Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засаг дарга нарын хэрэг эхнээсээ Улсын дээд шүүх рүү шилжлээ

2012-4-05
0
ЖИРГЭХ
Өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газраас хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим аймаг, дүүргийн Засаг дарга нартай холбоотой хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгаа тодрууллаа.
    Өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газраас хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим аймаг, дүүргийн Засаг дарга нартай холбоотой хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгаа тодрууллаа.

    Засаг дарга Э.Цасчихэрийн хэргийг харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүллээ

    амгаланбаярТөсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод буй Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлжээ. Түүнийг Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгасан юм.



Налайх дүүргийн засаг даргын хэргийг хэрэгсэхгүй болгов

    амгаланбаярНалайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг Авлигатай тэмцэх газраас шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Түүнийг 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй хэмээн ИТХ-ын 25 гишүүнээс найман гишүүн нь шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Тэрбээр “Жэхуан групп”-т Налайх дүүрэгт орших газрыг өгөхийн тулд “Сеогёонг” компанийн эзэмшлийн 289 га газрыг 2009 оны наймдугаар сард 314 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон тухай ч мэдээлэл бий. Б.Баяндэлгэр “Сеогёонг” компаниас “булаасан” газраа “Жэхуан групп”-ийнхэнд 300 мянган ам.доллараар “зарах” санал тавьсан. Мөн газрын гэрчилгээ өгөхөөс өмнө урьдчилгаа төлбөр хэрэгтэй гэдгийг ч хэлсэн зэрэг мэдээллээр шалгаж байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад дээрх мэдээллүүд тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас Б.Баяндэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн хэргийг шалгаж байна

    амгаланбаярГовьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-ын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон. Түүнийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон удирдлагадаа байгаа албан тушаалтнуудад хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгасан юм. Засаг дарга Ж.Баянмөнхийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан ч бие нь муудсан тул Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гаргаж, Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэгт хэвтүүлсэн. Тэрбээр Цагаан сарын үеэр батлан даалтад гарч, нутаг руугаа явсан талаар хэвлэлээр мэдээлсэн. Харин АТГ-аас түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

СХД-ийн Засаг дарга Ц.Болдын хэргийг шүүхэд шилжүүлэв
амгаланбаяр
    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод өнгөрсөн намар эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-аас шалгаж эхэлсэн. Түүнийг 2006 онд Нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр буруутган шалгасан юм. Мөн уг албан тушаалыг хашиж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан хэрэгт буруутгасан. Харин Нийслэлийн прокурорын газраас түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлсэн байна.

Д.Оюунбатад оноосон ялыг хэвээр үлдээжээ

    амгаланбаярОрхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчин танил тал, найз нөхдөдөө давуу эрх олгож улсад 3.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутган АТГ-аас шалгаж эхэлсэн. Тиймээс өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцээд, төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар өнгөрсөн долоо хоногт түүний гомдлыг хэлэлцсэн. Харин Нийслэлийн шүүхээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлэвамгаланбаяр


    Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлсэн байна. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутгаж буй юм.


Ховд аймгийн Засаг даргын хэргийг шалгаж байна

    амгаланбаярХовд аймгийн Засаг дарга Г.Нямдавааг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд удаагүй байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг нутагт нь хийхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс байцаагч томилон тус аймагт ажиллуулсан. Түүнийг БНХАУ-аас аймгийнхаа гэрэл түүлгийн хэрэгслийг авч оронд нь их хэмжээний загас бариулах зөвшөөрөл өгсөн, Хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой, мөн хэд хэдэн тендер будилаантуулж, танил талдаа давуу эрх олгосон гэж сэжигтнээр татан шалгаж байгаа аж.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • .... (91.78.128.228)
    za ari ch dee 300000-han dollar bhdaa yahav dee, gazar nutgiig mini ene nohoin gulug ingej unelj bgaan bh daa, shorond ni hataagaasai
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.18.135)
    embed src=http:s283.photobucket.comalbumskk311impimgim-smiles51.swf height=40 width=55 type=applicationx-shockwave-flashembed
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • NER XUGARAXAAR YAS XUGAR. (115.41.151.97)
    ODOO NIIGEM DOTOR BAS EDGEER XVMVVSIIN GER BVL VR XVVXDIG NI GADUURXAX XEREGTEI.TEGWEL DARAA DARAAGIIN VEDEE XATUU SURGAMJ BOLOG.ICHMEER YUMAA.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • BOSOGCH (202.126.91.179)
    ATG sain baina bugdiig ne shorond ilgee.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.21.122)
    sain shalga turiin sangiin Norovsambuu hamgiin no-toi, nots-toi
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.21.122)
    zuw shalgaad baih heregtei. Yalanguya Uws aimgiin Tsaschiheriin tsaana Norowsambuu bga shuu dee ta mini ternii hurungiig huraagaachee. yu ch ugui bolgoh heregtei. tusluus mash ih awilga awsan shuu dee.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.170.82.33)
    МАН ынхан аа гэнэт идвэл гэдсэнд цөвтэй гэж дуулаагүй юу
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • goeo (103.11.192.130)
    boljee sain shalgaj shudarga ajilluulmaar shuu hentiig bas shalgaash ee heden hujaad hudaldaad duuslaa
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    10 цаг 50 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 9 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    19 цаг 53 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 0 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 7 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 22 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    21 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    21 цаг 45 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК