-
2015 оны 11 сарын 17
Франц улстай “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ
-
2015 оны 11 сарын 17
Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр баталлаа
Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Вируст хепатитийн анхдагч урьдчилсан сэргийлэлтийг оновчтой зохион байгуулах, халдварыг эрт илрүүлэх, хүн амын дундах вирусын халдварын тархалтыг хязгаарлах, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч өмөнгийн шалтгаан, нас баралтыг бууруулах зорилгоор энэхүү дэд хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хепатитийн халдварыг хянах, сэргийлэх чиглэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, шийдвэр гаргагчдын оролцоо нэмэгдэж, салбар дундын үйл ажиллагаа эрчимжинэ гэж үзэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд вируст хепатитийн халдварын архаг болон шинэ тохиолдол бүрийг давхардуулалгүй хүн бүрээр бүртгэх, хянах, цахим мэдээллийн сүлжээ нэвтрүүлэх, халдвартай иргэдийг бүртгэх мэдээллийн нэгдсэн цахим программыг боловсруулж ашиглахаар төлөвлөжээ. Энэ санд бүртгэгдсэн иргэдэд элэгний С вирусыг эмчлэх ХАРВОНИ эмийг худалдах ажлыг эхлүүлэх юм байна.
-
2015 оны 11 сарын 17
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр “Жи Си Деко Монгол” ХХК-тай хамтран хотын төвийн автобусны буудлуудыг бүрэн шинэчилллээ.
Ингэснээр автобусны буудлууд байнгын арчилгаатай болж байгаа төдийгүй, иргэд автобус хүлээж зогсох зуураа эхний 20 минут үнэгүй интернэт ашиглах боломжтой болов.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114 автобусны буудлыг иж бүрэн шинэчлээд байгаа бөгөөд нийт 250 буудлыг яг ийм маягаар шинэчлэх юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуу, авиа, дохио сурах шинэлэг төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд тохиргооны ажлуудыг хийж эхлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвллэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 17
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгалаа.
1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 метр куб/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин болж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байна.
Лаг бүрэн боловсруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болоод байна.
Техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсанаас байгууламжийн эрчим хүчний хэрэглээ өндөр, эрчим хүчний зардалд нэг сард 250 сая төгрөг зарцуулж байна.
Технологийн хоцрогдол, техник тоног төхөөрөмж хуучирсан, бетон арматурчлал, суурин барилга байгууламжийн элэгдэл зэргээс үүдэн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа юм гэж Засийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 17
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас авто замын ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын байнгын дэмжлэгтэйгээр зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг тогтоох асуудлыг 2004 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцсэнээр, НҮБ-ын 2005 оны 60/5 тоот тогтоолоор ”авто замын ослоор хохирогчид, тэдний гэр бүлийнхэнд хангалттай анхаарал хандуулах” зорилгоор дэлхий нийтийн хүндэтгэлийн өдрийг баталжээ. НҮБ-ын гишүүн болон олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудыг энэ өдрийг тэмдэглэж байхыг уриалж, жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь ням гаригт зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр 2015 оны 11 дүгээр сарын 15-нд тохиож байна.
Манай улс 2 дахь жилдээ “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр”, “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн” арга хэмжээг нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд зохион байгуулан явууллаа. Арга хэмжээний үеэр зам тээврийн ослоор хохирогсдод дуугүй зогсож хүндэтгэл үзүүлж, зул өргөх арга хэмжээг зохион байгуулж, Гандан тэгчинлэн хийдийн лам нараар ном уншуулж, уриалга, лоозон барьж хүндэтгэлийн жагсаал хийн, зам тээврийн ослоор хохирогсод болон зам тээврийн ослын үр дагаврыг арилгахад оролцдог хүмүүсийн дунд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, зам тээврийн ослын нас баралт, гэмтлийн статистик мэдээ, ноцтой ослыг харуулсан зурагт самбар, үзэсгэлэнг иргэдэд үзүүлж, зам тээврийн ослын хор уршгийг харуулсан үзүүлэх тоглолт хийн, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлэг гаргах, гарын авлага материал тараах, анонс байрлуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа .
-
2015 оны 11 сарын 17
Хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар ярилцлаа
-
2015 оны 11 сарын 17
БГД-7 “ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан хүүхэд нас барсан” гэх мэдээллийг 11-р сарын 16-ны 05:30-д шалгахад: Хэнтий аймаг Хэрлэн суманд суух Э /эм.3н/ нь 11-р сарын 01-нд гэртээ тогоотой хоолонд унаж биеийн 50-60% түлэгдэлт оноштой эмчлүүлж байгаад нас барсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 17
“Оюутны 70 мянга”-ыг олгох журам хоёр дахь удаагаа өөрчлөгджээ.
-
2015 оны 11 сарын 17
С.Зориг агсан хийгээд Д.Булганы талаар ам нээх “зоригтой” гишүүд алга
С.Зориг агсны эхнэр Д.Булганыг ЦЕГ-аас түр саатуулаад байгаа юм. Энэ талаарх мэдээллийг өчигдөр ЦЕГ-аас сэтгүүлчдэд өгсөн бөгөөд ”Д.Булганыг саатуулсан нь үнэн. Харин хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж буй учир ямар нэгэн мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэсэн юм.
Одоогоор Д.Булганыг ямар хэргээр саатуулсан нь тодорхой бус байна. Гэхдээ албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн мөрдөн байцаалтыг өчигдрөөс эхлүүлсэн гэнэ. Уг нь түүнийг өнгөрсөн амралтын өдөр саатуулсан юм. Мөн Д.Булгантай хамт хоёр иргэнийг саатуусан гэх мэдээлэл ч байна.
