Гуардиолагийн залуус ойрд үзээгүй хожигдлоо Лондонд амсаад байгаа билээ. Тэр үр дүнгээс шалтгаалан Челсиг 2-с дээш бөмбөгөөр хожих даалгавартай байгаа юм.

Гуардиолагийн залуус ойрд үзээгүй хожигдлоо Лондонд амсаад байгаа билээ. Тэр үр дүнгээс шалтгаалан Челсиг 2-с дээш бөмбөгөөр хожих даалгавартай байгаа юм. Өнөөдөр шөнө явагдах хариу тоглолтын тухай Гуардиола “Бид хасах нэг онооны зөрүүтэйгээр тоглолтыг эхлүүлж байгаа. Тоглолтын төгсгөлд нэмэх оноо болгож дуусгахыг хүсч байна. Учир гэвэл бид фэнүүддээ тоглолт болгонд ялалтаар бэлэг барих учиртай. Бид финалд шалгарна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Бид 3 гоол хийх боломжтой. Лондонд тоглосноос арай өөр нөхцөл байдал үүсгэх байх” хэмээн ярьж байна.