Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2776 2777 2778 2779 2780 2781 2782
  • БНСУ-д 15 мянган иргэн хууль бусаар амьдардаг
    2015 оны 11 сарын 18
    ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд БНСУ-д Монгол Улсын иргэдийн зорчих виз мэдүүлэх нөхцлийг өөрчлөх шийдвэр гарснаар тус улсыг зорих монголчуудын тоо нэмэгдсэн гэлээ. Үүнийг дагаад виз татгалзлын хувь ч багасчээ.



    БНСУ-д манай улсын 30 мянга гаруй иргэн амьдардаг албан бус тоо бий. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхэлж буй 7000 орчим иргэн байдаг гэнэ. Харин хууль бусаар 15 мянга орчим иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад тус БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх, тус улсыг зорих иргэдийн тоо нэмэгджээ.
  • Хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийднэ
    2015 оны 11 сарын 18
    Маргааш буюу 11/18-ны 10 цагт ХХААЯ, Монголын Хүнсчдийн холбоо хамтран Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, дотоодын хүнсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалах, хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар САНАМЖ БИЧИГ байгуулах гэж байна.
  • АСЕМ-ийн үеийн аюулгүй байдлын талаар хүсэлт, шаардлага иржээ
    2015 оны 11 сарын 18
    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембург улсад болсон АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоод иржээ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын өмнө болдог энэхүү уулзалтад оролцож АСЕМ-ийн талаар Монгол Улсын баримталж буй байр суурь, уулзалтын тов бусад бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Мөн Даргын мэдэгдэлд манлайллын үүргийг гүйцэтгэж, батлуулахад оролцож ажиллажээ.



    АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо зохион байгуулахтай холбоотойгоор Үндэсний хороо, салбар ажлын хэсгүүд байгуулагдаж, ажиллаад явж буй. Гадны улс орноос уулзалтын үеэрх аюулгүй байдлыг хангах талаар хүсэлт шаардлагууд ирж байгааг албаны хүн мэдээлсэн. Олон орны төр засгийн өндөр түвшний төлөөлөгчдийн аюулгүй байдлыг зохион байгуулагч орон хангах үүрэгтэй.



    Иймээс ч бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын шугмаар 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй 42 орныг визнээс түр чөлөөлөх шийдвэрийг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэжээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан зарим улсыг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас 2014 онд гарч байсан.



    Тэгвэл энэ санаа нь санасандаа хүрч чадаагүй, манай улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 42 орны зүгээс манай иргэдэд зорчих визийн ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх санаачилга гаргаагүй. Тийм учраас тухайн орнуудын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн гэдгийг ГХЯ-ны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрыг дарга Г.Амартүвшин хэлсэн. Энэ нь нөгөө талаар АСЕМ-ийн уулзалтын үеэр гадны зочдын аюулгүй байдлыг хангах нэг арга болж буй юм байна.
  • Шар нохой өдөр
    2015 оны 11 сарын 18
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийхэд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ.Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
  • Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
    2015 оны 11 сарын 18
    2015 оны 11 дүгээр сарын 17-ны 20 цагаас 11 дүгээр сарын 18-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Халхголын сав нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
  • Р.Жигжид сайдад албан бичиг хүргүүлжээ
    2015 оны 11 сарын 17
    МҮЭХ-ноос Р.Жигжид сайдад албан бичиг хүргүүлжээ
  • Хурд хэтрүүлсэн 12 зөрчил бүртгэгджээ
    2015 оны 11 сарын 17
    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 17 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 5 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 12 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
  • Хууль сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
    2015 оны 11 сарын 17
    Монгол улсын Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1\2791 дугаартай албан бичгийн хүрээнд Галын аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчлах ажлын нэгдсэн удирдамжийн дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газраас хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг даргаар батлуулан дараах ажлыг зохион байгууллаа.

    Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн даргын баталсан сургалт зохион явуулах график төлөвлөгөөний дагуу аймгийн ЗДТГ, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллага, Улсын онц чухал болон галын онц аюултай объект, хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний байгууллагад офицер бие бүрэлдэхүүнийг хуваарилан шинэчлэгдэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчилах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийн танилцуулах зорилгоор танхимын сургалтыг 27 байгууллагын 835 хүнд зохион явуулсан.

