Энэ сарын 13-ны өдрийн үүрийн 06.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярын АТГ-аас баривчлан, Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад 12 хонож байна.

Энэ сарын 13-ны өдрийн үүрийн 06.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярын АТГ-аас баривчлан, Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад 12 хонож байна. Уг баривчилгааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар ямар санаа бодолтой байгаа талаар санал солилцох уулзалтыг МАХН-ын зүгээс зохион байгуулахаар болжээ. Тиймээс уулзалт хийх хүсэлтийг нэр бүхий хүмүүст өчигдөр хүргүүлжээ. Юутай ч өнөөдөр 13.00 цагаас Сүхбаатарын талбайд Н.Энхбаярыг суллуулахаар иргэний хөдөлгөөнийхөн нэгдэж жагссаны дараа буюу 16.00 цагаас уулзалт хийхээр товлосон байна. Уг уулзалтад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Нарийн бичгийн дарга Л.Цог болоод албаны долоон хүн багтжээ.
Б.Чимэг