-
2015 оны 3 сарын 24
“ Гадаадын боловсрол” олон улсын тэтгэлэгт үзэсгэлэн болно
Мэдээ, мэдээлэл
Цаг үеийн мэдээ
2015-03-24 10:53:43
БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Праксис ХХК-тай хамтран “ Гадаадын Боловсрол- Олон улсын тэтгэлэгт үзэсгэлэн – 2015” зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь дэлхийн боловсролын жишиг болсон улс орнуудын дээд боловсролын тогтолцоо,боловсролын бодлогын асуудлыг олон нийтэд бодитоор таниулах, тухайн улсад эзэмшвэл зохих мэргэжлийг зөв сонгоход туслалцаа үзүүлэх, төгсөх ангийн сурагчдад тохирсон оновчтой зөв сонголт хийхэд гүүр болох зорилготой юм. Үзэсгэлэн нь 2015 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт Блю Скай тауэр, 1давхар Индранил танхим / Blue sky tower sapphire hall/ -д болно гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
-
2015 оны 3 сарын 24
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр “Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье”
2015 оны 3-р сарын 23, Даваа гариг, 07:54
Хэвлэлийн төлөөлөгч
Үзсэн: 137
Манай улс энэ жил “СҮРЬЕЭГ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧЛЭЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” уриан дор дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг (3-р сарын 24) тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар 9.0 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн сүрьеэгийн улмаас нас барсан байна. Мянганы хөгжлийн зорилт-д 2015 онд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах зорилго дэвшүүлсэн ба энэ зорилтыг биелүүлэх Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд сүрьеэтэй тэмцэх ажилд багагүй амжилт олсон байна. Дэлхий дахинд халдварт өвчний улмаас нас барах тохиолдлын нэгдүгээр ХДХВ, ДОХ дараа нь сүрьеэ орж байна. 2012 оны байдлаар 450,000 хүн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн ба 92 оронд Маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн байна.
2013 оны байдлаар дээр дурдсан 9 сая сүрьеэтэй өвчтөний 56 хувь нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудад байна.
Гэсэн хэдий ч сүрьеэгийн тохиолдол аажуухнаар буурч байгаа ба 2000 оноос 2013 оны хооронд 37 сая хүнийг оновчтой оношлон, төгс эмчилсэн байна.
Монгол улсад Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2006 оноос Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношлож эмчилж ирсэн ба 2006-2010 оны хооронд жилд дунджаар 70-80 хүн ОЭТС-ээр оношлогддог байсан бол 2011 оноос хойш дунджаар 200 гаруй хүн оношлогддог болсон байна. Төслийн хүрээндХӨСҮТ-д ОЭТС-ийн иж бүрэн тоноглогдсон 60 ортой тасгийг ашиглалтанд оруулахын зэрэгцээ хөдөө орон нутгаар ОЭТС-ийн тохиолдол нэмэгдэж байсан тулСэлэнгэ, Дорнод, Дархан-уул зэрэг найман аймагт ОЭТС-ийн тасгийг нээсэн байна.
Эмэнд мэдрэг буюу энгийн сүрьеэтэй 1 өвчтөнийг эмчлэхэд 30 ам.доллар, харин ОЭТС-тэй 1 өвчтөнийг эмчлэхэд дунджаар 3000 ам.доллар зарцуулагддаг байна.
-
2015 оны 3 сарын 24
Сүрьеэгийн төслийн хүрээнд нээгдсэн өдрийн эмчилгээний цэгүүд
-
2015 оны 3 сарын 24
“Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 600 мянга гаруй иргэнийг тээвэрлэж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хоёр хүрэхгүй хувиар иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж байгаа үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын автозамын сүлжээ, зохион байгуулалт оновчтой бус, суудлын автомашины тоо хэт олон байгаагаас сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний түгжрэл, саатал гол гудамж замуудад ихээр гарч, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд нэмэгдсээр байна. Дээрх хүндрэлүүдийг нийтийн тээврийг оновчтой хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж Улаанбаатар хотын зүүнээс баруун, хойноос урагшаа чиглэлд багтаамж ихтэй нийтийн тээврийн тэнхлэг замыг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусгасан юм.
Нийтийн тээврийн автобусны үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт хувилбар бол тусгай замын автобусны үйлчилгээ гэж үзэж байна. Ажлын цар хүрээ ихтэй, том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар 7-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
-
2015 оны 3 сарын 24
“Богдхан” төмөр зам, “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг байгуулна
-
2015 оны 3 сарын 24
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар дэмжив
Administrator 2015-03-24 09:50:00
Монгол Улсын Засгийн газрын өчигдөр үдээс хойш болсон хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулийн төслийг УИХ-д нэн даруй өргөн барьж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар ажиллаж байгаа юм.
-
2015 оны 3 сарын 24
”Энхрий үрс халуун сэтгэл” ТББ, ”Босоо хөх Монгол” бүлгэмээс мэдээлэл хийнэ
18 минутын өмнө
Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 11:00 цагаас ”Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас дөрөвдүгээр амаржих газрыг ашиглалтад оруулах аян зохион байгуулж байгаа талаар мэдээлнэ. Мөн 12:30 цагаас Ерөнхийлөгчийг огцруулах санал цуглуулахаар суулт зарлаж байсан ”Босоо хөх Монгол” бүлгэмээс суулт түр хугацаагаар зогссон тухай болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал зарлалаа.
-
2015 оны 3 сарын 24
НИТХ шашны байгууллагуудын хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ
-
2015 оны 3 сарын 24
Монгол улсын хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, тэмцэж буй арга техникийн талаар Мьянмарын улсын төлөөлөгчид сонирхлоо
-
2015 оны 3 сарын 24
Сургалт дадлагын төв, ”Дэлхийн зөн”-тэй хамтарна
-
2015 оны 3 сарын 24
Нийслэлд ЕБС, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар санал боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн баталлаа
-
2015 оны 3 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Мал эмнэлгийн үйлчилгээ явуулах тухай” А/202 дугаар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтанд 2015 онд хийх гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх, лабораторийн шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг тус тус баталлаа.
-
2015 оны 3 сарын 23
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр “Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье”
-
2015 оны 3 сарын 23
Манай Улс сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг
-
2015 оны 3 сарын 23
Нийслэлд 2482 орон сууц ашиглалтад орно
-
2015 оны 3 сарын 23
Залуус Монгол Цэргийн музейд зочлов
-
2015 оны 3 сарын 23
49 настай эрэгтэй ажилтан уг ослын улмаас амиа алдсан байна.
-
2015 оны 3 сарын 23
“Хүчирхийлэлгүй гэр бүлд таны оролцоо” сэдэвт сургалтыг энэ сард зохион байгууллаа.
-
2015 оны 3 сарын 23
Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Татварын хэлтсийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
-
2015 оны 3 сарын 23
Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Элизабет Хов Овег хүлээн авч уулзлаа