Японы зүүн хойд хэсгийн Фүкүшима мужид байрлах мянга гаруй жилийн настай
сакура цэцгийн мод цэцэглэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд бичиж
эхлэлээ.Модны салбар мөчрүүд нь хүрхрээ мэт харагддаг учир,
“Такизакура” хэмээн нэрлэж ирсэн бөгөөд өөрөөр интоорын хүрхрээ ч гэж
нэрлэдэг юм.

Японы зүүн хойд хэсгийн Фүкүшима мужид байрлах мянга гаруй жилийн настай сакура цэцгийн мод цэцэглэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд бичиж эхлэлээ.Модны салбар мөчрүүд нь хүрхрээ мэт харагддаг учир, “Такизакура” хэмээн нэрлэж ирсэн бөгөөд өөрөөр интоорын хүрхрээ ч гэж нэрлэдэг юм. Михарү хотод байрлах 13 метрийн өндөртэй тус мод нь үндэсний байгалийн үнэт өвийн өлгий гэгддэг юм. Тус хот нь өнгөрсөн жилийн газар хөдлөлт цунамид нэрвэгдэж сүйдсэн ч одоо сэргээн босголт хийгээд ард иргэд оршин суугчид нь амгалан тайван байцгааж байна. "Интоорын мод"-ны сакура өчигдөр өглөөнөөс дэлгэрчээ. Үзэмж төгс, төгөлдөр, сүрлэг модны сакураг харахаар хүмүүс олноороо цугларч байгаа гэнэ. Тэдний дунд байсан нэгэн эмэгтэй модыг харахаар үргэлж ирдэг хэмээгээд, Фүкүшима мужаа цөмийн гамшгаас үтэр түргэн ангижираасай гэж хүсч, мөнхийн залбирал үйлддэг хэмээсэн байна.Тус хот нь Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станциас 50 км-т оршдог юм.