-
2015 оны 3 сарын 26
Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
-
2015 оны 3 сарын 26
Б.Тулгатогоо: Ренчин гуай “Нөхдийн шүүмжлэлээс үзвэл надад хасаг тэрэг ном хэрэгтэй, миний нас гүйцэхгүй ээ” гэсэн
-
2015 оны 3 сарын 26
Хөвсгөл аймгийн Хатгал суманд өчигдөр орой /III.25/ энэ хаврын анхны бороо орсон байна. Харин Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр өнөөдөр Зүүн зүгийн нутгаар үүлших бол бусад нутгаар үүлэрхэг байх аж. Харин баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орох бөгөөд бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах ажээ.
-
2015 оны 3 сарын 26
Согтуугаар байшингийн дээвэр дээр гарсан хоёр иргэнийг аюулгүй буулгалаа
-
2015 оны 3 сарын 26
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг өргөтгөнө
-
2015 оны 3 сарын 26
Жижиг, дунд үйлдвэрлэл гэж юуг хэлэх вэ, төрөөс хэрхэн дэмжих вэ, төсөл яаж бичих вэ, зээлийн шалгуур ямар байх вэ гэх зэрэг олон асуулт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд байна. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлын хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон хууль эрх зүйн орчин, нөхцөлийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагийн нэг илрэл юм. Тиймээс бид жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд туслах зорилгоор дараахь мэдээллийг бэлтгэлээ.
-
2015 оны 3 сарын 26
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, “Улаанбаатар их сургууль” хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж сертификат гардууллаа.
-
2015 оны 3 сарын 26
Зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн, үүнээс Улаанбаатар хотод 138 хүн нас барж 726 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.
-
2015 оны 3 сарын 26
МХЕГ-аа “Мах-Импекс” компанид шалгалт оруулжээ
-
2015 оны 3 сарын 26
Прокурорынхон Хөдөлмөрийн алдар тэмдэглэжээ
-
2015 оны 3 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал нар нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавьж ажиллах байгууллагууд болон Монголын оюутны холбоо, Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
2015 оны 3 сарын 26
МИАТ-ын экс захирлуудыг ялаас нь чөлөөлөв
-
2015 оны 3 сарын 26
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2015 оны 3 сарын 26
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
-
2015 оны 3 сарын 26
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 3 сарын 26
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш /03.26/ 14 цагаас болно. Хуралдаанаар Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарласан “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүдийг албадан эмчилгээнд хамруулах тухай ЧД-ийн Засаг даргын захирамжийг биелүүлсэн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө.
-
2015 оны 3 сарын 26
Маргааш гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
Өнөөдөр 11 цаг 29 минут
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг маргааш 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Дээрхи журамд зааснаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногт улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг гурав дах жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.
Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.
Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиололын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэнэ. Дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг зөвлөж байна.
Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхагаар дамжуулан ажиллах юм.
-
2015 оны 3 сарын 25
Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал болно
-
2015 оны 3 сарын 25
62 дугаар сургуулийн багш нар хэвлэлийн хурал зарлалаа
-
2015 оны 3 сарын 25
Барилгын салбарт ажиллагсдын цалингийн асуудалд ч анхаарахаар болов
21 минутын өмнө
Улс төр
Барилгын салбарт ажиллагсдын цалингийн асуудалд ч анхаарахаар болов
Монгол Улсын Хөдөлмөрийн яам Барилга, хот байгуулалтын яамтай барилгын салбарын эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллах хүчний өрсөлдөх, хөрвөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар байгуулж буй санамж бичигт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийг байгуулснаар барилгын салбарт үндэсний мэргэжилтэй ажилтны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнүүдийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг бууруулах, томоохон бүтээн байгуулалт, барилга, байгууламжийн ажилд шаардлагатай ажилтан, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлж, бэлтгэн, ажлын байраар хангах, барилгын салбарын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, үйлдвэрлэл дээр дагалдуулан ажиллуулах хэлбэрээр мэргэшүүлж, байнгын ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах юм. Мөн барилгын салбарт ажиллагсдын цалингийн тарифын хэлэлцээрийг салбарын түвшинд нийгмийн зөвшлийн талуудын оролцоотойгоор байгуулах, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулахад чиглэгдсэн дүрэм, журам, заавар, гарын авлага боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх ажлыг талууд хамтарч гүйцэтгэх юм.
Хоёр яам хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ч хамаатай. Тухайлбал, барилгын салбарын мэргэжилтэй ажилчин бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, мэргэжлийн шалгалт авах, сургалтын үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийг сонгохдоо салбарын яам, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий хамтарсан мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллах, нийслэл болон орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагатай уялдсан барилгын салбарын ажилтны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг бодитоор шинэчлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгажээ.