Энэ жил 15 жилийнх нь ой тохиож буй “Номин талст” хамтлагийнхан тун ч
бухимдуу явна. Учир нь тэгш ойдоо зориулж фэнүүдээ баярлуулах бүтэн
жилийн үйл ажиллагаа явуулна гэж байсан нь ч талаар болов.

Энэ жил 15 жилийнх нь ой тохиож буй “Номин талст” хамтлагийнхан тун ч бухимдуу явна. Учир нь тэгш ойдоо зориулж фэнүүдээ баярлуулах бүтэн жилийн үйл ажиллагаа явуулна гэж байсан нь ч талаар болов. Санасан, сэдсэн ажил нь юунаас болж бүтэхээ байсан тухай хамтлагийн ахлагч Д.Батсүх “Сонгууль, олимп, Европын аварга, цэрэг татлага, хонхны баяр гээд их олон ажил хамтлагийн ойтой давхацлаа. Тийм болохоор манай хамтлагийн ойд анхаарал хандуулах завтай албан газар, пүүс компани алга” хэмээн учирлажээ. Гэсэн ч Д.Батсүх зорьсон хэрэг, эхэлсэн ажлаа ирэх онд дуусгахаар төлөвлөжээ.