-
2021 оны 3 сарын 31
Коронавирусний цар тахлын гарал үүслийг тогтоохоор Уханьд очсон ДЭМБ-ын шинжээчид тайлангаа өчигдөр танилцуулах байсан ч вирусийн гарал үүслийг нарийвчлан тогтоож чадаагүй, цаашид олон газар судалгаа хийх шаардлагатай гэдгээ мэдэгдээд байна.
-
2021 оны 3 сарын 31
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч нараас бүрдсэн "Медик"-ийн хамт олон “Эрүүл мэнд энэ насны жаргал” уриатайгаар сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх зорилготойгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдан ажиллаж байна.
-
2021 оны 3 сарын 31
Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахал монголчуудыг тойрч гарсангүй. Хуй салхи мэт дэгдэх халдварын хөл дор Монгол Улсын эдийн засаг нь амьсгал давчдаж, хүн ард нь айдас хүйдэс дор амьдарч байна. Засгийн газар, УОК-оос 2020 оны арваннэгдүгээр сараас хойш тав дахь удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрээ гаргалаа.
-
2021 оны 3 сарын 31
Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байна.
-
2021 оны 3 сарын 31
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
-
2021 оны 3 сарын 31
Өнөөдөр 10 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулна
-
2021 оны 3 сарын 31
Монголын ард түмний сонголтоор төрийн өндөр сэнтийд залран суусан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд хоёрын оффшор бүс дэх компани, данс, мөнгө төгрөгтэй холбоотой мэдээллүүд хэвлэлүүдээр хэдийнэ зарлагдлаа. Ил боллоо.
-
2021 оны 3 сарын 31
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтээ ял эдэлж буй Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Төв талбайд өлсгөлөн зарлаад зургаа хонож байгаа билээ. Тэрбээр Т.Чимгээг цагаатган, суллахыг шаардан ийнхүү өлсгөлөн зарласан юм.
-
2021 оны 3 сарын 31
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
-
2021 оны 3 сарын 31
цэргийн ангийн салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн алба хаагч 21 настай Б-г зодон танхайрч, хүнд гэмтэл учруулсан юм. Хүнд гэмтэл авсан цэргийн алба хаагчийг ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол өнгөрсөн шөнө шархаа даалгүй нас баржээ.
-
2021 оны 3 сарын 31
Он гарсаар гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд нийт дөрвөн удаагийн ой, хээрийн түймэр дуудлагыг бүртгэсэн байна.
-
2021 оны 3 сарын 31
Улсын Дээд шүүх Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц,Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтнуудын гээд нийт есөн хүний гомдлыг өнөөдөр хянан хэлэлцэх товтой. Энэ дагуу 09.00 цагт хуралдаан эхэлсэн ба өдгөө үргэлжилж байгаа юм.
-
2021 оны 3 сарын 31
Агаарын тээвэр, аялал, жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
2021 оны 3 сарын 31
“Хонгил”-ын өмгөөлөгч Б.Баасанцогтын улстөрчдийг намнах болоод томоохон гэмт хэргийн хувь заяатай холбоотой төлөвлөгөөнд Б.Хурц нарын гэх дуулиант хэрэг багтсан. Б.Баасанцогтын тэмдэглэлд ноцтой олон хэргийн хувь заяаг хэрхэн шийдэхийг товчоор зурагладаг байсан нь ил болж, энэ хэрээр хуулийн байгууллагынхны нэр хүнд шалдаа унасан билээ. Энэ бүхний дунд нэгэн бичиглэл байсан нь “Б.Хурц нарт холбогдох хэрэг.
-
2021 оны 3 сарын 30
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авч хоригдож байгаа дүүдээ хилс хэрэг үүрүүлэн эрүүдэн шүүж ялласныг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарлаж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өнөөдөр ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр Зоригийн хэрэгт дүүгийнх нь хамт зохион байгуулагч, хамтрагч, хамжигчаар шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хүчингүй болгосон Нийслэлийн прокурортой холбоотой нууц мэдээллийг ил болголоо.
-
2021 оны 3 сарын 30
Б.Бямбадорж: Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд өрхийн эмчдээ бүртгүүлээрэй
-
2021 оны 3 сарын 30
ХЗБХ: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
2021 оны 3 сарын 30
Мьянмарт өнгөрсөн сард гарсан цэргийн эргэлтийг иргэд нь эсэргүүцэн жагсч, энэ нь жирийн иргэд, цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсэхэд хүргээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар, жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 510-т хүрчээ. Харин бодит тоо үүнээс ч их байж болзошгүй хэмээн олон улс үзэж байна.
-
2021 оны 3 сарын 30
Дүүгийнхээ аминд хүрсэн гэх С.Ганболдыг шүүх хурал хойшилжээ
-
2021 оны 3 сарын 30
“Эрдэнэт” үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, тус хэлтсийн мэргэжилтэн О.Марал-Эрдэнэ нарыг АТГ-аас саатуулан шалгахаар болж, нийслэлд авчрах гэтэл Эрдэнэтээс гарахыг хориглосон хачирхалтай шийдвэрийг Орхон аймгийн сум, дундын анхан шатны шүүхээс гаргажээ.