-
2015 оны 7 сарын 04
Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлнэ.
-
2015 оны 7 сарын 04
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 07 дугаар сарын 04-нийн өдөр буюу маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
-
2015 оны 7 сарын 04
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 04
Улаанбаатарт 32 хэм дулаан
-
2015 оны 7 сарын 03
Энэ жил Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсний 80 насны ой тохиож, дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна.
-
2015 оны 7 сарын 03
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан болж, нийслэлийн 9 дүүрэг, инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын 14 хоногийн хугацаанд хийсэн ажлын биелэлттэй танилцлаа.
-
2015 оны 7 сарын 03
Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-
2015 оны 7 сарын 03
МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраас Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид, аймгийн МХГ-ын улсын байцаагчидтай хамтран ажиллаж байна.
-
2015 оны 7 сарын 03
Жил бүрийн 6-9 дүгээр саруудад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгддэг.
-
2015 оны 7 сарын 03
Улаанбаатар хотод дулааны шугам сүлжээ болон зам өргөтгөх ажлуудыг хийж байгаатай холбогдуулан нийслэлийн замыг хэсэгчлэн хааж байгаа.
-
2015 оны 7 сарын 03
Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа болон “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийлээ.
-
2015 оны 7 сарын 03
Жолооны үнэмлэх олгох ажлыг цагдаагийн байгууллага хариуцах нь зөв үү?
-
2015 оны 7 сарын 03
Налайх дүүргийн 7 дугаар хороо, Цонжин болдог орох замд зам дагуух гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгчээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн тасгийг гаргахад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн зүүн урд талд автозам дагуух гэр цайны газрын 5 ханатай гэр, эд хогшил, мөн 5 ханатай гэр, эд хогшил, зэргэлдээх байрласан 2 гэрийн гадна хэсэг хайрагдан шатаж байсныг унтраасан байна.
-
2015 оны 7 сарын 03
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Зүрх уулын ар, зүүн талд түймэр гарч байна гэсэн дуудлагыг НОБГТ-т өгчээ. Дуудлагаар нийслэлийн онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 26 дугаар анги, Гал унтраах, аврах 11 дүгээр ангийн нийт 26 албан хаагч, дүүргийн Байгаль хамгаалагч 3, Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн 50 ажилчидтай хамтран 3 га газар хамарсан ойн түймэр гарч байсныг 17:07 цагт цурманд оруулж, өнөөдрийн байдлаар бүрэн унтраахаар ажиллаж байна. Найрамдал зуслангийн 50 ажилчидыг 21:00 цагт түймрийн голомтоос буцаасан байна.
-
2015 оны 7 сарын 03
Энэ жил Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой тохиож байгаа.
-
2015 оны 7 сарын 03
Хяргас нуурыг 2000 онд УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, Байгаль орчны сайдын загас агнуур эрхлэхийг хориглосон.
-
2015 оны 7 сарын 03
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулж дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон юм. Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12:00 цагаас Налайх дүүргийн Соёл урлагийн ордны өмнөх талбайд зохион байгуулах гэж байна. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Налайх дүүргийн удирдлага, Налайх хотын оршин суугчид оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 03
Байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
-
2015 оны 7 сарын 03
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болов.
-
2015 оны 7 сарын 03
Нийслэлийн Засаг дарга “Ил тод Улаанбаатар академи” - Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай А/567 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авлигын эсрэг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, нийгэмд үйлчлэх зорилго бүхий нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” - Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгууллаа. Тус танхимын даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана.