2011 онд сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр хурдацтай өсжээ

Ингэснээр тус улсын банк, санхүүгийн салбар өнгөрсөн онд 1,25 триллион юаны орлого олжээ. Энэ нь оны эхэн үетэй харьцуулахад 39 хувийн өсөлт юм гэж Хятадын банкны зохицуулах комиссынхон мэдэгдлээ. Хятад улсад арилжааны 9 банк үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд банк, санхүүгийн салбарын 54 хувь нь эдгээр банкнаас хамааралтай.
Өнгөрсөн оны аравдугаар сарын дунд үеэс эхлэн Европын хямрал нь эдийн засгийг удаашруулахад хүргэсэн. Хятадын эдийн засаг 2010 онд 10,4 хувь, өнгөрсөн онд 9,2 хувиар өсөөд байна.
Азийн хүчирхэг гүрэн өнгөрсөн онд 7,47 триллион юаны зээл олгосон юм. Энэ нь 2010 оныхтой харьцуулахад 6 хувиар доогуур үзүүлэлт юм. Хятадын банкууд 2012 онд өсөлттэй ажиллахын тулд хувиараа бизнес эрхлэгчдэд зээл олгох, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.