-
2012 оны 4 сарын 11
Богдхан ууланд газар ашиглуулах зөвшөөрөл олгохыг түр зогсоох тухай тушаалыг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар гаргажээ. Доорх тушаалд хориглосон хугацаанд газар ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээж авахгүй гэнэ. ”Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд заасны дагуу дархан цаазат газрын хязгаарлалтын зөвшөөрөгдсөн бүсэд
-
2012 оны 4 сарын 11
Баян-Өлгий аймагт мусульман шашинтай казахчуудын дунд араб хэлний сургалтын төв ажилладаг байна. Энд суралцаж байгаа залуучууд болон мусульман шашинтнууд хэрхэн аж төрж байгааг Аль Жазейра сурвалжилжээ.
-
2012 оны 4 сарын 11
Өмнөд Солонгосын бүх нийтийн сонгууль болж парламентын гишүүдээ сонгож байна. Өглөөний зургаан цагт эхэлсэн энэ үйл явдал чанга журмын дагуу үргэлжилж байгаа аж. Парламентын энэ удаагийн сонгуулийн байдлаас энэ оны 12 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн дүр зураг тодорч байна гэж ажиглагчид үзэж байна.
-
2012 оны 4 сарын 11
-
2012 оны 4 сарын 11
УИХ-ын гишүүн Х.Баттулга “MCS”, “Энержи ресурс” компаниудыг шалгах материалыг АТГ-т өгсөн. Гэвч уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэдгээ Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай мэдээлсэн. Түүний гаргасан мэдээллийг нийтэллээ.
-
2012 оны 4 сарын 11
Өнгөрсөн оны зургадугаар сард эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон.
-
2012 оны 4 сарын 11
УИХ-ын сонгуулийн хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн цэцийн дүгнэлт болон ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг Хууль зүйн байнгын хороо 15 цагаас хэлэлцэхээр болжээ.
-
2012 оны 4 сарын 11
БСШУ-ны сайд Ё.Отгобаяр өнөөдөр Бээжин хотод болох Монголын соёлын өдрүүдийн нээлтэнд оролцохоор мордож байна. Энэ үеэр ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын өвийг танилцуулж, тоглолт зохион байгуулах аж. Ё.Отгонбаяр сайд Бээжин хотод хоёр хоноод Лондон хотыг зорино.
-
2012 оны 4 сарын 11
Зуны олимпийн энэ жилийн наадмыг зохион байгуулах бэлтгэлээ хангасан Британий Засгийн газар олимпийн аваргуудаа мөнгөөр шагнахгүй гэж мэдэгдлээ. Тэд шилдгүүдийн амжилтыг мөнгөөр үнэлэх нь олимпийн медалийн тавцанд гаргах хөдөлгүүр болж чадахгүй хэмээ
-
2012 оны 4 сарын 11
Энэ өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээн Буянт-Ухаа спорт ордонд зохиогдож байна. Өнөөдөр Монгол Тайландын тоглолт 15 цагаас болох гэж байна. Энэ тоглолт нь манай улсын багийн анхны тоглолт юм. Тэмцээнд Азийн таван орны баг тамирчид өрсөлдөнө. Дашрамд дуулгахад, Буянт-Ухаа спорт ордон руу автобусаар үнэгүй үйлчилнэ.
-
2012 оны 4 сарын 11
Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас бар, ресторануудыг үдшийн цагаар уртасгасан цагийн хуваарьт шилжүүлэхээр ярилцаж байна.
-
2012 оны 4 сарын 11
Сүүлийн үед гэмт хэргийн гаралт ихсэж, онц хэрцгийгээр хөнөөх хэрэг их гарч байна. Өчигдөр гэхэд төрсөн эхийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.
-
2012 оны 4 сарын 11
Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд орон сууцны үнэ нэг жилийн өмнөхөөс 39.2 хувиар өсчээ. Харин өмнөх улиралтай харьцуулахад 2.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй гарсан байна. Нийслэлийн хэмжээнд барилгын үнэ хамгийн их өсөлттэй байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас орон сууцны үнийн дээд хэмжээг метр квадрат нь 1.9 сая төгрөг байхаар тушаал гаргасан.
-
2012 оны 4 сарын 11
Хятадын нутгаас Орос руу урсан орж ирдэг хэсэгт Хайлаар мөрний цутгал Эргүн голын усанд марганцийн хэмжээ 2.3 дахин их байна. Нэг литр усан дахь марганцийн хэмжээ 0.5 мг-аас илүүгүй байх нормтой бол одоо энэ голынх 1.4 мг-д хүрчээ. Жил бүрийн хавар цөн түрэх үеэр
-
2012 оны 4 сарын 11
Үндэсний статистикийн хорооноос хийсэн мэдээллээр манай улсын макро эдийн засгийн үзүүлэлт өмнөх он болон өмнөх улирлын мөн үетэй харьцуулахад жигд өсөлттэй гарчээ. Энэ их өсөлтийн эцсийн үр дүнд инфляци өссөн үзүүлэлттэй байна.
-
2012 оны 4 сарын 11
Өнөөдөр 11.00 цагаас МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн ард түмний их хурилдай эхэллээ. Хурилдайд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын ЕНБД Н.Удвал, НБД Л.Цог, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ЕНБД Н.Батцэрэг болон Чингэлтэй дүүргийн 1200 иргэн оролцож байна.
-
2012 оны 4 сарын 11
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарт өмгөөлөл үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдээсээ өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж, шүүх хурлыг орхин гарсан.
-
2012 оны 4 сарын 11
Энэ сарын 14-нд Чингис хааны хөшөө Лондонд нээгдэх гэж байна. Буриадын уран барималч Дашийн Намдагийн бүтээсэн энэ хөшөө Лондон хотын “Хайд” цогцолборын гантиг нуман хаалганы ойролцоо байрласан байна. Их хааны хүрэл хөшөөнд дундад зууны үеийн монгол цэргийн хуяг өмсгөсөн
-
2012 оны 4 сарын 11
Сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулдаг. Энэ уламжлал дагуу өнгөрсөн сарын сарын шилдэг тамирчнаар мэргэжлийн сумогийн озэки Какүрюү М.Ананд тодорсон байна.
-
2012 оны 4 сарын 11
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шашны төвүүдийн тэргүүн уулзалт семинар зохион байгуулжээ. Дүүргийн засаг даргатай хамтарсан уг уулзалтаар Төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол улсын хуулийн хүрээнд холбогдох журам, тогтоол, шийдвэрийн талаар ярилцсан байна. Тухайлбал, нийслэлээс шашны байгууллагатай хамтран ажиллах, цагдаагийн байгууллагын хяналт шалгалт, ИТХ-ын 89 тоот захирам зэргийг хөнджээ. Нийслэл хотын 1.2 сая хүнд