зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын дарга Н.Алтанхуягийн хүсэлтэд ерөнхий сайд хариу өглөө

2012-4-24
0
ЖИРГЭХ
   Монгол улсын ерөнхий сайд С.Батболд өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуягийн иргэн бүрт олгох нэг сая төгрөгтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хамтарсан мэдээлэл хийх хүсэлтэд албан бичгээр хариу өглөө.

алтанхуяг_батболд   Монгол улсын ерөнхий сайд С.Батболд өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуягийн иргэн бүрт олгох нэг сая төгрөгтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хамтарсан мэдээлэл хийх хүсэлтэд албан бичгээр хариу өглөө.
   Ерөнхий сайд С.Батболд: Монгол Улсын иргэдэд 1 сая төгрөг, хувьцаа олгох талаархи Улсын их хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх тухай таны хүсэлттэй танилцан дараахь хариуг өгч байна.
   Нэг. Юуны өмнө МАН-АН-ын хамтарсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх, хувьцаа эзэмшүүлэх талаархи зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2008 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх, хувьцаа гаргах талаархи Монгол Улсын хууль тогтоомжийг МАН, АН-ын хамтарсан Засгийн газраас олон удаа шийдвэр гарган хэрэгжүүлсэн. Засгийн газар аливаа томоохон шийдвэр гаргахын өмнө Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг томилж, тухайн асуудлыг эрх зүй, санхүү, эдийн засаг, мөнгөний бодлого, инфляци, хөрөнгө оруулалт, хүний хөгжил, нийгмийн хамгаалал зэргээр тал бүрээс нь судалж, бодлогын хувилбар боловсруулж хэлэлцэн шийдвэр гарган, хэрэгжүүлж, уялдуулан зохицуулж байсныг Та мэдэж байгаа.

   Хоёр. АН Засгийн газраас гарсан ч манай Засгийн газар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтоо хэрэгжүүлэх, түүний дотор иргэдэд 1 сая төгрөгийн хишиг, хувь хүртээх, хувьцаа олгох талаар өмнө нь баримталсан бодлого, зарчмаа өөрчлөөгүй бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурлаас баталсан болон Засгийн газраас гаргасан өнөөдөр мөрдөж байгаа хүчин төгөлдөр шийдвэрийг үргэлжүүлэн хэрэгжүүлж байгааг үүгээр нотолж байна.

   Гурав. ”Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол гаргаж, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн /олгох иргэний шалгуурыг журамд тодорхой заасан/-д 1.0 сая хүртэлх төгрөгийн хишиг, хувийг бэлнээр хүртээхээр шийдвэрлэж, Хүний хөгжил сангийн 2012 оны батлагдсан төсвийн хүрээнд энэ оны 2 дугаар улиралд багтаан сар сараар хуваан олгоно. Энд улсын төсвийн орлого жил бүрийн I улиралд хангалтгүй бүрддэг, мөн их хэмжээний мөнгө бэлнээр гаргавал инфляцийг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг нөхцөлийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан болно. Энэхүү шийдвэрийн дагуу дээр дурдсан хүмүүст 1 сая хүртэлх төгрөгийн эхний хэсгийг олгохоор холбогдох яам, агентлаг бэлтгэлээ базааж, иргэд ч материалаа бүрдүүлж байгаа болно. Мөн хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд тусгагдсан иргэнд сар бүр олгодог 21 мянган төгрөгийг (бэлэн мөнгөний хишиг, хувиа) уламжлал ёсоор олгож, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, оюутны сургалтын төлбөр зэрэг бэлэн бусаар олгох хөрөнгийг батлагдсан журмын дагуу зохион байгуулж байна.

   Дөрөв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн Засгийн газрын 116 дугаар тогтоол гаргалаа. Уг тогтоолд Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Улсын Их Хурлын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор тогтсон.

   УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэний хүсэлтийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны зургадугаар сарын 1-ний дотор зохион байгуулах, УИХ-ын 2012 оны 39 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “б”-д заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжүүдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах талаар өөрийн харьяалагдах татварын хэлтэст 2012 оны зургадугаар сарын 1-ний дотор ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хувьцааг нэрлэсэн үнээр нь тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулах, аж ахуйн нэгжид худалдсан хувьцааны орлогоос бүрдэх хөрөнгийг иргэдээс худалдан авах хувьцааны төлбөрийг санхүүжүүлэх, эсхүл иргэдийн хүсэлтийг үндэслэн иргэдийн банкны зээл болон орон сууцны төлбөрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийн талаархи саналыг Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр 2012 оны тавдугаар сарын 1-ний дотор нэрлэсэн үнийг зохих журмын дагуу тогтоох, хувьцаагаа худалдах иргэдийн хувьцааг багцалж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах нөхцөл, боломжийн талаар судалж, Засгийн газарт танилцуулах зэргийг мөн уг тогтоолд заасан болно гэжээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 11 (182.160.45.40)
    ГОЁ-ОО ГОЁ
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.51.41)
    bolj muu darvaisan novshid hen n darga bolohoo uzuuleed uguh heregtei.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Goe
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    10 цаг 51 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    11 цаг 7 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    11 цаг 28 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    11 цаг 57 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    12 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    12 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    12 цаг 39 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    12 цаг 44 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    12 цаг 58 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    12 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    13 цаг 4 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    13 цаг 7 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    13 цаг 11 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    13 цаг 56 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    13 цаг 57 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    14 цаг 19 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    14 цаг 34 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    15 цаг 2 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    15 цаг 37 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    15 цаг 53 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК