
Эрүүдэн шүүхийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд манай
улсад ажиллахаар өчигдөр иржээ. Мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнд НҮБ-ын
Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн
шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн мэргэжилтэн Маттюв Прингль,
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын шинжээч Улугбек Азимов, Ази номхон
далайн чуулганы бүсийн сургалтын менежер

Эрүүдэн шүүхийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд манай улсад ажиллахаар өчигдөр иржээ. Мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн мэргэжилтэн Маттюв Прингль, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын шинжээч Улугбек Азимов, Ази номхон далайн чуулганы бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар багтсан байна. Тэд өнөөдөр “НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын дагуу Монгол улсад урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах нь” сэдэвтэй семинар хийж байна. Манай улс НҮБ-ын дээрх конвенцид 2000 онд нэгдэн орж, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн өмнө үүрэг хүлээсэн.
Дээрх мэргэжилтнүүд Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс, “Эмнести” интернэшнл байгууллагын урилгаар ирсэн байна.