Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Алтангэрэлийг хорих захирамжаа өгөлгүй байсаар ажлын цаг дуусгаж, гомдол гаргах эрхгүй болгон хорилоо

2012-4-10
0
ЖИРГЭХ
“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдан, цагдан хоригдож байгаа цагдаагийн экс дарга нарын хэрэгт өмгөөлөл үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч үйлчлүүлэгчдээсээ татгалзаад байгаа билээ.
    altangerel“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдан, цагдан хоригдож байгаа цагдаагийн экс дарга нарын хэрэгт өмгөөлөл үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч үйлчлүүлэгчдээсээ татгалзаад байгаа билээ. Энэ талаар Монголын өмгөөлөгчдийн холбоо /МӨХ/-ноос ажлын хэсэг гарч, өмгөөлөгчдийн эрх ашиг зөрчигдсөн эсэх  дээр дүгнэлт хийснээ өчигдөр танилцуулсан юм.
    Гэтэл уг мэдээллийн үеэр ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хурандаа Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч О.Алтангэрэлийг цагдан хорих шийдвэр гарсан талаарх мэдээлэл гарав. Тэрээр “Намайг хорих шийдвэр гаргасан байна. Энэ тухай дүүргийн ерөнхий шүүгч Т.Соёмбо-Эрдэнэ танилцууллаа” хэмээн холбоондоо утсаар мэдээлэл өгчээ. Мөн албан ёсны өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байна. Ингээд МӨХ-ныхон ямар учраас өмгөөлөгчийг хорих болсон талаар мэдээлэл авахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд ирж, дотогш нэвтрэх гэсэн боловч оруулахгүй байлаа. Өмгөөлөгчийг хорих болсонтой холбогдуулан энэ үеэр МӨХ-ноос арав гаруй өмгөөлөгчөөс гадна хэвлэлийнхэн ч нэлээд их цугларсан байв.
    Ингээд удаагүй байтал 17.30 цагийн үед О.Алтангэрэл өмгөөлөгч дүүргийн ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарч ирсэн боловч  шүүхийн хуягууд  түүнд ганц ч үг хэлэх боломж олголгүй,шүүх танхимд хорьсон юм. Үүний дараагаар төдий л удсангүй О.Алтангэрэл өмгөөлөгчийг цагдан хорих төв рүү ачсан юм.
    altangerel-omgoologchТэрээр хэлэхдээ “Энэ шүүхийнхэнд буруу байхгүй. Цаана нь өөр ашиг сонирхол байгаа. Энэ бол дээрээс захиалгаар явуулж байгаа ажиллагаа. Гэхдээ шүүхийн байгууллагад итгэж, мэргэжилдээ үнэн ч явсан нь миний буруу боллоо. Энэ үйл явдал мөн л хууль бус шүү” хэмээсээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр анги уруу ачигдсан юм.
    О.Алтангэрэл өмгөөлөгчийн хамтаар цагдаагийн экс дарга нарт өмгөөлөл үзүүлж байсан Л.Өлзийхүү болон Д.Энхтунгалаг нарын өмгөөлөгчид энэ үеэр мөн ирсэн байсан юм. Ямар учраас ганц О.Алтангэрэл өмгөөлөгчийг хорих болсон талаар тэднээс тодруулахад “Бид ч мэдээгүй байна. Эхлээд О.Алтангэрэлийг дараа нь биднийг ч хорихгүй гэх баталгаа алга. Үнэхээр ойлгомжгүй байдалд үүсээд байна. Шүүхээс энэ мэтээр удаа дараа хууль буй үйлдэл гаргаад байгаа болохоор л бид өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан юм шүү дээ” хэмээн учирлаж байлаа.  
    Гуравдугаар сарын 28-нд болсон шүүх хурлаар өмгөөлөгчид шүүгдэгчдээсээ татгалзан шүүх хурлыг орхин гарсан учраас хариуцлага тооцох болсон талаар  Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр 14.00 цагийн үед О.Алтангэрэлд утсаар мэдэгдэж, дуудсан ажээ. Үүний дагуу Л.Өлзийхүү өмгөөлөгч О.Алтангэрэлийн хамтаар очсон байна.  Дүүргийн ерөнхий шүүгч тэдэнд хэлэхдээ “Өмгөөлөгчдийн гаргасан үйлдэл хууль бус. Тийм учраас та бүхэнд хариуцлага тооцохоор боллоо” хэмээн хэлжээ.
    Харин үүний дараагаар Л.Өлзийхүү өмгөөлөгчийг гаргаж, О.Алтангэрэлийг авч үлдсэн байна. Улмаар энэ үеэр түүнийг хорих болсон шалтгаанаа тайлбарласан ажээ. Өмгөөлөгчдийн ярьж буйгаар шүүхийнхний хийж буй энэ үйлдэл нь цаанаасаа нарийн зохион байгуулалттай байсан гэдгийг хэлж байсан юм. Учир нь тэд О.Алтангэрэл өмгөөлөгчийг цагдан хорих болсноо эрт мэдэгдсэн хэрнээ цаасан дээр буусан захирамжаа гардуулалгүй  нэлээд удсан юм.
    togtoolИнгээд 18.00 цагтай зэрэгцэн уг захирамжийг О.Алтангэрэлийн өмгөөлөгч Н.Даваад гардуулсан юм. Өмгөөлөгчид хэлэхдээ захирамжаа гардаж аваад гомдол гаргана гэцгээж байсан юм. Гэвч тэдний энэ хүсэл “талаар болсон”. Учир нь өмгөөлөгч гомдол гаргах гэсэн боловч Сүхбаатар дүүргийн шүүх “ажлын цаг дууссан” гэдэг шалтгаанаар өмгөөлөгчдийн гомдлыг хүлээж авалгүй бөгөөд О.Алтангэрэлийг цагдан хорих төв рүү ачив.
    Хуулиараа бол хорих шийдвэр гарсны дараа буюу тухайн хүний өмгөөлөгч цагдан хорих тухай шүүхийн захирамжийг гардаж авсан даруйдаа гомдол гаргасан тохиолдолд хэргийг түдгэлзүүлдэг байна. Гэтэл “хашир шүүгч”-ид энэ хуулийн заалтыг яаж хүчингүй болгохоо эртнээс төлөвлөсөн бололтой. Цагдан хорихоор болсон гэдгээ аль эрт дуудаж, мэдэгдсэн атлаа шүүхийн захирамж гаргаж өгөлгүй байсаар “ажлын цаг дууссан” хэмээн хаалгаа барьж байгаа үйлдлээс нь илт байлаа.
     МӨХ-ноос ирсэн маш олон өмгөөлөгч толгой сэгсрэн, “Хууль шүүхээс гарч байгаагүй үйл явдлууд цагдаагийн экс дарга нарын хэрэгтэй холбоотойгоор гарч байна. Хууль ёсны эрхээ эдлэн иргэнд өмгөөлөл үзүүлснийхээ төлөө өмгөөлөгч цагдан хоригдож байгаа анхны тохиолдол энэ боллоо” хэмээж байв.
Б.Чимэг


 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (149.254.224.48)
    Suuh ulam changa Baina shuu! Ene erchee aldalgui muu luivarchdiig bugdiig. I tolgoi daraalan hariutslaga tootsohiig ard tumen husej bga shuu! Dund ni ene ulin hutsaad bga nohduud yu yum be Buu too. Uls orniig min tseverleed ug luivarchidaas!
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • шогч (202.126.91.198)
    энэхүүг бичиг б6чимэг гэгч энэ бацааныг хааш нь авч явж хорисоныг ч мэдэхгүй байж юун шүүх хууль зөрчөөд энэ тэр гээд хуцаад байнаа, ядаж хоригдсон газрыг нь зөв хэлж бай, ер нь алтангэрэл өөрөө далдыг хардаг хүн шиг л дандаа шүүх буруу, хууль зөрчлөө гэж хуцах юм, үйлчлүүлэгчээсээ татгалзмаар байна, ууозаж зөвлөлдөх боломж гаргаж өг гээд л сууж байсан бол өнөөдөр ингээд ярьж байж болох, одоо МАН-ын бямбадоржоор дамжуулж нямдоржоор өмгөөлүүлэх нь л дээ чааваас...
