Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2780 2781 2782 2783 2784 2785 2786
  • Төрийн албан хаагчдын анхдугаар чуулганд оролцжээ
    2015 оны 11 сарын 14
    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан төрийн албан хаагчдын анхдугаар чуулганд төрийн бүх байгууллагын төлөөллүүд оролцсон ба Прокурорын байгууллагаас хяналтын прокурор Б.Батбаяр Төрийн албан хаагчийн ёс зүй болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр илтгэл тавьж, төрийн албан хаагч болон ард иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчилан мэдээлэл хийсэн байна.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжоор яриа таниулга хийжээ
    2015 оны 11 сарын 14
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлах ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Дүүргийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Бүртгэлийн хэлтэс хамтран 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж хорих ангиудаас суллагдсан тус дүүрэгт оршин суудаг, тус дүүргийн харьяат иргэдийг хүлээн авч уулзалт, ярилцлага зохион байгуулж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга, сургалт зохион байгуулжээ.

    Уулзалтанд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын туслах прокурор М.Батжаргал, хяналтын прокурор С.Чинзориг, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга , цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Х.Нямбаатар, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга Х.Пүрэвсүрэн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Энхжаргал, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн С.Байгальмаа нар оролцож тус тусын чиглэлээр мэдээлэл өгсөн байна.

    Уулзалтын үеэр тус дүүрэгт оршин суудаг хорих ангиас суллагдсан нийт 124 иргэнээс 74 иргэн нь ирсэн бөгөөд тэдгээр иргэдэд Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гарын бэлэг гардуулж, орон гэргүй 7 иргэнд Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс гэр олгохоор шийдвэрлэж, ажилд орохыг хүссэн 24 иргэнийг бүртгэлд авч, бичиг баримтгүй 18 иргэнд иргэний үнэмлэх шинээр олгох ажлуудыг зохион байгуулсан байна. Түүнчлэн 4 иргэний газрын өргөдлийг зохих албан тушаалтан хүлээн авч шийдвэрлэхээр болсон байна.
  • Ашиг сонирхолын зөрчлийн талаар бичгээр тайлбарлаагүй зөрчил илэрчээ
    2015 оны 11 сарын 14
    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудад болон Сүмбэр, Сайнцагаан, Даланзадгад сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасан байдал, тэдгээрийн шийдвэрлэлт, програмын ашиглалтын байдалтай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд, дээрх аймгуудын удирдах ажилтнуудад тус тус сургалт явуулах, заавар зөвлөмжөөр хангах зорилгоор ажиллав.

    Ашиг сонирхлын зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд гаргах мэдэгдэл, тайлбарыг Дундговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас гарч буй захирамж, тушаал, шийдвэр, үйл ажиллагаандаа гаргаж хэвшсэн, бусад аймгуудын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага болон холбогдох ажилтнуудаас тодорхой үйл ажиллагаа, шийдвэрт уг мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна. Ялангуяа тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, хяналт шалгалт явуулах, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тухайн шийдвэрийг гаргах буюу тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэх талаар бичгээр тайлбарлаж, мэдэгдэхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ. Харин дээрх аймгуудад төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах Үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж буй ажлын хэсгийн гишүүдээс уг мэдэгдлийг гаргаж хэвшсэн бөгөөд бүртгэлийг нь тухайн аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас хөтөлж, хэрэгжүүлж ажиллаж байна.

    Нийтийн албанд шинээр болон цаашид тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн, туршилтын хугацаагаар томилох, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор болсон тохиолдолд тэдгээрийг томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийгАвлигатай тэмцэх газарт ирүүлэх үйл ажиллагааг Дундговь аймаг 90 гаруй, Говьсүмбэр аймаг 80 гаруй, Өмнөговь аймаг 50 орчим хувийг тус тус хянуулжээ.

