Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батболд: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана

2012-4-03
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн Үндэсний хороо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Ази тивийн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний стратегийг тодорхойлох зорилгоор “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь”сэдэвт Азийн бүсийн бага хурлыг зохион байгуулж байна. 
Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн Үндэсний хороо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Ази тивийн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний стратегийг тодорхойлох зорилгоор “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь”сэдэвт Азийн бүсийн бага хурлыг зохион байгуулж байна.  Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлсэн энэхүү хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Зүүн умард болон Зүүн өмнөд Азийн орнууд  БНХАУ, Вьетнам, Индонез, Камбож, Киргиз, Малайз, Монгол, Мянмар, Филиппин, Тайланд, БНА Тимор Лесте зэрэг 11 орны парламентийн гишүүд, Засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд, экспертүүдийн 80 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд гарч байгаа эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож, тогтвортой, ногоон өсөлт болгох, иргэн бүрийг эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун  амьдрах нөхцөлийг бий болгоход зориулах учиртай. Өөрөөр хэлбэл, бид хүний хөгжилд илүү их анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх арга замын нэг нь нийгэм, эдийн засаг, улстөрийн бүхий л салбарт жендэрийн тэгш байдлыг хангах явдал юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга С.Батболд хуралд оролцогчдод явуулсан илгээлтдээ тодотгосон байна. Бүрэн дунд боловсролын сургуульд суралцагчдын эрэгтэй эмэгтэй хүүхдийн тооны харьцаа, Хөдөө аж ахуйгаас бусад салбарт цалинтай ажил эрхэлж байгаа хүн амын жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг үзүүлэлтийг Монгол Улс аль хэдийнэ хангаад байгааг Ерөнхий сайд тэмдэглэжээ.  


Гэвч улс төрд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хувьд удаашралтай буюу ухралттай байгааг дурьдаад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдэд хандсан бодлогыг хууль эрхзүйн баталгаатай болгоход Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарч, цогц бодлого, арга механизм нэвтрүүлж байна. Үүний дотор Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар баталсан бөгөөд Сонгуулийн тухай хуульд  эмэгтэйчүүдийн квотыг тусган түүний тэргүүлсэн Засгийн газрын үед анх удаа хэрэгжүүлэх гэж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Цаашдаа эмэгтэйчүүдийн нөөц бололцоог улс төрийн хувьд бүрэн дүүрэн ашиглах, ардчилсан засаглалд бодитойгоор оролцох боломжийг олгохын төлөө улам эрчимтэй ажиллах болно гэдгээ ч Засгийн газрын тэргүүн илэрхийлжээ.

Түүнчлэн тэрбээр илгээлтдээ жендэрийн тэгш байдлыг хангах тухай Мянганы хөгжлийн зорилт Зүүн Азийн бүс нутгийн орнуудад харилцан адилгүй хэрэгжиж байгаа нь энэхүү олон улсын бага хурлын ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Бид бүхэн нэгэн тивд оршин амьдарч байгаа ч хөгжлийн хувьд харилцан адилгүй, жендэрийн талаар олсон ололт амжилт өөр өөр байна. Тиймээс энэ хурлын үеэр улс орон бүр Мянганы хөгжлийн зорилтуудаа биелүүлэх, учрах сорилт бэрхшээлийг даван туулах шийдлээ олж, сайн туршлагаа хуваалцан ярилцаж анхаарна гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.  
  
Дэлхийн олон орны элч төлөөлөгч болж ирсэн эдгээр төлөөлөгч сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ, эмэгтэйчүүдийг улс төрд татан оролцуулах ямар арга зам байна, төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх асуудал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд орон орны авч буй эрх зүй, тогтолцоо зэрэг олон сэдвийг хөндөж хэлэлцүүлэг өрнүүлэн, туршлага мэдээллээсээ  хуваалцаж байна.
 
Улс төрийн оролцоон дахь жендэрийн тэгш байдлыг хангах нь ардчилал, нийгмийн шударга ёсны үндэс. Энэхүү шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө улс орнууд хэлэлцэн Мянганы тунхаглалыг баталж Засгийн газрууд үүний төлөө тусгай арга хэмжээ авахаар амлалт өгсөн. Иймээс олон улсын түвшинд тавьсан үүрэг амлалтаа бодит ажил болгохын төлөө Азийн орнууд хуран чуулж туршлагаа солилцон, туршлагад үндэслэн улс төр дэх эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх үндэсний стратегийг боловсруулах, бүс нутгийн түвшинд мэдээлэл солилцох, хамтран ажиллах, өөрчлөлт шинэчлэлийн талаар нөлөөллийн ажил хийхэд бүсийн орнууд бие биедээ туслах нь хурлын зорилго юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.        

    



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    10 цаг 56 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 15 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    19 цаг 59 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 6 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 13 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 28 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    21 цаг 46 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    21 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК