Улсын нууцад хамаарах баримт задруулж, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаад буй Л.Чойсүрэнгийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас эхэлсэн ч гэрч ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо.

Улсын нууцад хамаарах баримт задруулж, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаад буй Л.Чойсүрэнгийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас эхэлсэн ч гэрч ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Хуралд улсын яллагчаар Е.Сагсай, шүүгчээр Г.Буяннэмэх нар оролцов. Түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Б.Чимэг