Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Бадамжунай сайдын 100 мянган ямааны наймаа

2012-4-09
0
ЖИРГЭХ
Саяхан Киргизэд айлчилсан ерөнхийлөгчийн багийн бүрэлдхүүнд П.Бадарч, Ц.Хулан нараас гадна ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай багтжээ. Энэ үеэр манай сайд Кыргызстаны хөдөө аж ахуйн сайд Аскарбек Жаныбековтай Монголоос 100 мянган ямаа экспортлох наймаа ярилцжээ.
  70b14ec7640a5d52big Саяхан Киргизэд айлчилсан ерөнхийлөгчийн багийн бүрэлдхүүнд П.Бадарч, Ц.Хулан нараас гадна ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай багтжээ. Энэ үеэр манай сайд Кыргызстаны хөдөө аж ахуйн сайд Аскарбек Жаныбековтай Монголоос 100 мянган ямаа экспортлох наймаа ярилцжээ. Хоёр яамны хооронд байгуулсан хамтын ажиллагааны меморандумд Монголоос 60 мянган толгой ямаа нийлүүлэх тухай байгаа ч Т.Бадамжунай сайд “Манай улс амьд мал хэзээ ч экспортолдоггүй бодлоготой. Гэхдээ хэдийгээр бид 60 мянга ямааны тухай меморандумд дурдсан ч яг энэ тохиолдолд бол Монгол улс ноолуурын чиглэлийн 100 мянга, түүнээс ч илүү тооны ямаа нийлүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн тухай киргизийн хэвлэлүүд мэдээлжээ.

  Ардчиллын төлөвшилт, парламентын засаглал, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн эрх зүйн орчин гээд олон юмаараа киргизүүдэд багшлах гэсэн манайхны хөөрөл ХХААХҮ-ийн сайдыг ч тойрсонгүй бололтой. “Манай хөдөө аж ахуйн салбарт хүн амын 65 хувь нь ажиллаж, ДНБ-ий 43 хувийг үйлдвэрлэж байна” гэхчлэн сайрхсаны эцэст 100 мянган ямаа авч самнаад, хэдэн цаас болгоод авбал ах дүү киргизүүдийн амьжиргаанд нэмэртэй юу гэх утгатай юм манай сайд хэлсэн байна.

  Үүний өмнө хоёр орны ерөнхийлөгч нар уулзаж хэлэлцээ хиймэгц Киргизийн тал “ноолуур самнах” бодолтой байгаагаа илэрхийлээд эхэлжээ. Кыргызстаны ерөнхийлөгч Алмазбек Атамбаев монгол найзтайгаа уулзсан даруйгаа малчиддаа хандан Монголын туршлагаар нарийн ноолуурын сайн гарцтай ямаа үржүүлэхийг уриалсан байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай ч  40 сая малтай, үүний бараг хагас нь буюу 16 сая нь ямаа гэсэн тоотой давхцаад нэг кило кашемир дэлхийн зах зээл дээр 130-150 ам.доллар гэсэн ханшийн мэдээлэл багш, шавь бололцсон хоёр талын цөсийг хөөргөсөн нь мэдээж.

Гэвч 100 мянган ямааны халуун наймаа, том ярианы цаана байгаа жижиг нюансуудыг эргэцүүлж үзье.70b14ec7640a5d52big
1.    Т.Бадамжунай сайдын өөрийнх нь хүлээн зөвшөөрсөнчлөн Монгол улс амьд мал экспортолдогггүй. Өмнө нь хүйтэн дайны үед Ю.Цэдэнбал социализм байгуулж буй туршлагаа зааж сургахаар Камбож, Лаос, төв Африкт хүртэл монгол малын үлгэрчилсэн аж ахуй байгуулж өгсөн боловч энэ төсөл туршилтын шатандаа дампуурсан юм.

2.    Монгол ба Кыргызстан улсууд шууд хиллэдэггүй. Казахстан, эсвэл Хятадын нутгаар ХХААХҮЯ-ныхан яаж ямаагаа тууж гарах гээд буйг “би таашгүй”. Агаарын тээврээр ийм олон тооны мал тээвэрлэх боломж үгүй, эдийн засгийн хувьд ямар ч утгагүй алхам болно.

