-
2019 оны 11 сарын 22
УИХ-ын өчигдрийн чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хороон дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар чөлөөлсөн.
-
2019 оны 11 сарын 22
“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2020 оны есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд зорилго нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг спортоор дамжуулан залуусын өөрсдийн нь оролцоонд тулгуурлан илүү сайн таниулан мэдүүлэхэд оршино.
-
2019 оны 11 сарын 22
Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1279 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 945 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
-
2019 оны 11 сарын 22
ХАППИ ФЛОВЕРС ХХК нь хүүхэд асрагч ,гэрийн үйлчлэгч, өндөр нөстөн асрагч, цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа салбартаа тэргүүлэгч байгууллага юм.
-
2019 оны 11 сарын 22
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ" чуулган эхэлнэ. Утас: 91910031, 99153766
-
2019 оны 11 сарын 22
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, тал хээрийн бүс нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2019 оны 11 сарын 21
МҮОНТ-ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Б.Одзаяа Нийслэлийн шилдэг залуу медалиар шагнуулсан байна.
-
2019 оны 11 сарын 21
Хан-Уул дүүргийн XII хороо буюу Биокомбанитад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачилгаар БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр барьсан Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ.
-
2019 оны 11 сарын 21
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2018 оны 321 дүгээр тогтоолоор “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ыг тус тус баталсан билээ.
-
2019 оны 11 сарын 21
“Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-ийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
-
2019 оны 11 сарын 21
Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ Вьетнам, Монголын Найрамдлын Нийгэмлэгтэй хамтран арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ханой хотноо ёслол, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулав.
-
2019 оны 11 сарын 21
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Э-ээс ирүүлсэн “Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн 6е бүлгийн тооны багш 13000 төгрөгийн сонин хүүхдүүдийг заавал ав гэж шахаж байна. шалгаж өгнө үү…” гэх гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 107 дугаар сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.
-
2019 оны 11 сарын 21
Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарсан ч гол шалтгаан нь автомашины утаанаас их ялгарч байгааг судалгаагаар тогтоосон гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек хэллээ.
-
2019 оны 11 сарын 21
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2019 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр улирлын офицер, ахлагч нарын мэргэжил арга зүйн сургалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгууллаа.
-
2019 оны 11 сарын 21
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар цагдаагийн алба хаагчид АТҮТ-ийн “Цирк” салбар, “Хөсөг трейд” компанийн байр, холбогдогчдын гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл бий. Шалгалтын явцад тэдний нэг нь л гэхэд 600 гаруй сая төгрөг хууль бусаар олсон байж болзошгүй байна.
-
2019 оны 11 сарын 21
Манай улс терроризмын аюул огт байхгүй 25 орны ангилалд багтжээ. Тодруулбал, уг судалгааг London Institute for Economics and Peace байгууллагаас гаргасан бөгөөд нийт 163 орныг хамруулан үзжээ.
-
2019 оны 11 сарын 21
Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр болох гэж байгаатай холбогдуулан Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхч, эрдэмтэн З.Лонжидтой ярилцлаа.
-
2019 оны 11 сарын 21
Улс, эх орныхоо төлөө дархан хилээ хамгаалж өдөр шөнө, нойр хоолыг умартан зүтгэж байгаа хилчид дээрээ очих, онгон дагшин байгаль нутгаа хараад омогшихгүй байхын аргагүй. Хилчин нэрээр овоглож байгаадаа маш их бахархаж байгаа.
-
2019 оны 11 сарын 21
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг Арван нэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арван нэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиохдоо холбогдуулан хаахаар болжээ.
-
2019 оны 11 сарын 21
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/338 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байна.