

Төв аймагт "Их хурд" хурдан морины уралдаан болж байна. Энэ уралдаанд морио сойсон уяач, дарга нар уясан хүлгээ айргийн тавд давхиад ирэхэд баярлан самсаа шархирцгааж байгаа аж. Тэгвэл тэднээс холгүйхэн, Төв аймгийн цагдан хорих төвд МАХН-ын дарга явж, ерөнхийлөгч явсан Н.Энхбаяр мөн л самсаа шархирч суугаа. Гомдмоор байдалтай баривчлагдаж хоригдож суугаа түүнийг 14 хоног хорино, шаардлагатай гэж үзвэл хорих хугацааг 30 хоногоор нэмнэ гэж албаны хүмүүс хэлсэн. Харин самсаа нь шархирч байсан бусад дарга нар морио уралдуулаад л нийслэлдээ эргэн ирэх юм.