-
2019 оны 10 сарын 23
Гашуунсухайт боомтын гарах чиглэлээр энэ сарын 19-ний өдрийн 19.00 цагт Монгол Улсын иргэн М улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлтэй нүүрсний дор 24 шуудай 600 кг чулуу, зургаан шуудай 143 кг малын мах нууж гарахыг завджээ.
-
2019 оны 10 сарын 23
- Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов.
-
2019 оны 10 сарын 23
Улаанбаатар хотын хойнотой шинээр тавигдаад хэдхэн жилийн нүүр үзэж буй ч осол аваар байнга шахуу гарч байдаг нэгэн автозам бий. Энэ нь Гүнтийн даваа уруудаад байх огцом эргэлттэй газар. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-нд том оврын автобус тус автозамаар зорчих үедээ осолдсоны улмаас зургаан иргэн газар дээрээ нас барж, гэмтэж бэртсэн иргэдийг ГССҮТ-д хүргэх замд дахин нэг иргэн амьсгал хураасан юм.
-
2019 оны 10 сарын 23
Өнгөрсөн есдүгээр сарын 25-аас эхлэн хэрэгжиж эхэлсэн “Дураараа биш ээ дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг 16.3 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн нас барсан хүн 22.2 хувь, гэмтсэн хүн 22.4 хувь, нийслэлд гарсан гэмт хэрэг 24.5 хувь, орон нутагт гарсан гэмт хэрэг долоон хувиар тус тус буурсан байна.
-
2019 оны 10 сарын 23
ҮСХ-оос Монголын Математикийн багш нарын академитай хамтран математик, статистик загварчлалын улсын хоёрдугаар уралдааныг зарлаж байна.
-
2019 оны 10 сарын 23
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Архив алыан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, байнгын хороон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.
-
2019 оны 10 сарын 23
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо.
-
2019 оны 10 сарын 23
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ны Москва хотноо энэ оны аравдугаар сарын 22-ны өдөр ОХУ-ны Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзав.
-
2019 оны 10 сарын 23
Аэробик гимнастикийн насанд хүрэгчдийн 29 дэх удаагийн улсын аварга шалгаруулах “Өсвөр үеийн ганцаарчилсан төрлийн тэмцээн” энэ сарын 21-ний өдөр боллоо.
-
2019 оны 10 сарын 23
Өнөөдөр өдөртөө үүл багасна, цас орохгүй. Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
-
2019 оны 10 сарын 23
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 23
09.00 цагт “Новотел” зочид буудалд БХБЯ-наас “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 99042498
-
2019 оны 10 сарын 23
Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний есдүгээр сарын байдлаар үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг биелүүлсэн амжилттай ажиллаж байна.
-
2019 оны 10 сарын 22
Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар замын хальтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
-
2019 оны 10 сарын 22
Улсын гуравдугаар төв эмнэлэгт улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар MRI аппарат суурилуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.
-
2019 оны 10 сарын 22
Нийслэлийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.
-
2019 оны 10 сарын 22
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг түрээслэн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн аж.
-
2019 оны 10 сарын 22
Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.
-
2019 оны 10 сарын 22
Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймагт өнгөрсөн долоо цас орсон билээ. Их хэмжээгээр орсон цасны улмаас Увс аймагт нийт таван машин цасанд боогдсон байсныг Онцгой байдлын алба хаагчид татаж гаргажээ.
-
2019 оны 10 сарын 22
Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуульд халдварт шар өвчин илэрсэн талаар эх сурвалжаас мэдээллээ. Энэ талаар эрүүл мэндийн газраас нь ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэжээ.