-
2015 оны 5 сарын 08
Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилгуудын талаарх асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
-
2015 оны 5 сарын 08
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/362 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын 250 сая 441 мянган төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов.
-
2015 оны 5 сарын 08
Амгалан дулааны станцын дулааны магистраль шугамын угсралтын ажилтай холбогдуулж Баянзүрх дүүргийн 16-р хороо, Амгалан-Ботаник орчмын замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хааж байна. Тиймээс иргэдийг энэ хугацаанд Дүжингарав, Богд уулын арын замаар замын хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто тээврийн газраас анхаарууллаа.
-
2015 оны 5 сарын 08
Хотын “А” зэрэглэлийн бүс буюу Зайсанд байршилтай 5.3 га газар бүхий Хорих 401, 411 дүгээр ангийн 29 нэрийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах болсон. Тэгвэл дуудлага худалдааг энэ сарын 20-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулахаар болжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “А” зэрэглэлийн бүс гэдгээс хамаарч уг үл хөдлөх хөрөнгүүдийг сонирхох хүн цөөнгүй байгаа аж.
-
2015 оны 5 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг ”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.
-
2015 оны 5 сарын 08
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Компанийн засаглалын үндэсний зөвлөл ТББ, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци ТББ, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв ТББ-тай хамтран Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцууллаа.
-
2015 оны 5 сарын 08
Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оноос эхлэн хяналтын хуудсаар хийсэн шалгалтын үр дүнд тулгуурлан эрсдэл үүсэх магадлалыг салбар бүрээр нь гаргадаг боллоо.
-
2015 оны 5 сарын 08
Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалт болон нийтийн тээврийн угсарсан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан нар оролцов.
-
2015 оны 5 сарын 08
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-
2015 оны 5 сарын 08
Улаанбаатарт хур тунадас орохгүй
-
2015 оны 5 сарын 07
Азийн Зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ эхлэхэд 3 хоног үлдлээ
-
2015 оны 5 сарын 07
Хил гаалийн албанд хүчин зүтгэж байсан үнэрч нохойнууд албанаасаа чөлөөлөгдөж тэтгэвэртэй гарсан байна. Аргентин улсын гаальд олон жил үнэнчээр хүчин зүтгэсэн нэр бүхий 16 үнэрч нохойнуудад хүндэтгэл үзүүлж, тэднийг илүү тайван, амар амгалан амьдралд нь шилжүүлж байгаа юм байна. Эдгээр нохойнуудыг үүрэгт албанаас нь чөлөөлөх ёслол Аргентин улсын амьтны төлөө өдөртэй давхацсан учраас маш сүр дуулиантай болж чадсан байна. Гавьяаны амралтандаа гарч буй эдгээр дайчин ноход нь Өмнөд Америкийн Аргентин улсын хил гааль дээр хүчин зүтгэж байхдаа их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлж чадсан бөгөөд зөвхөн мансууруулах бодис үнэрлэхээс гадна, ам.долларыг үнэрлэж чаддаг байсан юм. Аргентин улс нь гадны мөнгөн дэвсгэртүүдэд ихээхэн хязгаарлалттай ханддаг учраас ам.долларыг их хэмжээгээр нэвтрүүлэхийг хориглодог онцлогтой. Албанаасаа чөлөөлөгдөж буй 16 ноходын дунд 11 настай Како гэгч маш алдартай нохой байгаа юм. Энэ нохой 2010 онд Буэнос Айресын нисэх буудал дээр 1600 орчим кг жин бүхий кокайныг илрүүлж байжээ. Дашрамд хэлэхэд одоогийн байдлаар Аргентин улсын хил гаальд нийт 324 үнэрч нохой ажилладаг байна.
-
2015 оны 5 сарын 07
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” сэдэвт анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо.
-
2015 оны 5 сарын 07
БОНХАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН” нь ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, мод, сөөг тарьж, арчилж ургуулах арга технологид сургах, амьдрах орчноо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй таатай орчинг бүрдүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад оршино.
-
2015 оны 5 сарын 07
Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалт болон нийтийн тээврийн угсарсан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан нар оролцов.
-
2015 оны 5 сарын 07
Хууль сахиулах байгууллагууд ХБНГУ-ын туршлагаас хуваалцлаа
-
2015 оны 5 сарын 07
”Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн шалган нэвтрүүлэх болон цагдаагийн хэсэг шинэ байранд орлоо.
-
2015 оны 5 сарын 07
ӨРСӨЛДӨӨНИЙ ЭРХ ЗҮЙГЭЭР ШҮҮГЧДИЙГ МЭРГЭШҮҮЛНЭ
-
2015 оны 5 сарын 07
Хувийн дунд сургууль, цэцэрлэгт ажиллагсдыг хохироосон зөрчлүүд илрэв
-
2015 оны 5 сарын 07
Цагдаагийн байгууллагын энэ оны спортын үйл ажиллагааны нээлт сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт энэ сарын 6-7-ны өдрүүдэд үргэлжлэх “Монгол цагдаа-2015” тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын 44 газар, хэлтэс, албаны 68 баг хурд, хүч сорьж байна.