Өнгөрсөн амралтын өдөр орон нутгийн замд зам тээврийн томоохон осол гарч, гурван хүн газар дээрээ амиа алджээ. Тодруулбал, Багахангай дүүргийн “Хангай зөрлөг”-т “Тоёота Карина” маркийн машиныг барьж явсан жолооч Б машинтайгаа онхолдсон байна. Улмаар машинд зорчиж явсан Улаанбаатар хотын харьяат Х, А, Д нар нас баржээ. Ослын шалтгааныг тодруулахаар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилчид ажиллаж эхэлсэн байна. Б.Чимэг





















































