Өнгөрсөн амралтын өдрөөр золгүй байдлаар найман иргэн амиа алдсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цэргийн хотхонд оршин суух 22 настай эрэгтэй Т согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өндөр хүчдэлийн шонд авчирч амиа алджээ. Мөн тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух 87 настай О гэртээ сандал дээрээсээ унаж бэртсэн байна. Улмаар ГССҮТ-д хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас баржээ. Б.Чимэг





















































