2014 оны 3 сарын 29
Хэдхэн жилийн өмнө цахилгаан болон бензийн хөдөлгүүрийн хосолсон хувилбар hybrid машин анх байсан бол эдүгээ дэлхий нийтийн хэрэглээ болж, манай оронд ч замын хөдөлгөөнд оролцох нь элбэгшжээ. Тэгвэл цаашдаа hybrid хөдөлгүүрийн цаг үе өнгөрч бүрэн цахилгаан хөдөлгүүрт машин эрин эхэлж байна. Монгол Улс цаг үеийн хөгжлөөс хоцрохгүй, цахилгаан хөдөлгүүрт авто машин манай орны нөхцөлд хэрхэн зохицохыг судлаж эхэлжээ.