
Энэ сарын 9-ний өдөр УБЕГ-т бүтцийн өөрчлөлт хийснээр үйл ажиллагаа нь
үндсэндээ зогсоод байгаа аж. Энэ талаар Иргэний бүртгэлийн газрын дарга
асан Д.Энхцэцэг хэлж байна. Тус тусдаа хуультай, бие даасан гурван газар
болох Эд хөрөнгийн, Иргэний, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг
нийлүүлж бүртгэлийн газар болгожээ.

Энэ сарын 9-ний өдөр УБЕГ-т бүтцийн өөрчлөлт хийснээр үйл ажиллагаа нь үндсэндээ зогсоод байгаа аж. Энэ талаар Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэг хэлж байна. Тус тусдаа хуультай, бие даасан гурван газар болох Эд хөрөнгийн, Иргэний, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг нийлүүлж бүртгэлийн газар болгожээ. Тус тусдаа зохицуулалттай эдгээр газрыг нэгтгэж, УИХ-ын сонгуулиас хоёр сарын өмнө үйл ажиллагааг нь гацаасанд Д.Энхцэцэг гайхаж суугаа гэнэ. Иргэний бүртгэлийн газар л гэхэд УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт гаргах, нягталж шалгах, сонгогч шилжих зэрэг асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж, шийдвэрлэх үүрэгтэй аж.
Мөн тэрбээр "АНУ-ын "Датакарт" компаниас иргэний үнэмлэх хэвлэх тоног төхөөрөмж энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр нийлүүлж, холбогдох мэргэжилтнүүд Монголд ирж, үйлдвэрийн тоног төхөөрөмж угсарч, серверүүд суурилуулсан. Ингээд иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажил үндсэндээ бэлэн болсон. Харин хоёрдугаар сараас эхлэн манай ажил хэрхэн, хаана явагдаж байгаа нь мэдэгдэхээ больсон гэж болно" гэсэн юм.