Ховд аймгийн засаг дарга хятадуудтай гэрээ байгуулж, 29.5 сая тонн
загасыг тусгай хамгаалалтад багтдаг багтдаг Хар ус нуураас бариулсан гэх
мэдээллийн дагуу БОАЖЯ-аас тус аймагт шалгалт хийсэн байна.

Ховд аймгийн засаг дарга хятадуудтай гэрээ байгуулж, 29.5 сая тонн загасыг тусгай хамгаалалтад багтдаг Хар ус нуураас бариулсан гэх мэдээллийн дагуу БОАЖЯ-аас тус аймагт шалгалт хийсэн байна. Ховд аймгийн Хар нуур, Хар ус, Дөргөн гэсэн гурван нуур улсын тусгай хамгаалалтад байдаг ажээ. Шалгаад үзэхэд 29.5 тонн загасны 28-ийг нь Хар ус нуураас бус БОАЖЯ-аас зөвшөөрөл өгсөн нуураас барьсан аж. Харин нэг тонн орчим загас Хар ус нуураас хулгайгаар барьсан байсныг тогтоож, мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн байна. Ховд аймгийн засаг дарга нийт 150 гаруй тонн загас агнуулах гэрээ байгуулсан байсан ч энэ гэрээ нь биелээгүй дууссан гэж тус аймагт шалгалт хийгээд ирсэн мэргэжилтэн хэлж байна.