Ямартаа ч С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн бямба гарагийн шөнө гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Тэгвэл Д.Булганыг саатуулсантай холбогдуулан хэн юу хэлэв?
Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор болсныхоо дараа энэ хэрэгт онцгой анхаарал хан¬дуулж эхэлснээ мэдэгдэж байлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын пар¬ламентын холбооны 120 дугаар хуралд оролцохдоо С.Зо¬риг агсны хэргийн та¬лаар дахин танилцуулж, Гер¬манд нарийн шинжил¬гээнд хам¬руулахаар болсон гэдэг.
10 дугаар сарын 2 ба 4 дүгээр сарын 20-нд хэвлэлийнхэн С.Оюун гишүүнээс алуурчныг олох боломжтой үгүйг ёс юм шиг асуудаг ч тэрээр “Хэрэгтнийг олно гэдэгт итгэдэг” хэмээн хариулдаг
С.Одонтуяа “Энэ талаар мэдээлэл ирээгүй байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудсандаа ”С.Зоригийн хэрэг тун удахгүй илэрнэ гэж итгэж байна” гэсэн юм.
Юутай ч энэ хэргийн талаар ам нээх гишүүд хараахан байхгүй байгаа юм. Тэгэхээр Д.Булганыг шалгаж байгаа явдал маш нууцлагдмал байгаа гэхэд болно.
Харин хамт шалгагдаж байгаа 40 орчим насны хоёр иргэний хувьд хэргээ хүлээсэн гэх мэдээлэл байна.
-
2015 оны 11 сарын 17
машины эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдийг илрүүллээ
-
2015 оны 11 сарын 16
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 11-р сарын 13-15-ний өдөр 673 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 201 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 472 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 16
Дорнод аймгийн Баянтүмэн сумтай хатуу хучилттай авто замаар холбох ажил дуусч, энэ сарын 13-нд хүлээлгэн өгчээ.
-
2015 оны 11 сарын 16
Шүүхийн ерөнхий зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтарч ”Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдвийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хууль сурталчилж ажиллалаа.
Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан референт Ц.Соёлмаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батдорж нар оролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан ”Шүүхийн шинэтгэлийн үр дүн” сэдвийн хүрээнд иргэдэд мэдээлэл хийж, шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан референт Ц.Соёлмаа ”Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр иргэдэд мэдээлэл өгөв.
Мөн Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батдорж “ Нөлөөллийн мэдүүлэг” сэдвээр мэдээлэл хийлээ.
Уулзалтад Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд болон тус дүүргийн хорооны засаг дарга нар, Хорооны иргэдийн нийтийн хурлын дарга нар тус тус дүүргийн иргэдээс бүрдсэн 250 гаруй иргэн оролцсон юм.
-
2015 оны 11 сарын 16
Германы Берлин хотноо Увс аймгийн Улаангомд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай цахилгаан станц байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав.
-
2015 оны 11 сарын 16
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдал”-ыг ахлах прокуророор батлуулсан удирдамжийн дагуу шалгасан байна.
2015 оны эхний 10 сарын байдлаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн 10 ялтан хяналтанд авагдсанаас 1 ялтны хугацаа дуусч, 9 ялтан хяналтанд байгаагийн 8 ялтан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаар, 1 ялтан эмчлэх эрх хасах нэмэгдэл ялаар тус тус шийтгүүлсэн байна.
Тус шалгалтаар ШШГЕГ-ын харъяа Хархорин дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 06 сарын 11-ний өдрийн А/130 тоот тушаалаар батлагдсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ын дагуу хэрэгжүүлэн ажилласан гэж дүгнэгдсэн байна.
Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялаар шийтгэгдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлж, нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн ба өршөөгдсөн этгээдүүдэд Сум дундын прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийжээ.
-
2015 оны 11 сарын 16
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн барилгыг буулгажээ.
-
2015 оны 11 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордов.
-
2015 оны 11 сарын 16
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, хальтиргаа гулгаа үүссэн.
-
2015 оны 11 сарын 16
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн иргэн, 47 настай эрэгтэй Э айлд очихоор гараад сураггүй болжээ.
-
2015 оны 11 сарын 16
Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон спортын таван төрлөөр зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шатрын төрлөөр эхэлж, 11 дүгээр сарын 14-ний өдөр биллъяард, 11 дүгээр сарын 15-ны өдөр ширээний теннисний төрлүүд амжилттай явагдлаа.
Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурор, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын ба Үндэсний арбитр, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг есөн байгууллагын баг тамирчид өрсөлдөж байгаа уг тэмцээнд Улсын Дээд шүүхийн баг, тамирчид шатрын төрөлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн, Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч Э.Энхжаргал, ахмад Г.Даваацэрэн нар багийн дүнгээр 3 дугаар байр, биллъяардын эмэгтэй ганцаарчилсан төрөлд шүүгч Ө.Уянга 3 дугаар байр, ширээний теннисний багийн төрөлд шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Л.Батбаатар, шүүгчийн туслах-шинжээч Т.Жавхлантөгс нар 1 дүгээр байр, ганцаарчилсан эрэгтэй төрөлд шүүгчийн туслах-шинжээч Т.Жавхлантөгс 2 дугаар байр, ганцаарчилсан эмэгтэй төрөлд шүүгч Ж.Эрдэнэчимэг 3 дугаар байр тус тус эзэлж багийн дүнгээр 2 дугаар байранд тус тус шалгарлаа.