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шоу (121.127.179.85)
    Өмгөөлөл үзүүлснийхээ төлөө өмгөөлөгч цагдан хоригдож байгаа анхны тохиолдол энэ боллоо гэсэн лут дүгнэлт хийжээ. Үгүй шүү дээ. Хэдэн жилийн өмнө Францаас хулгайлж ирсэн Энхбатыг өмгөөлсний төлөө Санжаасүрэн өмгөөлөгчийг Нямдоржийн заавраар хэдэн жил шоронд хорьсон шүү дээ. Харин эн бацаан бол зүгээр л шоу хийж байна.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
    • одоо ч өмгөөлөл хийж чадахгүй яваа ш дээ, энэ буурал хурандаа, нямдоржийн ийм жишээ олон бий шүү дээ гайхах юм байхгүй
      2012 оны 04 сарын 10
  • Зочин (103.23.49.254)
    шүүхийнхэн өөрсдөө хуулиа зөрчиж байж аж хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцож чадах юм бэ, өөдөө чидсэн чулуу өөрийн толгой дээр гэж мөд өөринй толгой дээр бүр том чулуу ирнэ дээ шүүхийхэн минь элбэгдорж минь дорилгжаваа
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • zail zail (124.158.75.10)
    yoo, ed nar odoo tenegtchihee... yun shudarga shuuh, yun saihan yos zui... zailtsgaa mongoloosss
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.225.251)
    Элбэгээ ч шүүхийг жинхэнэ завааруулж байна даа
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
    • хуц хуц хуц...............
      2012 оны 04 сарын 10
  • Зочин (124.158.75.10)
    Энэ бацаан даан ч давраад байсан юм дагуу даа
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Ингэж болохгүй ээ
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Төрөө (49.0.146.134)
    Монголын Шүүх хүчгүй , аймхай , арчаагүйгээ ийнхүү харуулж байгаа хэрэг О. Алтангэрэл ийнхүү ЯЛЛАА
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • unshigch (124.158.75.10)
    shuuh baiguullaga heterch bna olnii omno bga hergiig ingej shiidej bgam chin zugeer neg engiin hergiig yaj shiiddeg boloo boon mungu tanil tal bdg ni medegdej bna dooo
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.91.164)
    barivchlaad yah gej bgan bol doo zailuul.ene bol deerees shidsen chuluu.elbegdorjoo mgliin tur shuuheer toglohoo bolivol yasiin bee.ard tumen odoo yund itgeh veee.ingej itgel alduulj yag yaah geed bgan.shuuh zasag ug ni hen negnii togloom bish bh uchirtai shdee.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • unshigch (124.158.75.10)
    ugasa zohion baiguulalttai ni medegdej baishdeee muusain novshnuud yahara iim bdg bnaa
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Өмгөөлөгч (202.180.218.254)
    Болиоч ээ, шүүх үнэхээр дампуурчихсан шүү дээ, үнэний төлөө явснаа эхнээс аваачаад хориод бай даа! Эргээд өөрсөд дээр нь хэзээ нэгэн цагт бууна даа
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (124.158.75.10)
    hohino eeee
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • iregn (124.158.75.10)
    sn zaluu shuu uls toriin togloomoos ailgui darga nariig hamgaalj bsn mundag omgoologch
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • irgen (124.158.75.10)
    muu nohoinuud gants shudargaar ajillaj dugarch bsn huniig horichihloo
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (124.158.75.10)
    shuuhiinhen ugasaaa bur ulan tsagaan bolchihjeee elbegee chi boli l doo
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    10 цаг 34 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    10 цаг 53 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    19 цаг 37 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    19 цаг 44 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    19 цаг 51 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 6 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    21 цаг 23 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    21 цаг 29 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК