
Тогтмол зохион байгуулагддаг “Эртэч Монгол” уулзалтын дараагийн зочноор
сансрын нисэгч Ж.Гүррагчаа уригджээ. Тэрбээр энэ сарын 26-ны өдрийн
өглөөний 7 цагт болох уулзалтад ирж, “Дэлхийн төлөөх монгол тэмүүлэл”
сэдэвтэй илтгэл тавих гэнэ. “Эртэч Монгол” уулзалт дандаа өглөөний
долоон цагт УИД-ийн зургадугаар давхарт болдог.

Тогтмол зохион байгуулагддаг “Эртэч Монгол” уулзалтын дараагийн зочноор сансрын нисэгч Ж.Гүррагчаа уригджээ. Тэрбээр энэ сарын 26-ны өдрийн өглөөний 7 цагт болох уулзалтад ирж, “Дэлхийн төлөөх монгол тэмүүлэл” сэдэвтэй илтгэл тавих гэнэ. “Эртэч Монгол” уулзалт дандаа өглөөний долоон цагт УИД-ийн зургадугаар давхарт болдог.
Өмнөх уулзалтаар МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн ерөнхий шүүгч Д.Болдбаатар оролцож байсан юм. Харин түүний өмнө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Шударга ёс нь хувь хүний болон нийгмийн үнэт зүйл болох нь” гэсэн сэдвээр илтгэл тавьж байжээ.