МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдаж УИХ-ын чуулганаас
хугацаагүй завсарлага авдаг байдлыг зогсоох ёстой гэж санал нэгдсэн
байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдаж УИХ-ын чуулганаас хугацаагүй завсарлага авдаг байдлыг зогсоох ёстой гэж санал нэгдсэн байна. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн хэлж байгаагаар сүүлийн үед цөөнх удаа дараа хугацаагүй завсарлага авч байгаа нь УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд саад учруулж байгаа аж. Тиймээс завсарлагааг хугацаатай болгох нь зөв гэж үзсэн байна. Одоо үйлчилж байгаа хуулийн дагуу бол цөөнх бүтэн дөрвөн жил ч завсарлага авч болдог аж. Тиймээс МАН олонхийн хувьд цөөнхөө хүндэтгээд шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй гэж үзжээ. Гэхдээ чуулганы завсарлагаа авах хугацаа хэд хоног байх вэ гэдгийг тодорхой болгоогүй байгаа гэсэн юм.
Сүүлийн үед АН-ын бүлэг орон нутгийн сонгууль, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, зарим сайд нарын асуудлаас болж байн байн удаан хугацаагаар завсарлага авах болсон нь ийм санал гаргахад хүргэсэн бололтой.