3.    Дотоодын зах зээл дээр нэг ямаа 40 ам.доллар орчим үнэтэй байна. 100 мянган ямаа ойролцоогоор 4 сая доллар болно. (Зөвхөн дотоодын зах зээл дээр байгаа үнийг тооцсон бөгөөд өөр бусад зардлыг тусгаагүй үнэ.) Монгол улсын Засгийн газар, парламент, ҮАБЗ энэ наймааны талаар ямар нэг зөвшөөрөл албан ёсоор өгөөгүй.
4.    Кыргызстан нь саяхан Австралиас нарийн ноост меринос хонины хөлдөөсөн үр худалдан авч аж ахуй байгуулах төсөл хэрэгжүүлсэн боловч улсын дэмжлэг үгүйгээс замхарчээ. Монголын сайдын 100 мянган ямаагаар хөдөө нутгаа “ноолуурын диваажин” болгох санаа мөн л ийм үлгэр болж төгсөх нь дамжиггүй гэж орон нутгийн хэвлэлд бичжээ.

5.    Монголчууд айлчлаад явсны дараа Гвинет Пэлтроу, Анжелина Жоли, Мадонна, Сильвио Берлускони, «агент 007» Пирс Броснан нар ноолуураар гангардаг гэж киргизүүд бичиж байна. Гэхдээ тэдэнд монгол “багш” нар нь бэлчээрийн доройтол, нэг зах зээлийн хараат байдал, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил гээд олон үгийг анхааруулж хэлээгүй нь мэдээж.

