
У.Чавес хорт хавдартай тэмцэж байна. Түүнд хэцүү байгаа ч...
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес 9 хоногийн өмнө Куба улсад эмчлүүлэхээр ирээд байгаа юм. 57 настай ноён ерөнхийлөгч хорт хавдар өвчинтэй тэмцэж байгаа бөгөөд энэ үеэр түүнийг үүрэгт ажлаа өгнө гэсэн цуурхал түгсэн. Түүнийг бүүр туяаны эмчилгээнд орсноос 2 секундын дараа нас барлаа гэсэн цуурхлыг хэн нэгэн ямар нэгэн зорилготойгоор тараасан юм. Энэ мэт цуурхалд ерөнхийлөгч У.Чавес дассанаа хэлээд би бие, сэтгэлийн өвчинтэйгээ тэмцэлдэж байна. Энэ нь надад маш хүнд тусч байна гэж мэдэгдлээ
Тэрээр хоёрдугаар сард мэс засалд орсон. Каракасаас Хавана хүртэл эмчилгээ хийлгэхээр 40 удаа зорчоод байна. Ерөнхийлөгч У.Чавесийн эмчилгээ үргэжилсээр.
Арав хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 14-нд учир бүдүүлэг зан авиртай ерөнхийлөгчийг үхсэн, амьд гэж олон нийтийн сүлжээгээр олон нийт хоорондоо мөрий, бооцоо тавьж байсан нь сонин. Тиймээс У.Чавес сүүлийн 9 хоногт 30 жиргээг Твиттер сүлжээгээр дамжуулан илгээж, амьд байгаагаа мэдэгдэж байна. Дөрөвдүгээр сарын 26-нд эх орондоо ирэхээр төлөвлөжээ.