-
2015 оны 5 сарын 07
Монгол бичгийн өдөрлөгт амжилттай оролцжээ
-
2015 оны 5 сарын 07
Амгалан Ботаник орчмын авто замыг түр хугацаагаар хаана
-
2015 оны 5 сарын 07
Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/А/126 дугаар хамтарсан тушаалаар “Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын харилцан ажиллах төлөвлөгөө”-г баталлаа.
-
2015 оны 5 сарын 07
Ялтнуудад хоригдох хугацаанд нь бичиг үсэг сургана
-
2015 оны 5 сарын 07
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдаан нь хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжиж, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилготой юм.
-
2015 оны 5 сарын 07
Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.
-
2015 оны 5 сарын 07
Шинэ цэрэг, оюутнууд улаанбурханаар өвчилж эхэлжэ
-
2015 оны 5 сарын 07
Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх ”Улаанбаатар глобал шэйперс нийгэмлэг”, ”Техник технологийн дээд сургуулийнхантай хамтран ”Монгол гэр” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
-
2015 оны 5 сарын 07
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн зохион байгуулах тухай” А/393 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөлгөөнийг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулна.
-
2015 оны 5 сарын 07
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/388 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хөрөнгөнөөс энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Шарга морьтын амны авто замын засварын нэг тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгов.
-
2015 оны 5 сарын 07
Катарын Доха хотноо өнөөдөр бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визаны зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдахаар болсон.
-
2015 оны 5 сарын 07
16 дугаар байрны суурийг бэхжүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ
-
2015 оны 5 сарын 07
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 5 сарын 07
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тушаал гаргаж зарим хэргийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр Нийслэлийн прокурорт хянаж байхаар болгох сурагтай. Хэрэв ингэвэл АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс, ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тусад нь шалгадаг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг болон авлига, албан тушаал, мөнгө угаах зэрэг хэргийг хариуцах аж
-
2015 оны 5 сарын 07
нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ
-
2015 оны 5 сарын 07
2015 оны тавдугаар сарын 07-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
-
2015 оны 5 сарын 07
Тариалангийн талбайн 61.4 хувь нь хүчтэй элэгдэлд оржээ
-
2015 оны 5 сарын 07
8-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10-11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 9-нөөс баруун аймгуудын нутгаар дулаарна.
-
2015 оны 5 сарын 07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 5 сарын 07
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно.Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Дорноговийн нутгаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрчшороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градусдулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.