Өнгөрсөн хоногт зам тээврийн хэд хэдэн осол гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн аравдугаар хороо, Нисэхийн цагаан хаалганы зүүн талд зам тээврийн осол болж, хүн хавчуулагдсан байна. Дуудлагаар Шуурхай бүлэг 105-ын тасгийг гаргахад “Хюьндай” маркийн УНО 13-77 улсын дугаартай бага оврын микроавтобус, “Тоёото” маркийн УНР 93-22 улсын дугаартай суудлын автомашин, “BMB” маркийн УНС 17-63 улсын дугаартай суудлын автомашинууд хоорондоо мөргөлдсөн байна. Ослын улмаас микроавтобусанд зорчиж явсан 35 настай эмэгтэй Э-ийн хоёр хөл хавчуулагдан хугарч, 30 настай эмэгтэй О-гийн баруун гар буглагаараа хугарсан байна. Тиймээс гэмтсэн иргэдийг даруй гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.
Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз захын урд талын авто зам дээр зам тээврийн осол гарсан байна. Тодруулбал, “Мицибүши” маркийн УБЛ 92-11 улсын дугаартай суудлын автомашин, “Аванти” маркийн УНО 98-41 улсын дугаартай суудлын автомашин, “Акссент” маркийн УНО 15-83 улсын дугаартай суудлын автомашинууд хоорондоо мөргөлдөж, “Мицибүши” автомашинд зорчиж явсан 41 настай эрэгтэй Б-гийн биеийн байдал хөнгөн, 25 настай, эмэгтэй Э-ийн биеийн байдал хүнд байсныг гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Б.Чимэг





















