    Ажлын хэсэг “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” нэртэй сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан, аймгийн удирдах ажилтан, мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтан, нийт 994 хүнд зохион байгууллаа.
  • Аль хорихоос хичнээн хоригдол өршөөлд хамрагдсаныг нарийвчлан гаргажээ
    2015 оны 11 сарын 14
    Өршөөл үзүүлэх тухай хуульд ялтнуудыг хамруулсан байдлыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын харьяа хорих ангиудад хэрхэн хэрэгжүүлснийг судалж үзэхэд хорих 401 дүгээр ангийн хэмжээнд нийтдээ 162 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 51 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 37 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 74 ялтан, хорих 405 дугаар ангийн хэмжээнд нийтдээ 39 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 11 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 7 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 21 ялтан, хорих 407 дугаар ангийн хэмжээнд нийтдээ 165 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 86 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 22 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 57 ялтан, хорих 409 дүгээр ангийн хэмжээнд нийтдээ 125 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 14 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 25 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 86 ялтан, нийтдээ 491 ялтан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 162 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 91 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 238 ялтан байна.
  • Халдварт өвчний эсрэг хамтран ажиллана
    2015 оны 11 сарын 14
    МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас өрнүүлж буй ”ХҮНИЙ ТӨЛӨӨ-ХИЛИЙН ХЯНАЛТ” сарын аяны хүрээнд энэ сарын 11-нд “Хил дээр хүний халдварт өвчний сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт ширээний дасгал сургуулилт, “Хилийн боомтод цацрагтай холбоотой онцгой байдал үүссэн үед хамтран ажиллах нь” сэдэвт сургалтыг “МИАТ” ХК-ний хурлын зааланд зохион байгууллаа.

    Боомтод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, халдварт өвчний сэжиг илэрсэн үед халдварыг дамжин тархаахгүй ажиллах багийн ажиллагаанд албадыг дадлагажуулах зорилгоор тус сургалтыг Буян-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зохион байгуулж, ДЭМБ, МХЕГ, ОБЕГ, ТЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Чингис хаан олон улсын нисэх буудал, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Буянт-Ухаа дахь газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, олон улсын нислэг үйлддэг 8 авиа компани, НМХГ-ын Экспорт, импортын хэлтэс зэрэг байгууллагын 70 гаруй ажилтан албан хаагчдыг хамруулав.

    Сургалтыг зохион байгуулснааролон улсын хөл хориот халдварт өвчин Монгол Улсын агаарын хилээр дамжин тархахгүй байхад чухал ач холбогдолтой бөгөөд Буянт-Ухаа боомтод хамтран ажилладаг байгууллагуудын багаар ажиллах чадвар сайжирч байгааг холбогдох байгууллагаас дүгнэлээ.

    - See more at: http://zasag.mn/m/inspection/view/11395#sthash.3zqZp5M7.dpuf
  • Дулааны аргаар боловсруулсан мах нийлүүлэх компаниуд гэрчилгээгээ авлаа
    2015 оны 11 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.11.09-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс, БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байлаа.

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар урд хөршид мах, махан бүтээгдэхүүн гаргах үед хяналт шалгалт хийж олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээний загварыг БНХАУ-ын талтай урьдчилан тохирч Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажуулахаар бэлэн болгоод байсан юм.

    Манай улсаас мах, махан бүтээгдэхүүн авах хүсэлтэй гадаадын орнууд юуны түрүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид хянан магадлагаа хийдэг. Энэ дагуу БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын ажлын хэсэг 19 үйлдвэртэй танилцсанаар “Мах маркет”, “Монгол эко мах” компани бүтээгдэхүүнээ экспортлох болзлоо хангасан юм. Мөн нэр бүхий таван аж ахуйн нэгжийн баримт бичгийг БНХАУ-ын талд хүргүүлээд байна.

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд 2015.11.13-ны өдөр “Мах маркет”, “Монгол эко мах” компанийн удирдлагыг хүлээн авч уулзан гэрчилгээний загварыг нь албан ёсоор гардуулж амжилт хүслээ. Тэрээр “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг экспортод гаргах салхийг хагалж бусдаа түүчээлж байгаа хоёр компани болон цаашид бүтээгдэхүүнээ экспортлох аж ахуйн нэгжийн баримт бичгийн бүрдүүлэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага 24 цагийн дотор гаргаж өгч байх болно” гэлээ.

