
Өглөөнөөс хойш Засгийн газрын ордны гадна цугларч, жагсаал хийж
буй хүмүүс төрийн өндөрлөгүүдэд шаардлага тавьж байна. Тэд Н.Энхбаярыг
суллахыг шаардаж байгаа бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын
даргатай уулзахыг хүсч байгаа аж. Хэдийгээр тэдний шаардлагыг хүлээн
авч, уламжлахаар УИХ-ын тамгын газар, ерөнхийлөгчийн тамгын

Өглөөнөөс хойш Засгийн газрын ордны гадна цугларч, жагсаал хийж буй хүмүүс төрийн өндөрлөгүүдэд шаардлага тавьж байна. Тэд Н.Энхбаярыг суллахыг шаардаж байгаа бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзахыг хүсч байгаа аж. Хэдийгээр тэдний шаардлагыг хүлээн авч, уламжлахаар УИХ-ын тамгын газар, ерөнхийлөгчийн тамгын газраас төлөөлөл гарч ирсэн боловч иргэд хүлээж авсангүй. Урьд нь олон удаа дамжуулна гэдэг ч хаа хүрсэн нь мэдэгдэхгүй алга болчихдог хэмээгээд тэдэнд шаардлагаа гардуулсангүй. Харин жагсагчид өөрсдийн төлөөллийг ордон руу оруулж, өөрийн биеэр төрийн өндөрлөгүүдэд хүлээлгэн өгөхийг хүсч байгаа гэнэ.