    1

    Хөтөлбөрийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн “Амар”-ын талбайд Онцгой байдлын газар, Гал унтраах аврах ангиудад ашиглагдаж байгаа гал унтраах үндсэн болон тусгай албаны автомашин, аврах ажиллагааны автомашин, гамшиг осол, гал түймэртэй тэмцэх техник багаж хэрэгслийн зориулалт, тэдгээрийн хүчин чадал гүйцэтгэх үүргийн талаар ард иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад танилцууллаа. Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага иргэдэд сүүлийн үед тавигдаж буй галын дохиолол, гал унтраах автомат системийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ажиллах хүчин чадал, марк, техникийн үзүүлэлт, ашиглах заавар, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж, гал унтраагуул, аврах үйл ажиллагааны багаж, зэрэг тоног төхөөрөмжүүдээр үзүүлэн гарган иргэдэд танилцуулан ажиллалаа.

    2

    3

    Онцгой байдлын газрын гал унтраах аврах ангиудын алба хаагчид нээлттэй хаалганы өдөр хүн ам олноор цуглардаг худалдааны төвүүд, автобусны буудал дээр иргэд болон автобусны зорчигчдод галын аюулгүй байдлын тухай хуулийн санамж гарын авлага тараан өгч ажилласан.

    4

    Галын аюулгүй байдлын тухай хуулийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг хувилж олшруулан автобусны 24 буудал, гэр хорооллын 18 худаг, усан санд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, шилэн хаалга, АТМ үйлчилгээ явуулдаг газруудад наадаг сурталчилгааны хуудас байрлуулж ажилласан байна.

    Мөн жолооч нарт зориулан “Уучлаарай түр зогсов” гэсэн утасны дугаар бичдэг наалт хийлгэж ОБГ-ын утасны дугаар, цахим хаяг, галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж бичиж ард иргэдэд нийт 2100 ширхэгийг тараасан.

    5

    Өдөрлөг зохион явуулах талаар орон нутгийн 7 телевиз 2 FM радиогоор танилцуулга хийж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг өргөнөөр оролцох талаар мэдээ, мэдээлэл хийсэн.