   “Монголын 16 сая ямааны 1 сая нь Архангай аймагт буюу Т.Бадамжунай сайдын нэр дэвшихээр зэхэж буй нутагт бий. 100 000 ямаа гэдэг энэ аймгийн ямааны яг 10 хувь. Сонгуулиар ашиглах нэг сайхан сэдэв байж болох юм” гэж харин Монголын зарим ажиглагч хэлж байна. “Ямааны мах халуун дээрээ” гэж монгол ардын үг байдаг бол “Ганц хорголны өмхий бүтэн гулууз шивтэртүүлдэг” гэж киргизүүд хэлэлцдэг. Буман ямааны бузгай наймаа сонгуулиас цааш явахгүй биз ээ. Энэ янзаараа бид удахгүй “нинжа” нарынхаа туршлагыг дэлхийд сурталчлах бололтой.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.149.65.162)
    Ямаа яахав дээ. Өөрөө удахгүй дээлээ нөмөрнө дөө.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    za saidaa ymaa zarna gej showdah yah we, mahnii vnee buulga l dee
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
    • t1hen
      kkk
      2012 оны 04 сарын 09
  • Зочин (124.158.75.10)
    газарчин, ямаачин, тариачин бадамжунай минь энэ бол мөрөөдөл шүү. ядуу орныг ингэж хошгируулж болохгүй шүү
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ямааны наймаачин гэдэг шинэ нэртэй болох нь л дээ хэхэ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • бадамжунай (124.158.75.10)
    Чадаж байгаа юманд арга байхгүй шүү дээ. Ах дүү нараа айн хэхэ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    OHINIIHOO HURIMIIG SOLONGOSIIN CHEJVD HIISEN SHVN SHVV DEE. HARAMSAMAAR HVN DEE, MONGOLIIG INGEJ L VL TOOJ DOROMJILJ BAIGAAM DAA
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Улаанбаатарын газрыг зарж дуусгасан даа энэ хүн. Одоо улсын ямаа, газар тариалангийн талбай хоёрыг л зарна гээд яваад байгаа хүн дээ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • УИХ-ын гишүүн Оюунхорол (124.158.75.10)
    Бадамжунай махныхаа үнийг тогтвортой барьж чадахгүй байж юун архангайд нэр дэвших вэ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • галаа (124.158.75.10)
    ямааны ноолуураар баяжина гэсэн чинь хаана байна ямаа бол хамгийн соргог өвсийг иддэг амьтан ихэсвэл бэлчээр цөлжүүлдэг гэмтэй амьтан
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Архангай аймагт нэр дэвшиж ялаад УИХ-д сууж байга АН-ын гурван хүн байгаа. С.Ламбаа, Н.Батбаяр, Р.Гончигдорж. За энэ гурван хүний юу хийснийг үнэхээр санахгүй юмаа. Тэр Гончигдорж бол одоо зайлах цаг нь болсон. Юу ч хийхгүй иймэрхүү хүмүүсийг архангайчууд сонгоод байдаг нь гайхал төрүүлэх юм. Тэр гурав бол нутаг усандаа үнэхээр юу ч хийгээгүй шүү.
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    hahaha
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    dalad surtalchilga aym bishuu
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    yg arhangaigaas avch bgaan bn, ymar uneer avah bol
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    badamjunai ene malnuudaa haanaas AVCH BGAA bol
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ чинь угаасаа хөөрхөн бизнэсмэн эр шүү дээ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • хн (124.158.75.10)
    ер өө, энэ хэдэн малыг барж байж л санаань амрах уу хятдууд яг ярих юмбол өдөртөө л манай бүх малыг идээд дуусгачихаар махны хэрэглээтэй хүмүүс шд. Гэхдээ эн жунайгийн яриадайгаа шиг монгол мал хил давтал хэдэн жил хэрэгтй. Дараагийн сонгуулийн дөрвөн жилд лав амжихгүй, андгайлы. Бохир,заваан,үнэртэй,сонин амттай, эрүүл мэндийн шаардлага хангаагүй гээд манай махыг муусайн хятдууд ч тоож идкү байгаашд.тэрнээс биш авахаар байсан бол алхэдийн аваад, дуусгачышдээ.
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • ишиг (124.158.75.10)
    сонгуулийн сурталчилгаагаа архангайдаа очих хийхгүй тэр хол газар юу гэж шунгинаж явна вэ энэ сайд нар бүр сонгуулийн дон тусчихжээ хэний ямаа юм тэр чинь монголын ямаа өөрийн юм шиг ярьж явааг нь бодоход сонгуульд донтжэээээ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Junai guai (124.158.75.10)
    yamaa ashigtai amitan geeel baidag, ene gishuuded chin bur heterhii ashigtai amitan ym bishuu. Tegeel teriigee aldchihkuun tuld tus bur 5000 tugrug ene ter ugch muguul... Muusain honi, uher, temee, unuu saihan mori ntr bol uuchlaarai ain... Yavj yavj yamaa gedg huiten hoshuutai ymiig ingej bootsiildog n tsaashdaa heregtei ch ym uu, ugui ch ym uu... Ene Junai terguuten yamaag hichneen halamjillaa ch daraagiin songuulid gargaad demii gar doo. Amlalt n dandaa shat ahiad yavahiin, songuulias songuulid
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • 89 (124.158.75.10)
    Бадамжунай бол бусад 76-ийн адил мал шүү дээ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
    • боль л доо дэмий юм ярьхын. ийм малнуудыг төрийн ордонд орох мандатыг нь өгчихсөн шд. тэхээр бид нар юу болж таарахын бэээ, ямаанаас дор мал уу шал тэнэгийн
      2012 оны 04 сарын 09
  • Зочин (202.179.11.98)
    овоо ш дээ, Монгол мал аж ахуй дэлхийн зах зээл дээр гарах нь. Энэ ажлыг соц-ийн үед ч хийх гээд амжаагүмшдэ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
    • Иргэн та бүү хошгор
      Энэ хүмүүс мал хилээр давуулж чадна гэж бодж байна уу Хүн давуулна, ажил хийлгэнэ энэ тэр гээд л байсан чдсан нь хаа байгаам, хэд билээ Тэгтэл одоо хэдэн ямаа хил давуулахым гэнэ, бүү хошгор, бүү хошгоруул... ёстооо хол хэвт
      2012 оны 04 сарын 09
  • Зочин (182.160.49.0)
    Haluun hoshuut malaa mongolchuud luvvarchin Myarnuusan tsaraitai hulgaich Badamjunaigaar hil garguuldag ni yul bol
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (180.149.93.220)
    за даа их л зөв гаргалгаа хийж. Ямаагаар халхавч хийж өөр бизнес хийх гээд байгаа юм болов уу. Наад бадамжунай чинь их л сувьдаг нөхөр гэсэн дээ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Enen Badamjunai arhangain ymaag gargadag yum baiaga biz dee
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Бадамжунай гэдэг хүн бол төрийн луйварчин шүү дээ
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    За Бадамжунай чи махаар бизнес хийсэн. Одоо малаар бизнес хийдэг болоо юу
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    10 цаг 42 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 1 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    19 цаг 45 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    19 цаг 52 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    19 цаг 59 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 14 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    21 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    21 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК