Шинэхэн төрийн соёрхолт дуучин Д.Болд гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Түүний эхнэр дөнгөж саяхан буюу 15 цаг 03 минутад амаржиж, 3.300 кг хүү төрүүлжээ.

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Түүний эхнэр дөнгөж саяхан буюу 15 цаг 03 минутад амаржиж, 3.300 кг хүү төрүүлжээ. Түүний хүүг хүний гавъяат эмч Үйлст эх барьж авсан байна. Үйлст эмч урд нь мөн дуучин Д.Болдын хүүхдүүд болох Энэрлэн, Эгшиглэн нарыг эх барьж авч байсан юм. Залуучуудын үлгэр дуурайл болсон “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд дахин нэг хүүтэй болсондоо тун ч их баяртай байгаа нь гарцаагүй. Монголын үрс маш олон болох болтугай.