-
2012 оны 6 сарын 20
Тайланд улсад хүйс солих хагалгаанд орсон Ганбууш Монголдоо ирээд Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн хагалгааны хэсэгт хэвтэн эмчлүүлж байна.
-
2012 оны 6 сарын 20
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 35 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна.
-
2012 оны 6 сарын 20
Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгээр бурхан шашны 128 судар, бусад эд зүйлсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлжээ.
-
2012 оны 6 сарын 20
АНУ-д суралцаж төгсөгчдийн Монголын холбоо, “Түгээмэл хөгжил” бие дааж амьдрах төвийн хамтарсан төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах сайт байгуулагдлаа.
-
2012 оны 6 сарын 20
Сонгууль будлиантай болох вий гэдэг хардлага байна. Ялангуяа АН сүүлийн үед байн байн ингэж уулга алдах болов. Ямар нэгэн юм зөгнөөд ч байх шиг. Санасан хэмжээнд суудал авч чадахгүй бол бөөн хэл, ам хэрүүл шуугиан тарих бодлого цаана нь байгаа юм биш байгаа.
-
2012 оны 6 сарын 20
Татварын Ерөнхий газраас энэ жилийн татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн дансанд өнөөдөр буцаалт мөнгө орох болсныг мэдэгдлээ.
-
2012 оны 6 сарын 20
Өчигдөр бүх насаараа хорих ял аваад байгаа Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракын бие эрс муудаж, зарим хэвлэлүүд түүнийг ”нас барсан” гэж мэдээлжээ.
-
2012 оны 6 сарын 20
Бэлэн мөнгө тарааж, иргэдийн хөдөлмөрлөх эрмэлзлэлийг үгүй хийлээ гэж МАН-ын Засгийн газрыг шүүмлэдэг хүмүүс, тийм улстөрийн хүчин бий. Гэхдээ байгалийн баялагийн хувь хишиг хэлбэрээр түгээж буй тодорхой хэмжээний мөнгийг бэлэнчлэх сэтгэлгээтэй холбож үзэж болохгүй л дээ
-
2012 оны 6 сарын 20
Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжээд байгаа.
-
2012 оны 6 сарын 20
Сонгуулийн ерөнхий хорооноос ирэх пүрэв гарагт болох УИХ болон НИТХ-ын сонгуульд иргэд хэрхэн санал өгөх талаар заавар гаргажээ.
-
2012 оны 6 сарын 20
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ хурлаар Засгийн газрын гишүүд долоон асуудал хэлэлцэж, дөрвөн асуудалтай танилцах юм байна.
-
2012 оны 6 сарын 20
2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хоцорсон МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс нэр дэвшигчдийг дэмжин хөдөөгийн тойргуудад ажиллаж байгаа.
-
2012 оны 6 сарын 20
Аргын тоолол: Лхагва гараг. Зургаадугаар сарын хорины өдөр.
Билгийн тоолол: Буд гараг. Зуны дунд улаан морь сарын шинийн нэгний өдөр.
Жил өдөр: хар хулгана
-
2012 оны 6 сарын 20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.
-
2012 оны 6 сарын 20
“Киви” хамтлагийн дуучин Даваагийн Уламбаярын тухай янз бүрийн дэл сул яриа байдаг. Гэлээ гээд Ука тэр болгонд тайлбар өгөөд байдаггүй. Хамтлагийн ахлагч гэдгээрээ юмны түрүүнд гүйж байдаг түүнийг хүмүүс ч бас түрүүлж “онилдог”. Жимсний нэртэй хамтлагт ороод түүнийг юу хийж, бүтээсэн бэ гэдэг олны нүдэнд ил байдаг. Харин хувийн амьдрал нь нууц. 24tsag.mn “Фэйслүүк” буландаа “шаргал үст” Укагийн сонирхолтой зургуудийг хүргэж байна.
-
2012 оны 6 сарын 19
Дархан-Уул аймагт өнөөдөр ахмадуудад зориулсан автобус үйлчилгээнд гарлаа. 25 хүний суудалтай, дунд оврын уг автобус ахмадуудад үнэ төлбөргүй үйлчлэх юм байна
-
2012 оны 6 сарын 19
Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошинкод албан тушаалаа ашиглан авлигал авсан хэргээр долоон жилийн ял оноосон. Гэсэн ч тэрбээр энэ хэрэгт буруугүй хэмээн 21 хоног өлсгөлөн зарлаж, олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандаад байгаа юм.
-
2012 оны 6 сарын 19
Дундговь аймаг таван УИХ-ын гишүүнтэй болно
-
2012 оны 6 сарын 19
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвсэлээс БЗД-ийн долдугаар тойргийн нэр дэвшигч П.Гансүхийн ухуулга, сурталчилгааны гэрийн бүслүүрийг урьд шөнө хурц хутгаар тас огтолж хорложээ.
-
2012 оны 6 сарын 19
Монгол Улсын 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын зорилго, агуулгыг өөрчлөн иргэдэд ялгавартай хандах байдлаар зээл олгох, амлалт өгөх, үйл ажиллагаа явуулж байна