Өнөөдөр иргэний хөдөлгөөнийхөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардан 13.00 цагаас жагсаал хийхээр болсон.

Өнөөдөр иргэний хөдөлгөөнийхөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардан 13.00 цагаас жагсаал хийхээр болсон. Гэвч 12.00 цагийн байдлаар 300 орчим иргэн Төрийн ордны гадаа жагсаалаа эхлүүлсэн байв. Харин уг жагсаалыг Сүхбаатар дүүргийн цагдаа нараас гадна хар савхи, урт түрийтэй савхин гутал, хас тэмдгэн зүүлтээрээ ялгардаг “Талын цөөвөр чоно” бүлгэмийнхэн давхар хамгаалж байлаа. Энэ талаар тэднээс тодруулахад “Жагсаалын үеэр гадны хатгаасаар ямар нэгэн үймээн самуун үүсэх вий хэмээн болгоомжилж байна. Тиймээс бид СБД-ийн цагдаа нартай хамтарч хэв журмыг сахиулна” гэлээ.
Б.Чимэг