УИХ-ын сонгуулийг будилаангүй зохион байгуулахын тулд сонгогчдын үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэхээр болж тодорхой шийдвэрүүдийг гаргасан билээ. Гэвч эл ажлыг хариуцаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс сонгуулиас урьтаж цахим үнэмлэх хэвлэгдэх боломжгүй болж сонгогчид хуучин үнэмлэхээрээ саналаа өгөхөөс аргагүй боллоо гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын сонгуулийг будилаангүй зохион байгуулахын тулд сонгогчдын үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэхээр болж тодорхой шийдвэрүүдийг гаргасан билээ. Гэвч эл ажлыг хариуцаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс сонгуулиас урьтаж цахим үнэмлэх хэвлэгдэх боломжгүй болж сонгогчид хуучин үнэмлэхээрээ саналаа өгөхөөс аргагүй боллоо гэж мэдэгдсэн юм. Цахим үнэмлэх гарахгүй гацаад байгаа энэ асуудалд олон хүмүүс өөр өөрийн байрь сууриа илэрхийлээд байгаа юм. Түүний нэг бол УИХ-ын гишүүн З.Энхболд. Тэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанааг ажлаа хийж чадахгүй бол дараагийн хүнд нь хүлээлгэж өгөх хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Тэрээр “цахим үнэмлэхийн мэдээлэлд багтах иргэний овог, нэр, хурууны хээ гээд бүхий л зүйл нь бэлэн болчихсон. Одоо тэрхүү мэдээллээ цахим үнэмлэх бүрт суулгаад тарааж өгөх л асуудал. Боломж бүрэн байгаа” хэмээсэн бөгөөд “Маргаашнаас өөр хүн томилоод ажлыг нь хийлгээд явах ёстой. Хэрвээ Ардын намд энэ сонгуулийг хуулийн дагуу шударга явуулах хүсэл байгаа бол...
Байхгүй бол Ц.Нямдорж, Л.Амарсанаа хоёртойгоо заваарсаар байгаад сонгууль руу ёстой жинхэнээрээ цахим үнэмлэхгүй орно ш дээ” гэв.
Юутай ч З.Энхболд гишүүн Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээллийг буруутгаж, цахим үнэмлэхээр сонгууль өгөх боломжтой гэжээ. Мөн тэрээр УБЕГ-ын дарга Л.Амарсанааг анх ажлаа авахдаа л сонгуулийг будилаантуулна, сонгуулиар цахим үнэмлэх тараалгахгүй байх зорилготой байсан гэв.
Ингэхээр УИХ-ын гишүүн З.Энхболд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж буй Л.Амарсанааг хуулиа биелүүлж, ажлаа сайн хий. Хийж чадахгүй бол ажлаа өг гэж шаардах бололтой.