-
2012 оны 5 сарын 10
Энэ жил авлигалчдад ширүүхэн байна. Уг нь Л.Тэрбишийн зурхайд энэ тухай огт дурдаагүй байсан билээ. Одоогоор хоёр аймгийн гурван удирдлага ял сонслоо. Харин 10 аймаг, дүүргийн 11 удирдлагыг АТГ-аас шалгаж байна.
-
2012 оны 5 сарын 10
Аавыг нь баривчлахад тэр хамт байсан. Баривчилгааны дараа Э.Батшугарын ТВ9-ийн камер руу харж хэлсэн ширүүн үгстэй бичлэгийн дууг нь хаасан байв.
-
2012 оны 5 сарын 10
Аргын тоолол: Пүрэв гараг. Тавдугаар сарын аравны өдөр.
Билгийн тоолол: Бархасвадь гараг. Хаврын адаг хөх луу сарын хорины өдөр.
Жил өдөр: цагаагчин хонь
-
2012 оны 5 сарын 10
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.
-
2012 оны 5 сарын 09
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, генерал М.Ганхүү нараас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдлын талаар танилцуулга сонслоо
-
2012 оны 5 сарын 09
МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж тус намын гишүүд өчигдрөөс эхлэн хуурай өлсгөлөн зарлаад байгаа.
-
2012 оны 5 сарын 09
Өнөөдөр “Нүхт” амралтын газрын урд баригдаж байсан барилга нурснаас арав гаруй иргэн дарагдсан талаар мэдээлсэн. Осол 15.00 цагийн үед гарч, Энхбаяр, Энхтүвшин, Нямдаваа, Ганзориг нарыг гаргаж аваад байгаа юм.
-
2012 оны 5 сарын 09
Яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай уулзаж байна.
-
2012 оны 5 сарын 09
УИХ-ын чуулганаар өнөөдөр зургаадугаар сард болох НИТХ-ын сонгуулийн зардлыг эцэслэн баталлаа.
-
2012 оны 5 сарын 09
Дорнод аймагт гарсан гал түймрийг унтрааж байсан аврагчид харамсалтайгаар амь насаа алдсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эмгэнэл илэрхийллээ.
-
2012 оны 5 сарын 09
Өнгөрсөн хоногт Хан-Уул дүүргийн зургадугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы баруун замд амины Toyota Spacio автомашины жолооч Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Hyundai Aerocity-540 автобустай мөргөлдөж, зорчигч М , А нарын хоёр хүнийг гэмтээжээ.
-
2012 оны 5 сарын 09
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ”Монголын төмөр зам” төрийн өмчит компаний захирал Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлөх талаар яригдсан гэж эх сурвалж мэдээллээ.
-
2012 оны 5 сарын 09
Өнөөдрөөс эхлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг улсын клиникын хоёрдугаар эмнэлгийн сэхээн амьдрах тасагт хэвтүүлэн эмчилгээнд хамруулсан билээ.
-
2012 оны 5 сарын 09
МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэд хоногийн өмнө төрийн гурван өндөрлөгт МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа талаар өргөх бичиг барьсан.
-
2012 оны 5 сарын 09
Өнөөдөр 12.00 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд МУ-ын хөдөлмөрийн баатар Б.Гүнжидлхам, СГЗ Б.Рагчаа, алдарт эх Ж.Навчаа, З.Нэргүй, Г.Чулуундорж нар мэдээлэл хийлээ.
-
2012 оны 5 сарын 09
Өнөөдөр хуралдсан УИХ-ын ээлжит бус хуралдаанаар 2012 оны сонгуулийг зохион байгуулах СЕХ-ны гишүүдийг томиллоо.
-
2012 оны 5 сарын 09
Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас томилогдсон нарийн мэргэжлийн эмч нарийн дүгнэлтээр эмнэлгийн орчинд, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх тухай эмч нарийн дүгнэлтийг үндэслэн, 14 цагийн орчимд II эмнэлэгт хүргэсэн.
-
2012 оны 5 сарын 09
Монголын улс төр бизнесийн Увс бүлэглэл нэгэн цагт улсыг Увс болгохоо дөхөж байсан ч үе бий.
-
2012 оны 5 сарын 09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.40 цагийн орчимд эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, Удирдлагын академийн зөвлөх Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон байна.
-
2012 оны 5 сарын 09
Дорнод аймагт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байсан ОБЕГ-ын таван ажилтны гурав нь амь насаа алдсан талаар манай сайт мэдээлсэн. Золгүй явдал гарах үед цаг агаар халуун, хүчтэй салхитай байсан бөгөөд салхины чиглэл гэнэт өөрчлөгдөж гал яах ийхийн зуургүй аврагчдыг нөмөрсөн байна.