
Иргэний хөдөлгөөн, жагсаал зохион байгуулж, улс төрийн шинэчлэлийн
асуудлаар иргэдийг уриалж олонд танигдсан Ж.Батзандан шинэ ТББ
үүсгэхээр хамтрагчаа хайж байна. Тэрбээр өөрийн твиттертээ “Шударга
сонгуулийн төлөө ТББ байгуулж улмаар ажиглагчдыг бэлтгэх сургалт
явуулна. Хамтрах хүсэлтэй иргэд байвал холбогдоорой” гэсэн байна.

Иргэний хөдөлгөөн, жагсаал зохион байгуулж, улс төрийн шинэчлэлийн асуудлаар иргэдийг уриалж олонд танигдсан Ж.Батзандан шинэ ТББ үүсгэхээр хамтрагчаа хайж байна. Тэрбээр өөрийн твиттертээ “Шударга сонгуулийн төлөө ТББ байгуулж улмаар ажиглагчдыг бэлтгэх сургалт явуулна. Хамтрах хүсэлтэй иргэд байвал холбогдоорой” гэсэн байна. Энэ хавар чимээгүй байсан Ж.Батзандан дараагийн шинэ байгууллагаа үүсгэх нь тодорхой болов. Иргэний хөдөлгөөний намын дарга тэрбээр өмнөх УИХ-ын сонгуулиар 7 дугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан хэмээн баривчлагдаж, ганц худагт хоригдож явсан. Тухайн үед Ж.Батзандан “Осама Бин Ладенд тохирох ялыг надад өгөх гээд байна” гэж хэлж байсан билээ. Харин энэ удаа ТББ-ын хувиар сонгуульд хандахаар шийдсэн бололтой.