-
2015 оны 11 сарын 18
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас орон нутгаас орж ирж буй мод, модон материалд шалгалт хийжээ.
-
2015 оны 11 сарын 18
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант улсын Гааг хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн 14 дүгээр чуулганд 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд оролцож байна.
Ассамблейд оролцогчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийг сонгож, өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүнг нь дүгнэн ирэх оны төсвийг хэлэлцэн батлах юм.
Дэлхийн шүүгчдийг цуглуулсан энэ чуулганы үеэр тулгамдаад буй хэд хэдэн чухал асуудлыг хөндөн ярилцахын нэг нь Олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг олон талт болгох, талуудын оролцоог нэмэгдүүлэх, онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн ялтныг шилжүүлэх тухай байх аж. Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдогчид, хохирогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиолдлыг нэн даруй судлан дүгнэлт гаргадаг Шударга ёсыг шуурхай хэрэгжүүлэх байгууллагын олон улсад мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан талаарх илтгэлийг хэлэлцэнэ.
Мөн түрэмгийллийн гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл сүлжээ гэмт хэргийг шийдэх, шударга ёс шүүхийг бий болгох нь, яллах процесс ба ялыг нотлон баталгаажуулах зэрэг асуудлаар илтгэл тавьж харилцан ярилцана.
Энэ үеэр мөн Олон улсын эрүүгийн эрх зүй ботиудын нээлт болох бөгөөд олон улсын эрүүгийн эрх зүйн шинэ чиг хандлага түүний эх үндсийн талаар хэлэлцэх ажээ.
Дэлхийн шүүгчид Сирийн мөргөлдөөнд оролцогч улсуудын улс төрийн шийдэл, хэтийн төлөв хариуцлага сэдвийг ч хөндөн ярилцах гэнэ.
-
2015 оны 11 сарын 18
Энэ жилийн ”Чингис хаан” одонгийн эзэн Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ”Монголын эрдэм соёлыг тээсэн их нүүдэл” сэдэвт хүндэтгэлийн лекц уншихаар болжээ.
-
2015 оны 11 сарын 18
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ”Буянт ухаа-1” хорооллын 728 дугаар байранд гал гарчээ.
-
2015 оны 11 сарын 18
Нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон холбогдох албаны хүмүүс “Улаанбаатар цахилгаан түгээх төв” ХК-ийн Зүүн түгээх төв, “Амгалан” дулааны станц, Улаанбаатар дэд станцын ажилтай танилцлаа. Энэ үеэр инженер хангамжийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа танилцуулж, нүүрсний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаснаа үзүүлэв.
“Амгалан” дулааны станцын удирдлагууд “Станц ашиглалтанд орсноор 6, 12, 13 дугаар хорооллын дулаан хангамж эрс сайжирч, хотын агаарын бохирдол буурч байгаа юм. Хамгийн холын хэрэглэгч хүртэл 25 км шугамаар дулаан эрчим хүчийг дамжуулж халаалтаа бүрэн авч чадахгүй байгаа хүндрэлтэй цэгүүдийг дулаанаар хангасан. Мөн хотын баруунаас зүүн тийш хүртэлх хэрэглэгчдэд дулааныг жигд хүргэж горим тохируулга хийхэд хүндрэл учирдаг байсан. Энэ бэрхшээлийг шийдэж байгаад таатай байна” гэлээ.
Харин “Улаанбаатар цахилгаан түгээх төв” ХК-ийн Зүүн түгээх төв 2015 онд Хужирбуланд Хороо, Хадат фидерүүдийг залгаж айл өрхийн ачааллыг хөнгөлснөөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 1150 айл өрхийн цахилгаан хангамж эрс сайжирсан. Мөн хөрөнгө оруулалтын ажлаар Дамбадаржаа, Шарга морьт, Билгүүний энгэр буюу Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2230 айл өрхийг цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэртэй болгов. Майхан толгой, Санзай, Тасганы усан сан орчмын 800 гаруй айл өрхийн хүчдэлийн уналтыг сайжруулах ажил хийж нийт 4180 айл өрхийг гэрэл гэгээтэй дулаан өвөлжих боломжоор хангасан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 18
Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тушаал гаргажээ.
-
2015 оны 11 сарын 18
Сайншанд салхин парк” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо 52 МВт-ын хүчин чадал бүхий салхин паркийн төслийг Германы Ферростаал компаний хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа болон удирдлага зохион байгуулалтын дор хамтран хөгжүүлж байгаа билээ.
-
2015 оны 11 сарын 18
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн удирдлагууд 200 орчим хүнээ түр зогсолт нэрийн дор ажлаас халах шийдвэрийг саяхан гаргажээ. Эдгээр ажилчид нь зургаа хүртэлх сарын хугацаанд цалингийн доод хэмжээний тэтгэмж авч гэртээ суух юм байна. Эдийн засгийн хямралтай энэ үед Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 200 хүнээ хөсөр хаяж, ажилгүй болгож байгааг олон хүн шүүмжилж байна.
Тэгвэл тус газар яагаад 200 хүнийг ийхгүү гудамжинд гаргах болов. Үүний хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ. Энэ асуултад хариулт хайгаад нэг үзье. 2012 оны сонгуулийн дараагаар Хот тохижилт үйлчилгээний газар, тэмдэгтийн үйлдвэр зэрэг хэд хэдэн газрыг нэгтгэн байгуулж, даргаар нь НИТХ-ын төлөөлөгч Д.Энхсайханыг томилж байсан. Ингээд нийслэлийн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг хариуцан ажиллах болсон юм.
Гэвч тус байгууллага санасаны хэмжээнд хүртэл ажиллаж чадаагүйг нийслэлчүүд мэдэж буй. Зундаа хэдэн зуун сая төгрөгийн ганц наст цэцгэнд зориулж байсныг мэднэ. Ер нь энэ байгууллага байгуулагдсан цагаас багагүй мөнгө тус газарт эргэлдэх болсон. Харамсалтай нь нүдэнд үзэгдэж, гарт баригдах олигтой ажил хийгээгүй байсаар санхүүгийн алдагдалд орж, эцэс сүүлдээ 200 хүнийг талхнаасаа салах дээрээ туллаа.
Харин үүнийг эх сурвалжууд тус байгууллагын удирдлагуудын буруугаас үүдэлтэй гэдгийг хэлж байна. Байгуулагдсан цагаасаа хэл ам таталж аудитын байгууллагын шалгалтад удаа дараа бүдэрч байсан аж. Ингээд аудитаас гаргасан дүгнэлтийг биелүүлэхгүй явсаар эцэстээ ийм байдалд хүрсэн аж. Тиймээс сул зогсолт хийж, хэдэн хүн ажилгүй болох ёстой бол энгийн ажилчид биш удирдлагууд нь өөрсдөө огцорч, цалин мөнгөө хасуулах учиртай гэдгийг олон хүн хэлж байна.
-
2015 оны 11 сарын 18
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг эгүүлэн дуудах шийдвэр гарчээ.
-
2015 оны 11 сарын 18
-Удирдах зөвлөлийн уулзалтаар Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг танилцуулна-
Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр эхэллээ.
Удирдах зөвлөлийн уулзалтын гол онцлог нь Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс боловсруулан гаргасан Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний талаар танилцуулах юм.
Түүнчлэн “Шударга байдлын үнэлгээ/шинжилгээ”, “Нийтийн албаны ёс зүйг удирдах тухай зарчим”-ын шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг санаачилгаас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Гишүүн орнуудын хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны өнөөгийн явцын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Зөвлөх хороо болон ажиглагч нарын илтгэлийг сонсч, Авлигын эсрэг санаачилгын Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны тайлантай танилцах юм байна.
Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт нь Зөвлөх хорооны гишүүдийн болон хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хийх зөвлөлдөх уулзалтаар үргэлжилнэ. Хурлыг УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Оюун, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од нар удирдан явуулж байна.
Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээ болон Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон билээ. 2014 онд Авлигын эсрэг сүлжээ нь Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг боловсруулан гаргасан юм.
-
2015 оны 11 сарын 18
Автомашин ачих, түр саатуулах шинэ журам хэрэгжинэ
-
2015 оны 11 сарын 18
БЗД-16 хороо ...-р байрны ... тоотод 12:00 цагийн үед хүүхэд ганцаараа байхад үл таних хүн орж худал хэлж зурагт авч явсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд авч шалгахад: Уг тоотод суух Х /эм.21н/-гийн охин М /эм.7н/-г ганцаараа байхад нь гаднаас Үл таних хүн орж “эгч чинь гадаа дуудаж байна” гэж залилан Konika /32”/ зурагтыг хулгайлан авч явсан хэргийг БЗД-19 хороонд суух Т /эр.13н/ гэгч үйлдсэнийг халуун мөрөөр нь илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
СХД-25 “Хайрханы .... тоот хашааны гадна тавьсан автомашины аккумлятор алдагдсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд шалгахад: Уг тоотод суух иргэн Т /эр.30н/-ийн Huyndai Porter автомашины WESТА аккумлятор 2ш алдагдсан хэргийг СХД-25 хороонд суух А /эр.39н/ хулгайлсаныг илрүүлэн СХДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 18
ххх
-
2015 оны 11 сарын 18
-Цаашид авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдлээ-
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны нарийн бичгийн даргын орлогч Понгаек Вижитгол, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Ютана Жаорунгрит, Гадаад харилцааны ажилтан Патама Полмай, Алиса Рукбанкерд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр “Тайланд улсын Үндэсний Авлигын эсрэг хороо бол дэлхийд нэртэй байгууллага. Манай хоёр байгууллагын харилцаа 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн. Бид энэхүү найрсаг харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байна. Танай байгууллагатай байгуулсан санамж бичгийн хугацаа дуусч байгаа. Тиймээс санамж бичгийг сунган баталж, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, харилцан туршлагаа солилцох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны нарийн бичгийн даргын орлогч Понгаек Вижитгол олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлээд, тус байгууллагын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Тэрээр цаашид авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдээд, хамтран ажиллах санамж бичигт тусгах саналаа Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод өргөн барив. Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням байгууллагынхаа чиг үүрэг, бүрэн эрхийн талаар мэдээлж, хэлтэс, албадын үйл ажиллагааг танилцууллаа.
Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хороо нь ёс зүй, шударга байдлыг сахиулах, авлигаас урьдчилан сэргийлэх, хөрөнгө хянан шалгах, авлигыг таслан зогсоох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үндэсний Авлигын эсрэг хороо нь Сенаттай зөвшилцсөний дагуу Хаанаас томилогдсон ерөнхийлөгч болон бусад 8 гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульдаа заасан ажээ.
-
2015 оны 11 сарын 18
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Архивын газраас хамтран анх удаа ”Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг нийслэлийн 375 жилийн ойд зориулан өнгөрсөн онд бүтээсэн бөгөөд энэхүү номыг нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын мэдээллээр баяжуулан дахин шинэчиллээ.
Цахим номонд 1921-2013 оны Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг Даргын захирамжаар үүсэн байгуулагдаж, өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан, хувьчлагдсан байгууллагын шийдвэр, үүсгэн байгуулсан дүрэм, тэдгээрийн өөрчлөлтийг эмхтгэн, онлайн програм хангамжаар эрэлт хайлтыг шийдвэрлэж ашиглалтад нэвтрүүллээ. Мөн цахим номын “Нийслэлийн Засаг захиргааны үүсэл, хөгжил” хэсэгт Улаанбаатар хотын дүрэм, хэм хэмжээг тогтоосон шийдвэрээс эхлэн байгууллагын нэрийн өөрчлөлт, түүхчилсэн лавлах, нийгмийн салбар бүрийн үүсэл хөгжилтэй холбогдох мэдээллийг нэмж оруулснаар эрдэмтэн судлаач, оюутан залууст нийслэлийн түүхийг дэлгэрүүлэн судлахад сэдэл өгөх, архивын баримтыг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээл болгох чухал ач холбогдолтой болсон байна. Интернэт хэрэглэгч хэн бүхэн www.book.ub.gov.mn хаягаар хандаж “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг уншиж, хүссэн мэдээллээ авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 18
С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн амралтын өдөр цагдан хориод байгаа. Улмаар түүний цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгасан юм. Түүнтэй хамт хоёр иргэн шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ тэдгээр иргэдийг Д.Булганыг баривчлахаас сар гаруйн өмнө цагдан хорьсон аж.
