УИХ-ын гишүүн Ч.Улааныг “гаалийн” гэх тодотголтой Х.Баатарын хэрэгт
холбогдуулан шалгахаар болсон тухай мэдээлэл цацагдаад байгаа. Энэ тухай
УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулахад “Надад ийм бичиг цаас ирээгүй.
Худал мэдээлэл байна” гэв

УИХ-ын гишүүн Ч.Улааныг “гаалийн” гэх тодотголтой Х.Баатарын хэрэгт холбогдуулан шалгахаар болсон тухай мэдээлэл цацагдаад байгаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулахад “Надад ийм бичиг цаас ирээгүй. Худал мэдээлэл байна” гэв. Мөн “Тэр хэргийг шалгаад нэг тийш нь болгочихсон. Тийм байхад дахин дахин сөхөж байгаа нь миний нэр хүндэд зориуд халдах гэсэн оролдлого” гэсэн юм. Ийм яриа гарсан нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах хүсэлт гаргасантай холбоотой гэж зарим хүн үзэж байна.