Астанад болж буй олимпийн эрх олгох Азийн боксын тэмцээний 4 дэх өдөр манай тамирчдаас хоёр нь бүдэрч, нэг нь ялжээ. 75 кг-ийн жинд Т.Чулуунтөмөр Энэтхэгийн тамирчин Вижендер Кумарт ялагдсан байна. Эхний раундад хоёр тамирчин бараг эн тэнцүү өрсөлдөж Энэтхэгийн боксчны ялимгүй илүүрхлээр (4:6) дуусгажээ. Гэвч удаах үеүдэд Т.Чулуунтөмөр оноо үргэлжлүүлэн алдсанаар (9:5, 14:6) тоглолтын харьцаа 27:17 дүнтэй өндөрлөв. Вижендер Кумар яг дөрвөн жилийн өмнө олимпийн эрх олгох тэмцээнд Монголын боксчин М.Нандин-Эрдэнийг мөн 23:10 оноогоор буулган авч байжээ.69 кг-ийн жингийн ангилалд Пакистаны тамирчин Аббас Зулкарнайн Монголын Б.Түвшинбатыг барсангүй. Тоглолтын турш Б.Түвшинбат илүүрхэж (6:1, 7:3) хүнд цохилтоор ялалт авчээ. Харин 81кг-ийн С.Эрдэнэбаяр Тажикстаны боксчин Жахон Курбанов нарын хооронд маш сонирхолтой тулаан боллоо. Эхний хоёр раундад 6:2, 7:4 буюу нийт 13:6 харьцаагаар хожигдож явсан С.Эрдэнэбаяр тоглолтын төгсгөлийг маш сайн хийж, 3 дугаар үед 10:6 оноогоор илүүрхсэн боловч нийт дүнгээр 19:16 буюу ердөө 3 оноогоор тун харамсалтай ялагджээ.
Азийн боксчдод олимпийн эрх олгох энэ тэмцээний урьдчилсан тоглолтоос Афганистан, Бангладеш, Мьянмар, Балба, Шри-Ланка, Вьетнамын төлөөлөл ¼ шигшээгээс бүгд мултарсан бол Кыргызстан, Ираны тус бүр 6, Хятад, Энэтхэг, Япон, Монгол, Тажикстаны тус бүр 5 тамирчин хагас шигшээд шалгарчээ.
24tsag.mn





















