    - See more at: http://zasag.mn/m/inspection/view/11398#sthash.ytQhgFJY.dpuf
  • “Барааны ангилал, хэрэглээ” сэдэвт сургалт болж байна
    2015 оны 11 сарын 14
    Хил, хорио цээрийн хяналтын газраас “Хүний төлөө – Хилийн хяналт” сарын аян болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын хамтран баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу “Барааны ангилал, хэрэглээ” сэдэвт цуврал сургалтыг 2015 оны 11 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

    Уг сургалт нь танхимын ба зайны хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид танхимаас, хилийн боомтууд болон Дархан, Эрдэнэт хотоос зайны-онлайн хэлбэрээр хамрагдав.

    Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем, барааны ангилал, хэрэглээний талаар мэдлэг олгох сургалтыг ГЕГ-ын Сургалт, судалгааны төвийн багш, Гаалийн итгэмжит зөвлөх С.Энхтуяа, ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд нар тус тус хичээлийг орж, хилийн мэргэжлийн хяналтын 70 гаран улсын байцаагч хамрагдлаа.

    - See more at: http://zasag.mn/m/inspection/view/11399#sthash.qKVmsAgT.dpuf
  • Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.
    2015 оны 11 сарын 14
    Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ. Тодруулбал, 14,16-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар цас орох нь.

    Салхи 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15,16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай
    2015 оны 11 сарын 14
    Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор Дорноговь аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 30 тн тэжээл, сумдын нөөцөд 700 тн өвс, 350 тн тэжээл бэлтгэх даалгавартай.

    Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 536,3 тн өвс, 39,8 тн тэжээл татан авч аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг 100 хувь, сумдын аюулгүйн нөөцийг 76,6 хувь бүрдүүлжээ. Сумд өвсний нөөц бүрдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгуудын хадлангийн салаадтай гэрээ хэлцэл байгуулж татан авах ажлыг хийж байна. Аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцийн эрсдлийн санд нийт 29,6 сая төгрөг төвлөрснөөс аймгийн малчдад Туслах санд 4,6 сая төгрөг, сумдын Мал хамгаалах санд 25 сая төгрөгийн мөнгөн хуримтлал бүрдүүлж аймаг даяар өвлийн бэлтгэл ажлыг 86 хувь хангасан аж.
  • Дорнод аймагт 1630 хүүхэд шинээр мэндэлжээ
    2015 оны 11 сарын 14
    Дорнод аймагт оны эхний 10 сард 1630 хүүхэд шинээр мэндэлж, 368 хүн нас баржээ. Хүн амын нас баралт 1000 хүн ам тутамд 4.91 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.

    Нас баралтын шалтгаанд хорт хавдрын 102 тохиолдол бүртгэгдсэн нь нийт нас баралтын 27.7, осол гэмтлийн нас баралт 59 тохиолдол буюу 16.0 хувийг эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 6.1 болсон байна.
  • “Худалдааны түншлэл”-2015 Мишээл эксод нээлтээ хийнэ
    2015 оны 11 сарын 14
    Монголд анх удаа үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн үйл ажиллагааг Монголын Худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооноос санаачлан “Худалдааны түншлэл”-2015 нэртэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.

    Энэхүү үзэсгэлэн худалдааны зорилго нь Үндэсний үйлдвэрлэгчид, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах, үйлдвэрлэгчид, бөөний худалдаа эрхлэгч болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн түншлэлийг нягт уялдаатай болгоход оршиж байгаа аж.

    Үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч нар энэхүү үзэсгэлэнд оролцсноор, Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн төлөөлөгчдөд хүргэх, борлуулах байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, олон нийтэд хүргэх шинэ бизнесийн боломж, түнш олох зэрэг боломжуудыг эдлэх болно.

