Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2779 2780 2781 2782 2783 2784 2785
  • Бяцхан хүү данхтай цайнд түлэгдэж амиа алджээ
    2015 оны 11 сарын 16
    ХУД-15 “Хурд хороололын орчим 11-р сарын 13-нд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа “Портер” /79-39 УБЛ/ дугаартай автомашиныг шалгахад: СБД-13. хороонд суух Д /эр.39н/ нь гарал үүслийн бичиг баримтгүй хонь 10ш, үхрийн мах 3-ыг тээвэрлэж явсаныг илрүүлэн ХУДЦХ-1 шалгаж байна.
    СХД-22. “ГССҮТөвд түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 15-нд авч шалгахад: Тахилтын .... тоотод суух А /эр.1нас 2сар/ 11-р сарын 14-нд данхтай халуун цай татаж толгой, нуруу, 2 гар түлэгдэж, 37%-ийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.
  • Иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно
    2015 оны 11 сарын 16
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/878 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянзүрх дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Амгалан” дулааны станцын барилгын трасс болон нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн нөхөх олговрын хэмжээг батлав. Мөн Эрчим хүчний яамны “Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын цахилгааны дэд станцын нөлөөллийн бүсэд газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ, “Дэд бүтэц-Эрчим хүч” төслөөс хэрэгжүүлж буй “Амгалан” дулааны станцын 2ф 700мм дулаан дамжуулах хос шугамын ажлын трасст газар нь орсон иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг тус тус баталлаа.
    Иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 913 сая төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
    Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газар, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дугуй засварын байранд гал гарч, нэг иргэн амиа алджээ
    2015 оны 11 сарын 16
    Дугуй засварын байранд гал гарч, нэг иргэн түймэрт өртөж нас баржээ.



    “Амгалан” худалдааны төвийн урд талын дугуй засварт гал гарсан тухай дуудлагыг Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч, галыг унтрааж ажилласан ч иргэн Ч /28 настай/ түймэрт өртөж нас барсан байжээ.



    Галын шалтгааныг тодруулахаар онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
  • Уурхайн шороонд дарагдсан хүнийг аварчээ
    2015 оны 11 сарын 16
    Бичил уурхайн гүнд шороонд дарагдсан иргэнийг Уул уурхайн аврах ангийн алба хаагчид эсэн мэнд гаргасан байна.



    Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат иргэн Х /34 настай, эрэгтэй/ нь нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн Мөлхөө” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг иргэн А-н бичил уурхайн гүнд шороонд дарагдсан байжээ.



    Уул уурхайн аврах ангийн таван алба хаагч ослын газарт ажиллаж, уурхайн гүнээс эсэн мэнд гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.
  • Албан хаагчид Францын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ
    2015 оны 11 сарын 16
    Өнгөрөгч өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хот террорист халдлагад өртөж тус улс онц байдал зарлаад байна. Одоогийн байдлаар халдлагад амь насаа алдсан иргэдийн тоо 120 гаруй, гэмтэж бэртсэн иргэний тоо хэдийнээ 200 хүрээд байна. Энэхүү аймшигт хэргийг эсэргүүцэж, тус улсын ард түмэнд дэлхийн улс орнуудын удирдагч, төр захиргаа, иргэд эмгэнэл илэрхийлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагын удирдлага, албан хаагчид, нийслэлийн иргэдийн төлөөлөл өнөөдөр /11.15/ Монгол Улс дахь Францын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар Монгол Улс дахь Франц Улсын элчин сайдын үүргийг түр хамаарагч, Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвскитэй уулзаж “Танай улс аймшигт террорист халдлагад өртөж, гэм зэмгүй олон зуун хүн амь насаа алдаж, шархадсан эмгэнэлт явдал болсонд нийслэлийн удирдлагууд болон иргэдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Нэг дэлхийн ард түмэн бид ийм аймшигт зүйл тохиолдсон хэцүү цаг үед нэг сэтгэлээр хамт байх учиртай” хэмээлээ. Үүний дараа албан хаагчид Элчин сайдын яаманд орж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Худалдааны түншлэл”-2015 үргэлжилж байна
    2015 оны 11 сарын 15
    “Худалдааны түншлэл”-2015 үргэлжилж байна. Энэ сарын 14-ны өдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэн маргааш дуусах аж. Үзэсгэлэнг монголд анх удаа үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн үйл ажиллагааг Монголын Худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооноос санаачлан зохион байгуулж байна.
  • Хатгал тосгоныг сум болгох асуудлыг Засгийн газарт хүргүүлнэ
    2015 оны 11 сарын 15
    Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Хатгал тосгоныг сум болгох ажлын хэсэг байгуулагджээ.
  • “Харвони” эмийг ирэх долоо хоногт оруулж ирнэ
    2015 оны 11 сарын 15
    Монгол Улсад элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр болсон билээ.
  • Нийслэлийнхэн Францын ЭСЯ-ны гадна эмгэнэл илэрхийллээ
    2015 оны 11 сарын 15
    Өнгөрөгч өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хот террорист халдлагад өртөж тус улс онц байдал зарлаад байна.
  • Европ хоолны төрөлд Д.Октябрь түрүүлжээ
    2015 оны 11 сарын 15
    ”Улсын аварга тогооч” шалгаруулах уралдаан МҮХАҮТ-д болж байна. Тус уралдаанд 21 аймаг, 3 хотын 130 гаруй тогооч оролцож байгаа бөгөөд Орчин үеийн монгол хоол, Европ хоол, Ази хоол, Нарийн боов, Багийн төрөл, Сургууль цэцэрлэг, эмнэлгийн хоол төрлүүдээр ур чадвараа сорьж байгаа юм.
  • Автын ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
    2015 оны 11 сарын 15
    Авто тээврийн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв.
  • ”Эрдэнэс ТТ” 203 ажилтны эрх ашигтай холбоотой гэрээгээ эргэн харахаар болжээ
    2015 оны 11 сарын 15
    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд болоод үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хороонд үл ойлголцол үүсэж, ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ эсэргүүцлээ илэрхийлэн өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан.
  • Э.Бат-Үүл дарга Парис хотын даргад эмгэнэл илэрхийлэв
    2015 оны 11 сарын 15
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын дарга Анн Идалгод эмгэнэл илэрхийллээ.
  • 940 тэрбумын алдагдалтай төсөв баталжээ
    2015 оны 11 сарын 15
    Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулиуд, дагалдан өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан.
  • СУИС-ийг Алтангадас одонгоор шагнав
    2015 оны 11 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн их сургууль /СУИС/- ийн 25 жилийн ойг нь тохиолдуулан Алтангадас одонгоор шагнажээ.
  • Бүлэг хулгайч нарыг баривчилжээ
    2015 оны 11 сарын 15
    Малчдын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ.
  • ”Худалдааны түншлэл-2015” үзэсгэлэн худалдаанд орон нутгуудаас зорин иржээ
    2015 оны 11 сарын 14

    ”Худалдааны түншлэл-2015” үзэсгэлэн худалдаанд орон нутгуудаас зорин иржээ
    Монголын Худалдаа Эрхлэгчдийн Бизнесийг дэмжих холбооноос г энэ сарын 14-нөөс 16-нийг дуустал ”Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд гурван өдрийн турш зохион байгуулахаар нээлтээ хийлээ.

    Энэхүү үзэсгэлэнд үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч нар хамтран оролцсон юм. Улмаар үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, хийгээд түншлэлийн журмаар хэрэглэгчид болоод үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна.

    Үзэсгэлэнд бэлэн хувцас, гоо сайхан, сүү цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд хүнд хэрэгцээтэй бүхий л зүйл худалдаалагдаж байсан юм.

    Хамгийн гол нь ”Худалдааны түншлэл 2015” арга хэмжээ нь анх удаа зохиогдож байгаа төдийгүй олон нийтэд хэрэгтэй, хүртээмжтэй, сонирхол татахуйц болж байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.

    Ингээд Монголын Худалдаа Эрхлэгчдийн Бизнесийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Т.Болормаа ”Монголын Худалдаа Эрхлэгчдийн Бизнесийг дэмжих холбоо 2015 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш бид бүхэн Монголын худалдаа эрхлэгчдийн бизнесийг хэрхэн өргөжүүлэх тал дээр багагүй судалгаа хийсэн. Ингээд ”Худалдааны түншлэл 2015”-ыг зохион байгуулж байна. Цаашлаад бид жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, борлуулалтыг нь өсгөх, сургалт зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байгаа. Манай дээр бүртгэгдэж байгаа байгууллагууд маань санхүү, маркетинг, борлуулалтын сургалт авахад нээлттэй байгаа гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Үзэсгэлэн арга хэмжээнд маань 1000 гаруй супермаркетийн эрхлэгч оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдаагаа жил бүр зохион байгуулна” гэсэн юм.

    Мөн ТЕГ-ын төлөөлж ирсэн алба хаагч н.Зулцэцэг ”Нийт татварын албаныхны өмнөөс энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Монголын Худалдаа Эрхлэгчдийн Бизнесийг дэмжих холбоохонд талархал илэрхийлье. Монголын татварын албаны хувьд Нийслэл хотын албан татварын хуулийг хэрэгжүүлэх ажлыг нийт татвар төлөгчдийнхөө дунд зохион байгуулж байна. Энэхүү мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд янз бүрийн сургалт зөвлөгөөг явуулж байгаа” гэлээ.

    Дашрамд хэлэхэд, ”Худалдааны түншлэл 2015” арга хэмжээнд оролцож байгаа байгууллагуудаас хамгийн хамгийн, шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулж, шагнал гардуулах юм.

    Энэ үеэр орон нутгаас төлөөлж ирсэн үйлдвэрлэгчдээс сонгон дараах мэдээ мэдээллийг бэлтгэлээ.

    Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийчин А.Хишигдэлгэр: Манай нутгийн зөгийчид стандартын код, шинжилгээний бичигтэй үйл ажиллагаа явуулдаг

    Миний хувьд 30 гаруй жил зөгий маллаж байгаа. Өөрийнхөө бүтээгдэхүүнээр оролцож байна. Хишигдэлгэрийнх гэх нэртэй зөгийн бал гаргадаг. Энэ удаагийн үзэсгэлэнд хоёр янзын зөгийн бал худалдаалж байгаа. Манай Шаамарын олон зөгийчид үзэсгэлэн худалдаанд оролцдог. Гэхдээ бид нарын нэрийг барьсан хуурамч зөгийн бал зарах тохиолдол ихэссэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлмээр байна. Манай зөгийн бал худалдаалдаг хүмүүс стандартын шаардлага хангасан төдийгүй шинжилгээний бичиг, зөгийнийхөө хаяг шошгон дээр баталгаажуулсан кодтой. Гэтэл ямар ч баталгаагүй чихэр орлуулагч хийж зарж байгаа хүн олон байна.

    Тэгэхээр хэрэглэгчид маань чанарын шаардлага хангасан, оргинал зөгийн балаа биднээс ирж авах хэрэгтэй. Зөгийн балаа савалгаатай бас задгайгаар зарж байна.

    Бид ургамлын балаараа бусад зөгийчдөөс онцлогтой. Энэ жил гантай байснаас үүдэж зургаа, долдугаар сард бага хэмжээний бал авч байсан. Харин найман сард балт ургамлууд ихээр гарсан тул алаг цэцэг, гурвалжин будааны бал ихээр хураасан. Зөгийчид өрхийн хэмжээнд тонн, тонноор нь хураасан тохиолдол ч байна.


    ”Говь-Алтайн брэнд” дэлгүүрийн захирал Д.Өлзий-Орших: Бүх төрлийн өвчинд сайн арвай, гурил худалдаалж байна

    Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Говь-Алтай аймгийг төлөөлөн оролцож байна. Бид энэ удаад хүүхдийн ой тогтоолт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн Халтар, Хөх арвайгаа онцолж байгаа. Манай нутгийн арвай бүх төрлийн ядаргаанд сайн төдийгүй байгальд ургадгаараа онцлог. Мөн сөлийн гурил хаван бууруулж, нойргүйдэл, цус багадалтанд сайн бүтээгдэхүүн бий. Бараа бүтээгдэхүүнээ Говь-Алтайд зардаг үнээрээ зарж байна.

    Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас оролцож байна. Зөгийчин Хишигдэлгэр
    Миний хувьд 30 гаруй жил зөгий маллаж байгаа. Өөрийнхөө бүтээгдэхүүнээр оролцож байна. Хишигдэлгэрийнх гэх нэртэй зөгийн бал гаргадаг. Манайх хоёр янзын зөгийн бал худалдаалж байгаа. Манай Шаамарын олон зөгийчид үзэсгэлэн худалдаанд оролцдог. Гэхдээ бид нарын нэрийг барьсан хуурамч зөгийн бал зардаг. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлмээр байна. Манай зөгийн бал худалдаалдаг хүмүүс стандартын шаардлага хангасан бичиг, зөгийнийхөө хаяг шошгон дээр баталгаажуулсан кодтой.

    Тэгэхээр хэрэглэгчид маань чанарын шаардлага хангасан, оргинал зөгийн балаа биднээс ирж авах хэрэгтэй. Зөгийн балаа савалгаатай хийгээд задгайгаар зарагдаж байна.

    Бид ургамлын балаараа бусад зөгийчдөөс онцлогтой. Энэ жил гантай байснаас үүдэж зургаа, долдугаар сард бага хэмжээний бал авч байсан. Харин найман сард балт ургамлууд ихээр гарсан тул алаг цэцэг, гурвалжин будааны бал ихээр хураасан. Зөгийчид өрхийн хэмжээнд тонн, тонноор нь хураасан тохиолдол ч байна.


  • Талбай дээр тайван жагсаал болов
    2015 оны 11 сарын 14
    усгаар тогтнол, Эв нэгдлийн намаас Чингисийн талбайд ”Эх орны дуудлага” нэртэй тайван жагсаалыг өнөөдөр зохион байгууллаа. Тэдний зүгээс ”Өнөөгийн төрд үгүйлэгдэж байгаа гурав дахь хүчний дуу хоолой болж, эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэх болно. Эх орон газар шорооныхоо төлөө ард түмэн хаа хаанаа тэсэхээ байж амиа үл хайрлах болсныг өчигдөр болсон С.Эрдэнийн үйлдлээс харж болохоор байна. Нэг нэгээрээ биш нийлээд хамтдаа эвлэлдэн нэгдэж тэмцэх цаг болсон. Үг, үйлдэл, сэтгэлээ нэгтгэцгээе” хэмээн уриаллаа.
  • Язарсан барзгар гүзээ баяртай
    2015 оны 11 сарын 14
    Язралт гэж юу вэ?. Бидний арьсан дээр үүсдэг маш элбэг асуудлын нэг юм. Арьсны язралт нь зөвхөн жирэмслэлтээс бус өөр олон хүчин зүйлээс хамааралтай үүсдэг. Мөн арьс хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас болж язралт үүсдэг. Жирэмсэн үед, бодигоор хичээллэж байх үед, гэнэт их хэмжээний жин нэмэх үед ихэвчлэн үүсч болдог байна.


    Анх эхлээд язралт үүсэх үед тухайн хэсэгт улайгаад, харин дараа нь улайлт алга болж цагаан болж хувирдаг. Язралтыг багасгах, мөн бүдгэрүүлэх арга байдаг ч шууд арилгах нь илүү амар байдаг гэж болно. Мэдээж үүнтэй тэмцэх арга бол язралт үүсгээд буй шалтгааныг алга болгох, мөн арьсны уян хатан чанарыг дээшлүүлэх явдал билээ.

    Яагаад язралт үүсдэг вэ?
    Язралт нь дааврын өөрчлөлтөөс болж арьс сунах явдал юм. Нимгэрсэн арьсанд дотоод хагарал үүсч улмаар хагарал нь холбогч эд болон солигддог. Энэхүү холбогч эд нь сорви үүсэх шалтгаан болдог байна.

    Урьдчилан сэргийлэх
    Язралтаас сэргийлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд эрсдэл бага. Үүнд: Хэт жин нэмэхгүй байх, биеийн арьсандаа хангалттай чийг өгч байх, какаоны тос, коллаген, эластин агуулсан тосны тусламжтай язралтаас сэргийлж болно. Эдгээр нь энгийн урьдчилан сэргийлэх арга юм. Энэ бичлэгийг заавал үзээрэй.

    Хэрхэн арилгах вэ?

    • Лосион, крем- Какаогийн тос агуулсан тос, лосионууд язралтыг багасгахаас гадна бүр тэр чигээр нь арилгах чадвартай байдаг. Та зориулалтын тосыг авч хэрэглэснээр арьсаа уян хатан болгож, язралтыг багасгах боломжтой юм. Хэрвээ та хөхүүл эсвэл жирэмсэн бол эхлээд эмчээс зөвлөгөө авч түрхэх гэж буй тос ямар нэг нөлөө үзүүлэх эсэхийг нь асуугаарай.

    • Витамин А,Е,С Эдгээр витамины төрлүүд нь арьсны уян хатан байдлыг сайжруулдаг тул язралт үүсэхээс хамгаалах нөлөөтэй. Харин та язралтыг багасгах бус бүр алга болгохыг хүсвэл дараах аргуудаас мөн сонгож болно.

    • Цаг хугацаа- Язралтууд хэсэг хугацааны дараа алга болдог. Тиймээс та алга болохыг нь хүлээж болох юм.

    • Гэрийн нөхцөлд халуун ваннанд орсоныхоо дараа биеийн тосыг язарсан хэсэгтээ 10 минутын турш иллэг хийх хэрэгтэй. Заавал ваннанд орсоны дараа бус язарсан хэсэгтээ байнга тос түрхэж иллэг хийж байх аваас арьсны уян хатан чанар сайжирсанаар язралт арилдаг.

    • Витамин Е- Витамин Е-нүүд ихэвчлэн капсул(дотроо шингэн) хэлбэрээр хэрэглэгддэг шүү дээ. Харин капсулаа задлаад доторх шингэнийг нь язарсан хэсэгтээ түрхэж, иллэг хийж болно.

    • Оливын тосыг язарсан хэсэгтээ түрхээд дээрээс нь халуун чийгтэй алчуурыг тавьж хэсэг хүлээгээрэй.

    • Зуун настын шүүс, ургамлыг түрхэж болно.

    • Тусгай зориулалтын тос түрхэж болно. Дэлгүүрүүдээр язралт арилгах үйлчилгээтэй олон тос байдаг ч дараах орцыг агуулаагүй бол үр дүнд нь та найдаад хэрэггүй гэж зөвлөе.

    1. Какао тос

    2. Нохойн хушууны тос

    3. Тэмээн хяруулын тос

    4. Жожоба тос

    5. Минжний тос

    6. Шиа тос

    7. Витамин А

    8. Витамин Е

    9. Витамин С

    Эмчилгээний аргаар язралт арилгах

    • Microdermabrasion – энэ эмчилгээг ихэнхдээ салонуудад хийдэг. Арьсны өнгөн хэсгийг хуулж авсанаар язралтын үзэгдэх байдлыг арилгадаг арга юм.

    • Endermologie- Endermologie машинууд нь хүний арьсны цусны эргэлтийг сайжруулж, хорыг гадагшлуулдаг үйлчилгээтэй байдаг.

    • Laser- Лазер үйлчилгээ нь язралтыг арилгах тусгай үйлчилгээ юм

    • Косметик хагалгаа
  • Бөөрний өвчнийг эдгээх монгол арга
    2015 оны 11 сарын 14
    Таван цул эрхтний нэг бөөр юм. Бид даарч хөрөх үсэрч дэвхрэх зэрэг элдэв явдлаас бөөр өвддөг. Бөөр бол биен дэх усны хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй 9-11 см 130гр жинтэй эрхтэн юм
    Бөөр муудаж өвдөхөд:
    – Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ
    – Цахилдагны үндэс чанаж уух их сайн.цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ
    – Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог
    – Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдгийг би олон удаа үзэж байна
    – Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.
    – Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.
    – Бөөрний чулуутай хүн нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг.
    – Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна
    – Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно
    – Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна
    – Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай
    – 1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн
    -Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн
    -Тарвагны хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй
    -Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө. Шар тос, Арвайн гурил,бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ
    Share Button

    Print
    Санал болгох.
    Best Home Remedy For Hair Growth (1)
    Гэмтэлтэй үсэнд хамгийн сайн ̶
    How to remove stretch marks with home remedies (1)
    Язарсан барзгар гүзээ баяртай
    32_3f8cd376ccfa05b580797148a60941f324e8a6e4
    Амьсгаадах багтраа өвчний үед хэрэг
    fb4270462e75a9bfe31116c683b3a0d7original
    Нарны гэрлийн ач тус – Наранд бай
    СэтгэгдэлүүдСэтгэгдэл 0.
    Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
    ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99695450 утсаар хүлээн авна.
2779 2780 2781 2782 2783 2784 2785
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    10 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    19 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    20 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    24 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    44 мин
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
    1 цаг 9 мин
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    1 цаг 30 мин
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
    1 цаг 40 мин
  • Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
    2 цаг 33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
    2 цаг 39 мин
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
    3 цаг 39 мин
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
    3 цаг 44 мин
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    17 цаг 59 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 12 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    18 цаг 58 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    19 цаг 3 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    20 цаг 15 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    20 цаг 29 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    20 цаг 37 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК