
"Ниссан Инфинити" загварын машин нь дэлхийн тансаг зэрэглэлийн автомашины 10 хувийг эзэлдэг. 2017 оны гуравдугаар сар гэхэд Хятадын зах зээлд 100 мянган ширхэг энэ загварын автомашиныг нийлүүлж, 10 хувиа 20 хувь болгохоор эрчимтэй ажиллаж байна. 2013 оны гуравдугаар сарын сүүлээр "Ниссан Моторс" компанийн орлого 6,9 хувиар нэмэгдэж 10,03 триллион иенд хүрэх магадлалтай байна.
"Ниссан Моторс" компанийн гүйцэтгэх захирал Карлос Госн мэдэгдэхдээ 2012 онд Японы эдийн засаг 10 триллион иен буюу 123 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох нь. Энэ нь мэдээж иений ханшны тогтвортой байдалтай холбоотой. Япон улсын машин үйлдвэрлэл бусад улс, үйлдвэрлэгчдэд зайгаа тавьж өгөхгүй байна.
2011 оны турш "Ниссан", "Тоёота", "Хонда Моторс" компанийн санхүүгийн байдал бага зэрэг ганхсан. Энэ жил 10 улсын үндэсний мөнгөн тэмдэгт, түүн дотроос иений ханш багагүй суларсан. 2008 оны "Лехман Вротерс Холдинг" ХХК-ийн дампуурал үүнд нөлөөлсөн гэдгийг Ниссан Моторсын гүйцэтгэх захирал хэлсэн үгэндээ дурдаж байсан юм.