    Мөн эрхэм хэрэглэгчид, худалдан авагч та бүхэн хүрэлцэн ирж, хүнс, гоо сайхан, гэр ахуй, бэлэн хувцас зэрэг бүх барааг үйлдвэрийн болон бөөний үнээр худалдан авч, өвлийн бэлтгэлээ нэг дороос хангах ховорхон боломжийг олгож байна. Үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Мишээл Экспод болно.
  • Амиа хорлохыг завдаж бусдыг хохироож болох энэ үзэгдэл даамжирвал хэрхэх вэ?
    2015 оны 11 сарын 14
    Амиа хорлохыг завдаж бусдыг хохироож болох энэ үзэгдэл даамжирвал хэрхэх вэ?
  • С.Эрдэнийн биеийн байдал хүндхэн байна
    2015 оны 11 сарын 14
    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаасан хэрэг гарсан билээ.
  • 16 настнууд “Иргэний андгай” өргөнө
    2015 оны 11 сарын 14
    Монголын Залуучуудын Холбоо нь 2014 оноос эхлэн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарлаж, улс орон даяар аян өрнүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа маргааш 11:00 цагт Төрийн ордонд болно.
    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох андгай өргөх ёслол 13 дахь жилдээ болно. “Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн шилдэг 850 сурагч оролцоно. Мөн энэ арга хэмжээ орон нутагт нэгэн зэрэг зохион байгуулна.
  • Үндэсний супер лиг энэ сарын 28-д эхэлнэ
    2015 оны 11 сарын 14
    Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улирал энэ сарын 28-ны өдөр эхлэхээр болжээ. Супер лиг энэ сарын 21-ны бямба гаригт эхлэхээр тов гараад байсан ч ийнхүү дахин 7 хоногоор хойшилсон байна.

    Супер лигийг легионер тоглогчдын сонголт, Монгол тоглогчидтай байгуулах гэрээнүүд цэгцэрч дуусаагүй, бэлтгэл бүрэн хангагдаагүй байгаа тул түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн улирдлагууд тавьсны дагуу ийнхүү хугацааг хойшлуулжээ.

    Супер лигийн өнгөрсөн улиралд түүхэнд байгаагүй хамгийн олон баг буюу 11 баг өрсөлдсөн билээ. Харин шинэ улиралд одоогоор 8 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна.
  • Өнөөдөр хилэнцүүд гадуур явж өөртөө хувцас авахад таатай
    2015 оны 11 сарын 14
    ХОНЬ - (3/21-4/19)
    Төвлөрөх, анхаарлаа төвлөрүүлэх, бүтэц зохион байгуулалт хийх болон хичээх чармайх нь ямар ч ажилд амжилт дагуулах шидтэй. Хониныхны шаргуу ажиллах чадвар нь амьдралд нь үргэлжид байх болно. Танд боломжтой санаанууд байгаа бол таны логик дараалалтай, практик ухаан тэдгээрийг хэрхэн бодит төлөвлөгөө болгон хөгжүүлэхээ мэднэ. Ямар ч ядаргаатай асуудал хурдан шийдэгдэнэ. Цаг дулаан байгаа дээр гэр орны засал чимэглэлийн зүйлсийг дуусгавал зохистой. Захиалга нийлүүлэгчид өнөөдөр будилах, тооцоо алдах гэх мэт алдаа гаргаж магадгүй.
  • ХӨХ МОРЬ ӨДӨР
    2015 оны 11 сарын 14
    Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, юу санасан хэрэг сэтгэлчилэн бүтнэ, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх үйл хийгээд сүм, дуган, суврага босгох, мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал баялаг төгөлдөр болно.
  • Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
    2015 оны 11 сарын 14
    2015 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг,төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс секундэд 9-14метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор 14-19 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 градус хүйтэн, Говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.
  • ”Эрдэнэс ТТ”-н мэдэгдэл: С.Эрдэнийн үйлдэлд харамсаж байна
    2015 оны 11 сарын 13
    http://www.24tsag.mn/content/126069.shtml
  • “Эрдэнэс ТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлөв
    2015 оны 11 сарын 13
    “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлжээ.
2780 2781 2782 2783 2784 2785 2786
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    10 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    19 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    20 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    24 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    44 мин
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
    1 цаг 9 мин
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    1 цаг 30 мин
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
    1 цаг 40 мин
  • Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
    2 цаг 33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
    2 цаг 39 мин
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
    3 цаг 39 мин
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
    3 цаг 44 мин
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    17 цаг 59 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 12 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    18 цаг 58 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    19 цаг 3 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    20 цаг 15 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    20 цаг 29 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    20 цаг 37 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК