Өнөөдөр Ардчилсан намын анхны хурлаа хийсэн ойн өдөр тохиож байна. Хорин хоёр жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын долоонд Ардчилсан намын Анхдугаар их хурал болж байжээ. Гэсэн ч АН-ын удирдлагуудын зүгээс энэ ойн өдөрт тийм ч их ач холбогдол өгч, том хэмжээний арга хэмжээ зохион байгуулахгүй байна. 




















