    6 7
  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
    2015 оны 11 сарын 17
    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш болно.
  • Нэрт найруулагч Х.Дамдин таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье
    2015 оны 11 сарын 17
    Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч, кино зураглаач, дэд профессор Халтарын Дамдин хүнд өвчний улмаас энэ сарын 16-ны өдөр таалал төгсөж, тэнгэрийн оронд заларлаа.
  • АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Өвөрхангайн сумдад ажиллалаа
    2015 оны 11 сарын 17
    АН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг Хайрхандулаан, Тарагт, Уянга суманд ажиллалаа
  • “Атар-Өргөө”-ХК бүтээгдэхүүнийхээ хугацааг худал мэдээлж хэрэглэгчдийг доромжлов
    2015 оны 11 сарын 17
    70 гаруй жилийн түүхтэй хэрэглэгчдийн хэзээний танил болсон “Атар-Өргөө”-ХК үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ он, сар, өдрийг худал мэдээлж хэрэглэгчдийг доромжлов.
  • ОХУ суугаа МУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргав
    2015 оны 11 сарын 17
    Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.
  • С.Эрдэнийн хэрэгт хэнийг ч сэжигтнээр тооцон шалгаагүй гэв
    2015 оны 11 сарын 17
    Сүхбаатар дүүргийн 8-р хороо TV-9 телевизийн байранд 11-р сарын 13-ны 12 цагийн үед “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйлдвэрчиний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнэ нь хэвлэлийн бага хурал хийж байхдаа хуванцар савтай шатамхай шингэн зүйлийг биеэн дээрээ асгаж өөрийгөө шатаасан үйлдэлд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйл /Бусдыг амиа хорлоход хүргэх/ 95.1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн С.Эрднийг хохиргчоор тооцон шалгаж байна.
    Хэрэгт холбогдуулан одоогоор ямар нэгэн байгууллага, хувь хүнийг сэжигтнээр тооцон шалгаагүй бөгөөд хэвлэл мэдээлэлийн байгууллагууд олон нийтэд мэдээлэл хүргэхдээ ташаа ойлголтыг төрүүлхүйц мэдээдээлэл тараасныг үүгээр залруулж байна.
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлд Польш Улс хамтарна
    2015 оны 11 сарын 17
    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин Сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
    Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин Сайд Михал Лабенда “Юуны өмнө хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Бид Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлд хамтарч эдийн засагт үр ашигтай, эко цахилгаан тээвэр нэвтрүүлж, нийслэлд зоопарк байгуулах тал дээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “ Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн парк шинэчлэл хийж, цахим систем нэвтрүүлсэн. Цахилгаан автобус манай улсын цаг агаар, нөхцөл байдалд тохирсон эсэхийг сайтар судалж, боломжтой гэж үзвэл хамтран ажиллахад бэлэн байна. Мөн 1980-аад оны үед Улаанбаатар хотод зоопарк байгуулах оролдлого хийж байсан ч бүтэлгүйтсэн. Таны хэлсэнчлэн Польшийн амьтны хүрээлэнгийн мэргэжлийн баг нийслэлийн аль байршилд зоопарк байгуулах боломжтойг судлах нь маш чухал. Нийслэлээс ч мөн адил амьтны хүрээлэн байгуулах бололцоог судалж тодорхой төсөл боловсруулах хэрэгтэй. Хэрвээ нийслэлд амьтны хүрээлэн байгуулах боломжтой гэж үзвэл энэ тал дээр хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Прокурорын тангараг″ өргөжээ
    2015 оны 11 сарын 17
    Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр буюу Их эзэн Чингэс хааны мэдэлсний түүхэн тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/274 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Алтангэрэлийн Дүүрэнбилэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг” өргөх журмын дагуу прокурорын тангараг өргөх ажиллагааг зохион байгуулсан байна.

    Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус аймгийн хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, прокурорын нэр төрийг өндөрт өргөж, төрийн хуулийг хэрэгжүүлэн, хүний эрх эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж, прокурорын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг хүсэн ерөөжээ.
  • Харуул хамгаалалтын ажилтнуудад сургалт явуулжээ
    2015 оны 11 сарын 17
    ”Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор ажилтны аюулгүй байдлыг хангах журам” болон харуул хамгаалалт, нууц хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажиллах журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудад, харуул хамгаалалтын Ест Цайз ХХК-тай хамтран сургалт зохион байгуулсан байна.

    Үүнтэй холбоотойгоор жижүүрүүдэд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үедээ баримтлан ажиллах журмыг батлан гаргаж, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын хэлтсийн даргад үүрэг болгосон байна.
  • Хүүхдийн мөнгийг амжиргааны түвшинээс хамаарч олгоно
    2015 оны 11 сарын 17
    Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг ирэх 2016 оноос эхлэн үргэлжлүүлэн олгохоор болжээ.
  • Орхоны Хөндийн байцаагч нар шийтгэврийн хуудсанд засвар хийдэг байжээ
    2015 оны 11 сарын 17
    Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас “Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэл”-ийг 2015 оны эхний 9-р сарын байдлаар шалгасан байна.

    Шалгалтаар улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг хянахад дээрх улсын байцаагч нар зөрчил гаргагч захиргааны шийтгэл оногдуулахдаа шийтгэврийн хуудсандаа хуулийн зүйл, заалтыг буруу бичдэг, шийтгэвэр биелүүлэх хугацаа дууссан байхад шийтгэвэрийг баталгаажуулах талаар шүүхэд хүсэлт гаргадаггүй, шийтгэвэрийн хуудсанд засвар хийдэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн үзлэг хийж буй эд зүйлийн шинж байдлын талаар огт тэмдэглэдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

    Шалгалтын явцад хуулийн зүйл, заалт буруу бичсэн 1 шийтгэврийн хуудсыг өөрчилж зөвтгүүлэхээр прокурорын тогтоол бичин хүргүүлж, шалгалтын дүнг прокурорын зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, цаашид зөрчил, дутагдал гаргуулахгүй байх талаар удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар Орхоны хөндийн цогцолборт газрын удирдлагад прокурорын шаардлага бичсэн байна.
  • Нийслэл хотын албан татвартай холбоотой түгээмэл асуултуудад хариуллаа
    2015 оны 11 сарын 17
    ийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд сар гаруй болж байна. Тус хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Зочид буудал, Амралтын газар, Ресторан, Баар зэрэг 4 төрлийн үйлчилгээ болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн татвар авах юм. Нийслэл хотын албан татвар /НХАТ/-ын тухай хууль хэрэгжиж эхлсэнтэй холбогдуулан иргэд аж ахуйн нэгжүүдээс маш олон төрлийн асуулт ирүүлж байгаа бөгөөд эдгээр асуултуудын хариултыг багцлан танилцуулж байна.
    Хотын албан татварын хууль хаана үйлчлэх вэ?
    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлчилнэ.

    Нийслэл хотын албан татвар суутгагч хэн бэ?
    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ”нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг хэлнэ гэж заасан.

    Нийслэл хотын албан татвар төлөгч гэж хэн бэ?

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ” Нийслэл хотын албан татвар суутгагч /цаашид “албан татвар суутгагч” гэх/-аас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч” гэж заасан.

    Нийслэл хотын албан татвар суутгагчаар хаана бүртгүүлэх вэ?

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ”Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээдийг улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл, мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн бүртгэнэ гэж заасан.

    Караоке ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд Нийслэл хотын албан татвар төлөх үү?

    Монгол Улсын МNS 4946:2005 стандартын 3.4-т заасан шаардлагыг хангасан хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг баар гэж тооцно. Баарыг дотор нь үйлчилгээний онцлогоор нь ангилдаг ба караоке нь баарны нэг төрөл учир төлнө.
    Би БГД-т зочид буудал ажиллуулдаг. Ресторанаа Иргэн Б-д түрээслүүлсэн. Энэ тохиолдолд нийслэл хотын албан татвараа яаж тооцоолох вэ?

    ”Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал”-ын 4.3.3-д зааснаар НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан,баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцно.

    Кафе ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд Нийслэл хотын албан татвар суутгагч болох уу ? Хуулинд кафе гэж заагаагүй байна.

    Нийслэлийн нутаг дэвсгэрт кафе ажиллуулдаг хувь хүн, хуулийн этгээд нь нийслэл хотын албан татвар суутгагч болно. Учир нь нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар согтууруулах ундаа борлуулж байгаа тул суутгагч болж байна. Иймд согтууруулах ундаа борлуулсан тухай бүр суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын хувь хэмжээг тусгаж,тооцно.

    БГД-т ресторан ажиллуулдаг хуулийн этгээд СБД-ийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй. Энэ тохиолдолд аль дүүргийн татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлэх вэ?

    Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журам”-ын 3-д заасны дагуу СБД-ийн Татварын хэлтэст НХАТ суутгагчаар бүртгүүлнэ.

    Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинаас нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа бөөнөөр борлуулж байгаа цэг ба архины үйлдвэр дээрээс бүтээгдэхүүний дүнгээс 1хувиар бодож авч болохгүй юм болов уу?

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд нийслэл хотын албан татвар ногдуулна гэж заасан байгаа тул бөөнөөр борлуулж буй согтууруулах ундаа, тамхинд нийслэл хотын албан татвар ногдуулахгүй.

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-4.1.7-д заасан үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үндсэн бус үйл ажиллагааны орлогоос НХАТ тооцох уу?

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т ”Татвар төлөгчийн худалдан авсан зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээ, рестораны үйлчилгээ, баарны үйлчилгээнд НХАТ ногдуулна” гэж заасан тул аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээнд НХАТ ногдуулах бөгөөд үндсэн бус үйл ажиллагааны орлогод ногдуулахгүй.

    Хүнсний дэлгүүрээс бараа худалдан авахад нийслэл хотын албан татвар төлөх юм уу?

    Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд татвар ногдуулж байгаа тул таны худалдан авсан бараанаас зөвхөн согтууруулах ундаа, тамхинд 1 хувийн татвар ногдуулна.

    ”“Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн тамхи” гэдэгт ямар тамхи хамаарах вэ?”
    Монгол Улсын MNS 5024:2013(янжуур тамхи), MNS 6422:2013(навчин тамхи), MNS 6274:2013(дүнсэн тамхи) стандартад заасан тамхийг ойлгоно.

    Албан татвар суутгагч суутгасан татвараа хэзээ төлж, тайлагнах вэ?
    Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д: Албан татвар суутгагч нь тухайн сард борлуулсан бараа,үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаана.

    Би супермаркет ажиллуулж, олсон ашгаасаа татвар төлдөг. Энэ хуулиар дахиад 1 хувийн татвар төлөх болж байна уу?

    Энэ тохиолдолд та борлуулсан буюу жижиглэнгээр худалдаалж буй бүх төрлийн согтууруулах ундаа, тамхиндаа 1 хувийн татварыг худалдан авч буй этгээдээс суутган авч, төсөвт төлөх үүрэг хүлээж байгаа болохоор та биш худалдан авагч татвар төлж байна гэж ойлгоно.

    Би кафе ажиллуулдаг, гэтэл татварын байцаагч нийслэл хотын албан татвар суутгагчаар бүртгүүл гэсэн шаардлага тавиад байна.Хуулинд кафе биш рестораны үйлчилгээ гэж байсан шүү дээ.

    Та кафе ажиллуулдаг бол согтууруулах ундааны зарим төрлөөс зарж борлуулах зөвшөөрөлтэй байдаг.Тиймээс нийслэл хотын албан татвар ногдох согтууруулах ундааны борлуулалтанд суутгагчаар бүртгээд, харин кафегаар үйлчилж байгаа үйлчилгээнд татвар суутгахгүй.

    Манай компани НӨАТ төлөгч учир бүх бараагаа НӨАТ-ын 10 хувийг шингээсэн дүнгээр худалдаалдаг, НХАТ-ыг тооцохдоо НӨАТ-тэй дүнгээсээ 1 хувийн татвар тооцох нь зөв үү?
    Хуулийн 11.3-д ”... албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй” гэж заасан тул танай компани НӨАТ-гүй үнээсээ 1 хувийн татвар тооцно.

    Амралтын газрын үйлчилгээ үзүүлдэг газар караоке,сауны үйлчилгээндээ татвар суутган авахгүй биз дээ?

    Нийслэл хотын албан татвар суутгагчийн тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн үйлчилгээг бүхэлд нь оруулан тооцож, /нийслэл хотын албан татварыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасны дагуу /нийслэл хотын албан татвар ногдуулна.

    Манай компани ресторан түрээслэн үйл ажиллагаа явуулдаг, нийслэл хотын албан татвар төлөгчөөр хэзээ хэрхэн бүртгүүлэх вэ?

    Танай компани ресторан түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа бол татвар ногдох бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн өдрөөс эхлэн албан татвар суутгагчаар татварын албанд бүртгүүлэх үүрэгтэй. Албан татвар суутгагч нь татварын албанд бүртгүүлэх хүсэлтийг ТХ-01 маягтын дагуу цахим хэлбэрээр харьяалагдах татварын албанд гаргана. Татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба нь албан татвар суутгагчаар бүртгэнэ.

    Манай компани зочид буудлын үйл ажиллагаа эрхлэн үсчин, гоо сайхан, рестораны үйлчилгээгээ хувь хүн болон компанид түрээсэлдэг.Татвараа хэн нь төлж, тайлагнах вэ?

    НХАТ суутгагч нь тухайн цогцолбор, байгууламжид харьяалагдах, үйл ажиллагааны чиглэлдээ нийцсэн ресторан, баар, зочид буудал зэрэг үйлчилгээг түрээслүүлсэн тохиолдолд уг үйлчилгээг үзүүлж буй түрээслэгчийг НХАТ суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс тооцох тул /НХАТ-ыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасан/ ресторан түрээслэгч нь суутгагчаар бүртгүүлэн тайлагнаж , харин үсчин гоо сайхан нь зөвхөн түрээсийн орлогоос нь танай зочид буудлын үйлчилгээний орлогод оруулан тооцно.

