Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг МАН-ын намын бүлэг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн боловч УИХ дах МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшиний мэдэгдсэнээр нэлээд сунжрах бололтой.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг МАН-ын намын бүлэг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн боловч УИХ дах МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшиний мэдэгдсэнээр нэлээд сунжрах бололтой. Тэрээр “Ц.Нямдоржийн сайдын асуудлаас илүү чухал асуудал Орон нутгийн сонгуулийн тухай хууль болчихоод байна. Тиймээс эхний ээлжинд энэ асуудлаа шийдэх нь чухал. Мөн энэ пүрэв гаригт УИХ-ын сонгуулийн товыг зарлах ёстой. Тэгэхээр нэг сайдын асуудлаас илүүтэй энэ асуудал нь чухал байна шүү” гэв. Тэгэхээр дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа л ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлаар хэлэлцэх бололтой.