-
2012 оны 3 сарын 15
Махны үнэ арван мянгад хүрлээ. Бидний хүнсний гол хэрэглээ болсон мах өндөр үнэд хүрсэн нь ард иргэдийн амьдралд бинзений үнэ өссөнөөс хүнд тусаад байгаа юм. Энэ жил иргэдийн хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэсэн.
-
2012 оны 3 сарын 15
2008 оны үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн залуугийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг дөрвөн жилийн турш шалгасны эцэст ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийгмийн хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг буруутган шүүхээр болсон.
-
2012 оны 3 сарын 15
АН, МАН Засгийн эрх мэдлийг хуваасан шигээ сонгуулийг зохион байгуулах тендерийг ч бас хуваагаад эхэллээ. Сонгуулийн санал өгөх хуудсыг МАН-ын угшилтай “Мөнхийн үсэг” компани авчээ.
-
2012 оны 3 сарын 15
Өнөөдөр АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Л.Гантөмөр нар 12 цагт сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийнэ.
-
2012 оны 3 сарын 15
Японы ”Майничи Шимбүн” сонины сэтгүүлч Айкава Хараюүки манай улсад япончууд цөмийн хаягдал булшлах гурван талт гэрээ хэлэлцээр хийх гээд бүтэлгүйтсэн тухай нийтлэлээрээ сэтгүүл зүйн том шагнал хүртжээ. ”Уохан Уэйда”-гийн нэрэмжит шагналыг хүртсэн түүний нийтлэлүүдийн эхлэл болсон 2011 оны тавдугаар сарын 9-нд хэвлэгдсэн нийтлэлийг хүргэж байна.
-
2012 оны 3 сарын 15
Японы Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлал Осака хотноо үргэлжилж байна. Өчигдөр Осака хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа болсон байна.
-
2012 оны 3 сарын 15
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь нар “Нийгмийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан 35-55 хүртэлх насны эмэгтэй, 45-60 хүртэлх насны эрэгтэй ажилгүй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байх хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.
-
2012 оны 3 сарын 15
Мал худалдан авах, хэрүүл тэмцэл хийх, муу нөхөр дагахыг тэвч. Замд гарах цээртэй. Бархасвадь гараг тул санваар өгөх, шүтээн босгох, эм найруулах, номын үйлд мөн сайн.
-
2012 оны 3 сарын 15
Дуучин Ч.Цэлмүүн “Ээжийн дайсан” хэмээх инээдмийн шинэ кинонд гол дүр бүтээж байгаа аж.
-
2012 оны 3 сарын 15
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
-
2012 оны 3 сарын 15
Монголд сураггүй алга болсон АНУ-ын иргэнийг хөнөөсөн байжээ. Нью-Жерси мужийн Моунт Олив хотын харьяат, 45 настай Жон Мартин Кийнийн цогцос олдсон талаар ”Нью жерси Хиллс” сайт өнгөрсөн даваа гаригт орон нутгийн цагаар 17 цаг 37 минутад нийтэлсэн байх юм.
-
2012 оны 3 сарын 14
Долдугаар сарын 1-ний үймээнийг зохицуулахаар албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон цагдаа нарын ар гэрийнхэн УИХ-д хандахаар болсон байна.
-
2012 оны 3 сарын 14
Монголын махны холбооноос Нийслэлийн захирагчийн албанд “Нөөцийн махны үнийг тодорхой хэмжээгээр нэмнэ” гэсэн мэдэгдэл ирээд байгаа ажээ.
-
2012 оны 3 сарын 14
Дэлхийн усны өдрөөр буюу энэ сарын 24-ний өдөр Туул голын уснаас төрийн удирдлагуудад хүргэх арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.
-
2012 оны 3 сарын 14
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа. УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газраас өргөн барьсан Инновацийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг тэрбээр ахалж байгаа юм.
-
2012 оны 3 сарын 14
Өнөөдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Ардчилсан хувьсгалын үйл явцыг дэлхийн мэдээллийн хэрэгслүүдэд хүргэж, Монгол улсыг дэлхий дахинд таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Финланд улсын иргэн “Дойче Велле” агентлагийн сэтгүүлч Халаш Хелена Иръяаг алтангадас одонгоор шагналаа.
-
2012 оны 3 сарын 14
Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал болж, тэднийг цагдан хорих шийдвэр гаргасан. Гэвч шүүгдэгч нарын биеийн байдал муудаж, тэднийг хоёрдугаар эмнэлэг рүү ачиж явсан билээ. Хэдийгээр эмнэлэг рүү авч явсан ч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх юм. Ингээд хурлын дараа шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-
2012 оны 3 сарын 14
Халимагийн буддын шашинтнууд энэ сарын 10-нд буюу Түвдийн үндэсний хувьсгалын 53 жилийн ойн баярыг тохиолдуулан Түдвийн эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө залбирал зохион байгуулжээ.
-
2012 оны 3 сарын 14
ОХУ-ын Элстэй хот дахь Монголын консулын төлөөлөгч Ө.Гончигжав тус улсын forum.kalmykia.ru сайтыг шүүхэд өгч, гурван сая рубль буюу 100 мянган доллар нэхэмжилжээ.
-
2012 оны 3 сарын 14
2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутгагдсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарын шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд боллоо.