    Паб гэсэн хаягтай газрууд баарны үйлчилгээ мөн үү. Баарны үйл ажиллагааг нэр томъёоны хувьд тайлбарлаж өгнө үү?

    Баар гэдгийг Монгол Улсын МNS 4946:2005 стандартын 3.4-т заасан шаардлагыг хангасан хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг нэрлэнэ.

    НХАТ суутгагч нь төлбөрийн баримт заавал үйлдэх үү?

    Нийслэл хотын албан татвар ыг ногдуулах, төлөх, тайлагнах аргачлалын 4.3.3-д заасан /НХАТ суутгагч нь албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр суутган авч, энэ тухай төлбөрийн баримт үйлдэж, нийслэл хотын албан татвар төлөгчид олгоно. Төлбөрийн баримтад албан татварын хувь хэмжээ болон албан татварын дүнг тусгасан, төлбөрийн баримтад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна” гэж заасан.

    Манай компани зочид буудлаа бүхэлд нь түрээслүүлсэн бол түрээслүүлэгч нь татвараа суутгаж төлөх үү?

    Зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд тухайн цогцолбор, байгууламжийг бүхэлд нь түрээслүүлсэн тохиолдолд түрээслэгчийг нийслэл хотын албан татварыг суутгагчаар бүртгэж, албан татвар тооцох үнэлгээг түрээслэгчийн үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс нь тооцно.
    Бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалах гэдгийг ялгаж тайлбарлаж өгнө үү
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан ”Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.2-д: ”Бөөний худалдаа” гэж хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааг жижиглэн худалдаа эрхлэгч этгээдэд их хэмжээгээр худалдах үйл ажиллагааг; ”Жижиглэн худалдаа” гэж хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан барааг худалдах үйл ажиллагааг ойлгоно.

    ”Жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа” гэдэгт юу хамаарах вэ?

    Монгол Улсын MNS 0179:2009 (60 хүртэл хувийн хүнсний спирт агуулсан архи), MNS 5984:2009 (ликёр болон ликёрийн төрлийн архи), MNS 5074:2011 (төрөл бүрийн дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн), MNS 0181:2008 (бүх төрлийн бүрийн шар айраг), стандартад заасан согтууруулах ундааг ойлгоно.

    Нийслэл хотын албан татварын тухай хуулийг батлан гаргах эрх зүйн шаардлага юу байсан бэ?

    Манай Улсад “Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийг батлах эрх зүйн үндэс бий болоод 20-оод жил өнгөрч байгаа ч өнөөг хүртэл хуульчлагдан батлагдаагүй байсан.Тухайлбал: “Монгол Улсын Төсвийн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.6.1-т “Нийслэлийн төсвийн орлогын татварын нэр төрөлд Нийслэл хотын албан татвар орно” гэж заасан; • “Монгол Улсын Татварын ерөнхий хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.4.14-д “Нийслэл хотын албан татвар” гэдгийг орон нутгийн албан татварын орлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон тогтоосон; • “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлд “Нийслэл хот албан татвартай байна. Нийслэл хотын албан татварыг хуулиар тогтооно” хэмээн тус тус заасан байдаг нь энэхүү хууль батлагдан гарах үндэслэл болсон.

    Нийслэл хотын албан татвартай холбоотой цогц мэдээллийг та бүхэн www.ubtax.mn цахим хуудсаас авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилдцах хэлтсээс мэдээллээ.
2776 2777 2778 2779 2780 2781 2782
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    17 мин
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс баг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
    27 мин
  • Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
    1 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
    1 цаг 26 мин
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
    2 цаг 26 мин
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
    2 цаг 31 мин
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    16 цаг 46 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 58 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    17 цаг 45 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    17 цаг 49 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    19 цаг 2 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    19 цаг 16 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    19 цаг 24 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    19 цаг 32 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    19 цаг 59 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    20 цаг 52 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    21 цаг 41 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    22 цаг 1 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    22 цаг 3 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК