Сүүлийн үед Испанийн “Барселона” клуб Английн “Тоттенхэм” клубын зүүн жигүүрийн хагас хамгаалагч Гарет Бейлийг сонирхох болсон. Мөн тодорхой хэмжээнд саналаа өгөөд байгаа юм байна.

Сүүлийн үед Испанийн “Барселона” клуб Английн “Тоттенхэм” клубын зүүн жигүүрийн хагас хамгаалагч Гарет Бейлийг сонирхох болсон. Мөн тодорхой хэмжээнд саналаа өгөөд байгаа юм байна. Тэрбээр 2010-2011 оны улиралд Аваргуудын лигийн тэмцээнд “Интер”-ийн эсрэг маш сайн тоглож, өөрийнхөө ур чадварыг дэлхий нийтэд харуулсан билээ. Тэгвэл “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Харри Реднапп багийнх нь Гарет Бэйлийг “Барселона” баг сонирхож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд “Гэхдээ би “Барселона” багийн эзнээс Бэйлийг Мессигээр солилцоё гэж асуумаар байна. Бэйл бол залуухан бөгөөд хамгийн эрч хүчтэй тоглогчдийн нэг” хэмээсэн байна. Уэльсийн шигшээ баг болон “Тоттенхэм Хотспур” багийн тоглогч Гарет Бэйл нь өдгөө 22 настай бөгөөд Тоттенхэмд 2007 оноос хойш хүчин зүтгэж байгаа юм. Энэ нь Харри Реднапп багийнхаа шилдэг тоглогчийг зарахгүй гэдгээ илэрхийлж байгаа хэрэг юм.