Юутай ч гэнэт Д.Булганыг цагдан хорьж байгаа нь С.Зоригийн хэргийг эртнээс шалгасаар ирсэн эсвэл гэнэт түүний хэрэгт холбогдолтой сэжүүр олдсон байж болох юм.
Д.Булганы хувьд яахын аргагүй С.Зоригийн хэрэгтэй холбогдон шалгагдаж байгаа аж.
Мөн өнгөрсөн хугацаанд худал мэдүүлж байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байна.
Харин хамт шалгагдаж байгаа хоёр иргэний нэгнийх нь ээж Өргөдлийн байнгын хороонд хандсан гэх мэдээлэл байгаа ч “Тийм зүйл огт байхгүй” гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Цаашлаад өнгөрсөн баасан гарагт хийсэн гүйцэтгэх ажиллагааны үеэр Д.Булган 85 настай ээж, эрэгтэй дүүгийн хамт байсан байна. Баривчилгааны дараа амралтын өдрүүд залгаснаар тэрээр өмгөөлөгч авах боломжоор хангагдаж чадаагүй бололтой.
Ямартаа ч хэргийг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр түүнийг саатуулсан гэдгииг олон эх сурвалж баталж байгаа юм. Түүнчлэн өөр эх сурвалжуудын ярьснаар уг баривчилгааг С.Зориг агсан амиа алдсан хэрэгт холбогдуулан ажлын хэсгээс зохион байгуулсан гэж байгаа ч өнгөрсөн жил тус ажлын хэсэг татан буугдсан билээ.
Хэрэг гарсан 1998 онд цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн гэдэг. Харин өнгөрсөн жил ажлын хэсгийг татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт ажлын хэсэг байгуулсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байна.
Энэ нь Д.Булганыг цагдаа биш тагнуулаас баривчилсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Мөн Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн хэвлэлүүд мэдээлж буй ч албаны эх сурвалж үгүйсгэж байгаа юм.
-
2015 оны 11 сарын 18
Нийслэлийн Засаг дарга А/76 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдэд даалгасан.
Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба болон хороод, хэлтэс, албадууд хамтран 11 дүгээр сарын 02-20-ны өдрүүдэд орц гарц чөлөөлөх ажлыг явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн 9 дүгээр хороо буюу Нисэхийн эцсийн ойр орчмын зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа, хайсыг буулгалаа. Цаашид шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлөх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимтэй гүйцэтгэнэ гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 18
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
-
2015 оны 11 сарын 18
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд БНСУ-д Монгол Улсын иргэдийн зорчих виз мэдүүлэх нөхцлийг өөрчлөх шийдвэр гарснаар тус улсыг зорих монголчуудын тоо нэмэгдсэн гэлээ. Үүнийг дагаад виз татгалзлын хувь ч багасчээ.
БНСУ-д манай улсын 30 мянга гаруй иргэн амьдардаг албан бус тоо бий. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхэлж буй 7000 орчим иргэн байдаг гэнэ. Харин хууль бусаар 15 мянга орчим иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад тус БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх, тус улсыг зорих иргэдийн тоо нэмэгджээ.
-
2015 оны 11 сарын 18
Маргааш буюу 11/18-ны 10 цагт ХХААЯ, Монголын Хүнсчдийн холбоо хамтран Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, дотоодын хүнсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалах, хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар САНАМЖ БИЧИГ байгуулах гэж байна.